Насанд хүрэгчдийн жүдо бөхийн УАШТ Өмнөговь аймагт болно

Aдмин / Спорт

Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа.

Тиймээс орон нутагт жүдо бөхийг сурталчлах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо жүдо бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно.

Тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын жүдо бөхийн холбоо, Өмнөговь аймгийн жүдо бөхийн холбоо, “Капитрон” банк, “Ингүүмэл энх” ХХК, “Хангай” констракшн, “Ханбогд” кашмер хамтран зохион байгуулна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.105] 2021-12-10 12:26:33

Зөв зөв, бөхчүүд нэгмөсөн хөдөө гарцгаа, тэндээс залгамж халаа энэ тэр чинь гарч ирнэ, ядахдаа хэдэн үзэгчтэй, хотоос бол юм горьдоо дэмий биз дээ

УУГАНБАЯР [45.117.32.6] 2021-12-10 10:20:20

Гоё болох байх хөдөө орон нутагаас ирэх юумуу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.