О.Амартүвшин: Хамгийн олон ажлын байр бий болгодог салбарууд тусгай зөвшөөрөлгүй боллоо
Нийслэлийн удирдлагууд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүллээ. Энэ талаарх хэвлэлийн хурлын үеэр бизнес эрхлэгчдийн төлөөллийн хэлсэн үгийг хүргэе.
Хотын даргын шийдвэр бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:
-Бид хоёр жилийн турш амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Маш олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, судалгаанаас ковидтой холбоотой хөл хорио, төрийн зүгээс үзүүлдэг шалгалт, дарамт шахалт их байна, үүнийг хэрхэн цөөлөх вэ гэдэг асуудал байнга хөндөгдөж ирсэн. Манай хийсэн хүнд суртлын судалгаагаар төрийн 940 гаруй зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд авдаг. Хугацаа сунгах, ээлжит болон ээлжит бус шалгалт нь үйл ажиллагаанд хамгийн том дарамт болдог. Өнөөдрийн Хотын даргын хийсэн мэдэгдэл бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал. Тэр дундаа хүнд суртлын индекс хотод илүү өндөр байдаг. Эхний ээлжид 74 худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл авах шаардлагагүй болж байгаа нь бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг. Шинэ сэргэлтийн бодлогын ард Монгол Улсын эдийн засгийн сэргэлт, ажлын байр, эдийн засгийн зорилтот түвшинд хүрэх зорилго бий. Үүнд зөвшөөрөл маш том саад тотгор болдог. Дээр дурсан салбарууд бол хамгийн олон ажлын байр бий болгодог. Залуучууд, оюутнуудыг ажлын байраар хангадаг салбар. Өрсөлдөөн бол хэм хэмжээг тогтоодог түвшинд хүрэх ёстой. Хэн сайн үйлчилгээг санал болгосон нь зах зээлд тогтдог, мөн хэрэглэгч өөрөө худалдан авч байгаа зүйлдээ хариуцлагатай ханддаг болох шинэ соёлд суралцах шаардлагатай. Зөвшөөрлийн тухай хууль УИХ-аар орно. Энэ хуулиар онц шаардлагагүй олон зөвшөөрөл, хүний нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой л биш бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бид үзэж байна. Хамтдаа цоо шинэ стандартад зохицож, дасаж амьдарцгаая. Энэ чухал шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагуудад талархсанаа бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс илэрхийлье.
70 гаруй тусгай зөвшөөрөлд судалгаа хийхэд олонх нь шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан
Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ:
-Бизнес эрхлэх орчинд гол нөлөөлж байгаа хүчин зүйлс нь тусгай зөвшөөрөл байдаг. 70 гаруй тусгай зөвшөөрөлд судалгаа хийж үзэхэд олонх нь шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан. Бидний судалгаа болон бусад судалгааг үндэслэн нийслэлийн удирдлагууд ийм шийдвэр гаргаж байгаад Улаанбаатар хотын нийт бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Энэ шийдвэр бол жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан чухал шийдвэр. Зах зээлийн зарчмаараа бизнес эрхлэгчид маань хэм хэмжээ, стандартаа сахиж ажиллана гэдэгт итгэж байна. Бизнес эрхлэгчид маань оршин тогтнох үндэс суурь нь зах зээл байдаг. Тиймээс өнөөдрийн энэхүү чухал шийдвэр гаргасан бүх хүнд дахин талархлаа илэрхийлье.
Аж ахуйн нэгжүүддээ хууль, дүрэм, журмаа дагаж мөрдөхийг уриалъя
Монголын Ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх:
-Манай салбарын бизнес эрхлэгчид өнөөдрийн шийдвэрийг талархан хүлээн авч байгаад итгэлтэй байна. Цар тахлын хүнд нөхцөлд бид хотын удирдлагуудтайгаа удаа дараа уулзаж, бизнесийн орчноо авч үлдэх гэж хичээн ажиллаж ирсэн. Хамгийн түрүүнд Хотын дарга, нийслэлийн удирдлагуудын зүгээс ийм шийдвэр гаргаж байгаа нь талархууштай хэрэг. Цаашдаа хөдөө орон нутагт, аймаг, сумын удирдлагууд бүрэн эрхийнхээ хэмжээнд ийм шийдвэр гаргавал манай салбарынханд маш том дэмжлэг болно. Түүнчлэн тэмдэгтийн хураамж, архины зөвшөөрөлтэй холбоотой зүйлс цөөнгүй бий. Нөгөөтээгүүр аж ахуйн нэгжүүддээ хууль, дүрэм, журмаа дагаж мөрдөхийг уриалъя гэсэн юм.
Сэтгэгдэл
Зочин [43.242.243.88] 2021-12-23 10:52:06
Олон нийт шалгалтын байгуулгын хүнд суртал, хээл хахуул авдагийг болиул гэснээс биш тусгай зөвшөөрлийг үгүй болго гээгүй... Хотын дарга дэнхэлзсэн байр сууриа түр тогтоох гэсэн заль. Удахгүй баахан хор хохирол нь ард түмний эрүүл мэндээр төлөгдөх болно.
Зочин [124.158.107.98] 2021-12-22 04:15:16
1 дүгээр эгнээгээр явж нийтийн тээвэрт саад болсон авто машиныг 6 сар улс хураан авах, энэ хугацаанд талбөр авахгүй. Торгуулийн төлбөр нь цахилгааны төлбөртэй цуг гардаг болгох гэсэн санаа их зөв санагдлаа.
иргэн [66.181.161.98] 2021-12-22 04:14:20
Бүх юмыг зоосны нүхээр харж, ард түмний эрүүл мэнд,аюул эрсдэлгүй амьдрал хөсөр хаягдах болж байна даа. өөрсдөө л өөрсдийгөө, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, хаанаас юу авч, яаж хэрэглэх сонголтоо маш зөв, сайн хийх хэрэгтэй болж байна.
Зочин [57.73.48.37] 2021-12-21 08:18:09
үүнийг дагаад замбараагүй байдал үүсэх вий, мөн олон хүний эрүүл мэндэд хохирол учрах вий.
Ганбаа [203.23.199.221] 2021-12-21 02:35:55
1.СТАНДАРТ ( хэм хэмжээ, ёс зүй) 2.ТАТВАР өөр зүйл хэрэггүй, зөв шийдвэр гаргалаа.Одоо автомашины асуудлыг шийдэх хэрэгтэй.Торгуулийн хэмжээг өсгөх, торгууль өрхийн тогны мөнгөтэй хамт бичигдэх, автобусны зогсоолд зогсож нийтийн аюулгүй байдалд халдвал тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, жолоодох эрхийг 3-аас доошгүй жил хасах, дүрмийн зөрчил гаргасан тохиолдолд т/х-ийн улсын дугаар тухайн мөчид хүчингүй болохоор зохицуулан дугаарын хязгаарлалтыг болих хэрэгтэй.Жолооч та ДҮРЭМ зөрчвөл таны сарын орлого байхгүй болно гэж шууд хэлэх нь хүний амь аварна.
ЗОЧИН [202.131.229.246] 2021-12-20 23:58:18
ЗӨВШӨӨРӨЛ НЭРТЭЙ ХОРИГЛОЛЫН АРД ДАНДАА АВИЛГА БАЙГАА МОНГОЛ 101 БАЙХ НЬ ХАРИНЧ УРАГШИЛСАН УРАМШУУЛАЛ ШҮҮ
Зочин [66.181.186.113] 2021-12-21 06:04:27
L
Зочин [202.179.21.209] 2021-12-20 13:53:20
Барилгын ажлын тусгай зөвшөөрлийг жаахан хөнгөлж үзээч бурхан минь.
Зочин [202.126.89.229] 2021-12-21 02:32:27
Naadahchin harin hongoloh yosgui shu
сүхбулган [103.80.210.18] 2021-12-20 13:00:04
1жилийн хугацаатай олгосон зээл яг энэ цаг үед олон хүмүүсийн бизнес болоод амьдралыг боомилж байна жилийн хугацаа урт боловч олон дахин хөл хорио короногийн уршиг нийтийн үйлчилгээний хумигдалаас жижиг бизнесийнхэн ялангуяа жимс ногооны салбарыхан тун хүнд байдалд байна даа хараж үзээрэй дуу хоолой та минь