Зэсийн баяжмалын экспорт 112.4 хувийн гүйцэтгэлтэй байна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улс 2021 оны төсвийн тодотголоор 28,686.8 мян.тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт татарч оны эхний 11 сарын байдлаар 13,090.2 мян.тн нүүрс экспортлоод байгаа нь 54.4 хувийн биелэлттэй байна.

Харин 1,118.4 мян.тн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол дээрх хугацаанд 1,256.7 мян.тн-ыг экспортолсноор зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мян.тн-оор давж, 112.4 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө давж биелжээ.

Төмрийн хүдрийн баяжмалын тухайд оны эхний 11 сарын байдлаар 88.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэгвэл Монголбанк дээрх хугацаанд 20 тн алт худалдан авснаар төлөвлөгөө 100 хувь биелжээ.

2021 оны төсвийн тодотголоор 5,471.0 мян.бар газрын тос экспортлохоор төлөвлөсөн бол гүйцэтгэл 79.5 хувийн биелэлттэй байна. Цайрын хүдрийн баяжмалын хувьд 94.5 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт 89 хувийн гүйцэтгэлтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.211] 2021-12-21 10:34:46

Нийт экспорт 2 тэрбум $ ын орлоготой байхад 2.5 тэрбум $ өр тависнаас гадна валютын нөөц 1.2 тэрбум $ оор багасчээ.Ийм тэнэг ерөнхий сайдтай байхаар арга ч үгүй биз


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.