“АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулга авав.
-АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэдэг бол худал ташаа, үндэслэлгүй мэдээлэл. Хаанаас ямар зорилгоор ийм мэдээлэл тараагаад байгааг гайхаж байна. Байгууллагын үйл ажиллагааг зориуд харлуулах гэсэн бас нэгэн оролдлого юм уу гэж харж байгаа.
Бодит байдлын талаар үнэн зөв мэдээлэл тодруулгыг өгье. Авлигатай тэмцэх газрын нэр бүхий мөрдөгч нар 2021 оны 11 дүгээр сард Турк улсад олон улсын санхүүгийн сургалтад оролцсон. Сургалтад оролцоод буцаж явахдаа онгоцонд мөрдөгч “С” нь байрныхаа танил ах “П” гэгчтэй тааралдсан байна. Ингээд онгоцноос буухдаа түүний гуйлтаар гар тээшийг нь авч, гаалийн хяналтын бүсэд орсон. Гаалийн шалгалтаар уг гар тээшнээс 20 орчим кг мөнгөн болон монетон ээмэг, бөгж, зүүлт зэрэг дан гоёл чимэглэлийн зүйлс гарч ирсэн. Гар тээшний эзэн “П” нь гаалийн татвараас зайлсхийх зорилгоор гар тээшээ мөрдөгч “С”-д шилжүүлсэн нь тогтоогдсон. Энэ бол мөрдөгчийн хувьд цэвэр хувь хүний хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдэл. Ингээд гаалийн байцаагч тухайн тээшний эзнээр гаалийн бүрдүүлэлтийг нөхөн хийлгэж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байна.
-Мөрдөгч нар гэж бичээд байгаа шүү дээ. Хэд хэдэн хүн хамжиж оролцсон юм биш үү?
-Үгүй. Манай мөрдөгч нар сургалтад оролцон, албан ажлаар зорчиж байсан. Бусад мөрдөгчийн хувьд уг асуудалд ямар ч хамаагүй, хууль бус үйлдэл хийгээгүй. Татвараас зайлсхийсэн үйлдэлдээ иргэн “П” нь 33,7 сая төгрөгийн нөхөн татвар төлсөн байна. Энэ нь цэвэршүүлээгүй алт биш, харин гоёл чимэглэлийн бизнес эрхэлдэг тухайн иргэний Турк улсаас авч явсан монетон болон мөнгөн эдлэлүүд байсан.
-Мөрдөгч С-д хариуцлага тооцох уу?
-Хариуцлага тооцсон. Авлигатай тэмцэх газрын дотоод хяналтын нэгжээс албаны шалгалтыг явуулан өөрийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж, байгууллага албан хаагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, албаны нэр хүндэд харшилсан хууль бус үйлдэл гаргасан гэж үзэн мөрдөгч “С”-ийг ажлаас нь халж, төрийн албанаас чөлөөлсөн. Цаашид албан ажлаар болон хувийн шугамаар гадаад, дотоодод зорчихдоо бусдын эд зүйл, дайвар авахгүй байх, танил хүмүүсийн гуйлт хүсэлтээс татгалзах, сахилга ёс зүйн дүрэм зааврыг чанд мөрдөж байх анхааруулга үүргийг нийт албан хаагч нарт өгөөд байна.
Сэтгэгдэл
Butehgui MGL [66.181.161.13] 2021-12-25 04:44:48
haha yamar ichihgui shaaj bna aa? 20kg alt bish shdee, 20kg monet, goyol chimeglel baisan yum genee, pyazdaaa. Bidniig harluulah gej oroldoj bna genuu? Hariutslaggui, genen uildel genuu? barag uruvdchihluu.
Зочин [66.181.161.70] 2021-12-24 06:16:59
АТГ-ынхан бол ёстой нэр цэвэр,шудрага ажилдаа амиа тавьдаг тийм л хүмүүс ажилладаг гэж ойлгодог.Ер нь цаашид АТГ-т авах хүмүүстээ тавих шалгуурыг эрс өндөр болгох хэрэгтэй юм байна даа.Жаахан АТГ-ын нэр хүндэд муугаар л нөлөөлнө шүү дээ.
zochin [202.179.15.3] 2021-12-24 06:05:35
xa xa xa xa xa
Зочин [66.181.169.108] 2021-12-24 03:37:28
Хүний хайлангууд АТГ-д ажилладаг юм бишүү. Ийм өөрсдийгөө гутаасан, иргэдийг доромжилсон тайлбар хийгээд зогсож байхаасаа ичих хэрэгтэй шдээ. Байрны ахынхаа гуйлтаар гээд шаачихжээ, хөгийн үлгэртээ өөрстдөө итгээд явж бай та нар.
Zochin [192.82.78.54] 2021-12-24 01:50:44
Авч орсон нь үнэн л байнаХэрвээ өөр хүн ингэж орсон бол яахав.Тэмүүлэн тэнэг юм ярьдагаа боль
Зочин [66.181.185.39] 2021-12-24 01:02:50
АТГ олигарх, улс төрчдийн гар хөл мөн үү?
Зочин [66.181.187.240] 2021-12-23 17:30:11
Санамсар болгоомжгүйгээс гэчихжээ
зочин [66.181.185.222] 2021-12-23 16:10:36
Хилээр гарч ороход зүүж яваа ээмэг бөгжийг хүртэл бичүүлдэг биз дээ? гэтэл юу вэ? монет мөнгөн гоёл чимэглэлийн зүйлс байсан гэнэ үү? монет мөнгө үнэт металл, үнэт эдлэл биш болчихсон юмуу? ерөөсөө ойлгосонгүй.
Зочин [66.181.184.62] 2021-12-23 14:24:28
Угаасаа л хийдэг ажил нь биз кк
. [103.57.93.89] 2021-12-23 12:36:42
Угаасаа л АТГ-г харлуулсан үйлдэл л байна шдээ
Зочин [66.181.161.45] 2021-12-23 11:09:34
Алт л гэсэн үг шүү дээ