Японд “омикрон” хувилбарын тохиолдлын тоо 200-д хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Японд пүрэв гаригт коронавирусийн “омикрон” хувилбарын 40 тохиолдол шинээр илэрснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 200-д хүрчээ.

Эрүүл мэндийн яамны төлөөлөгчдийн мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 33 нь даваа гараг хүртэлх долоо хоногт хилийн чанадаас ирсэн хүмүүс байна. Тодруулбал, АНУ, Их Британи, Кени, Нигери зэрэг орноос иржээ.

Мөн Киото, Осака, Чиба мужид тус бүр нэг хүн, Окинава мужид дөрвөн хүн “омикрон" хувилбараар халдварласан нь батлагдсан байна. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Киото, Осакад илэрсэн тохиолдлуудын эх уурхай нь тодорхойгүй байгаа тул дотоодод халдварласан тохиолдол гэж үзэж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.