Зул сарын баярын амралтын өдрүүдэд дэлхий даяар 4 мянга гаруй нислэг цуцлагджээ

Aдмин / Спорт

ХЬЮСТОН. /interfax/. Зул сарын баярын амралтын өдрүүдэд дэлхийн агаарын тээврийн компаниуд коронавирусний өвчлөл нэмэгдэж, “омикрон” хувилбарын тархалтаас шалтгаалан 4 300 гаруй нислэгээ цуцаллаа гэж нислэгүүдийн хуваарийг хянадаг “FlightAware” цахим хуудсанд мэдээлжээ.

Зул сарын баярын өмнөх өдөр буюу баярын нислэгийн оргил үе таарсан баасан гарагт л гэхэд дэлхийн агаарын тээвэрлэгчид 2 300 гаруй нислэгээ цуцалсан байна.

Баасан гарагт Америкийн “United Airlines”, “Delta Air Lines” компаниуд “COVID-19”-ийн халдвартай холбоотой ажилтнуудын хомсдолд орсноос 280 орчим нислэгээ цуцалснаа мэдэгдсэн юм. Сүүлийн өдрүүдэд АНУ-д коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан тохиолдлын тоо огцом нэмэгджээ.

Их Британийн аж үйлдвэр, тээврийн салбар мөн коронавирусний тархалттай холбоотой боловсон хүчний дутагдалд орсон хэвээр байна. Тус улсад баасан гарагт халдварын 122 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь өдөрт бүртгэгдсэн халдварын хамгийн олон тохиолдол болжээ.

www.montsame.mn

Халдварын хамгийн олон тохиолдол мөн Францад бүртгэгдсэн байна. Тус улсад өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо баасан гарагт 94 мянгыг давжээ. Францын Засгийн газар даваа гарагт тусгай хуралдаан хийхээр товлосон бөгөөд хязгаарлалтын арга хэмжээг нэмж авч магадгүй гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, бямба гаргийн өглөөний байдлаар дэлхий даяар халдвар авсан хүний тоо 278 805 583-т хүрч, 5 391 661 хүн нас баржээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.