НҮБ: Хүн төрөлхтөн дараагийн тахалд бэлэн байхыг анхаарууллаа

Aдмин / Гадаад мэдээ

“КОВИД-19” бол хүн төрөлхтний хувьд сүүлийн аймшигт цар тахал биш, дараагийн тахалд бэлтгэлтэй байх ёстой хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр өөрийн “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.

Дэлхий нийтээрээ жил болгоны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийг тахлын эсрэг бэлэн байдлын олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Эл тэмдэглэлт өдрийг 2020 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарлан тунхагласан.

“КОВИД-19” нь хүн төрөлхтөнд нүүрлэсэн сүүлчийн тахал биш байх болно. Эрүүл мэндийн хямралтай тэмцэж байгаа энэ үед бид дараагийн цар тахалд бэлдэх хэрэгтэй. Цар тахлын эсрэг бэлэн байдлын олон улсын өдрөөр эл асуудалд анхаарлаа хандуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг авч үзэх шаардлагатай” хэмээн Гутерриш бичжээ.

Цар тахал нь бүхэл бүтэн улс орон, хэд хэдэн хөрш орон, тивийг хамарсан өргөн цар хүрээтэй тахал. Маш олон тооны тохиолдол буюу хэдэн сая хүртэл хүнийг хамарч, үргэлжлэх хугацаа нь ч нэг жилээс хэдэн арван жил хүртэл үргэлжилдэг онцлог шинж чанартай.

Хамгийн аймшигтай үр дагаварт хүргэсэн зарим тахал өвчнийг тусгай нэрээр нэрлэсэн байна. Жишээлбэл, VI зууны “Юстинианы тахал”, XIV зууны “хар тахал”, мөн ХХ зууны томуугийн тахал буюу “Испани ханиад” зэрэг багтана.

ДЭМБ 2020 оны гуравдугаар сарын 11-нд шинэ төрлийн коронавирусийн халдвар буюу “КОВИД-19”-ийн дэгдэлтийг цар тахал гэж зарласан.

АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, 2021 оны арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар дэлхий даяар “КОВИД-19”-ийн 279 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 5.3 сая гаруй хүн нас бараад байгаа аж.

Хамгийн хэцүү нөхцөл байдал АНУ, Энэтхэг, Бразил, Их Британи, ОХУ-д үргэлжилж байгаа юм.

ДЭМБ халдварын дэгдэлтийн хариуд шинэ коронавирусийн эсрэг оношилгоо, вакцин, эм бэлдмэл боловсруулах ажлыг хурдасгах зорилготой Судалгаа, хөгжлийн хөтөлбөрөө сэргээсэн. Эмийн томоохон компаниуд, биотехнологийн жижиг компаниудаас эхлээд эрдэм шинжилгээний төвүүд, ашгийн бус бүлгүүд хүртэл коронавирусийн эсрэг тэмцэлд гар бие оролцож байна.

“КОВИД-19”-ээс хамгаалах янз бүрийн вакциныг бий болгохын тулд тахлын эсрэг дэлхийн хэмжээнд хариу арга хэмжээ авч байгаа нь нийгмийн эрүүл мэндийн түүхэнд урьд өмнө байгаагүй гэж ДЭМБ онолцдог.

ДЭМБ “КОВИД-19”-ийн эсрэг вакцин боловсруулах хүчин чармайлтыг зохицуулахын тулд олон улсын эмнэлзүйн туршилтын бүртгэлийн платформыг бий болгосон. Одоогоор дэлхийн хэмжээнд 168 улс орон вакцины эмнэлзүйн туршилтанд хамрагдаж байгаагаас эхний шатанд 40 нэр дэвшигч улс, хоёрдугаар шатанд 58, гуравдугаар шатанд 62 нэр дэвшигч оронд вакцин боловсруулж байна.

ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн болон мэргэжлийн хяналтад байгаа вакцины жагсаалтад ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Энэтхэг, Өмнөд Солонгос, Куба зэрэг орны 24 эм вакцин багтаад байна. Өнөөдрийг хүртэл ДЭМБ яаралтай тусламжийн зориулалтаар “КОВИД-19”-ийн арван вакциныг албан ёсоор бүртгэж авсан.

Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, 2021 оны арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар дэлхий даяар тарьсан тун вакцины нийт тоо 8.9 тэрбум гаруй байна гэжээ.


Сэтгэгдэл

Амар мэнд [202.55.188.82] 2021-12-27 13:34:33

Бэлэн байх хэрэгтэй шүү

зочин [202.9.46.182] 2021-12-27 12:37:34

Одоо дэлхийн бүх орнууд нэг айл гурван хүүхэд бодлогыг хатуу барих шаардлагатай байна. Ялангуяа асар олон хүн амтай болон ядуу гуйлгачин орнууд хүн амынхаа өсөлтөнд маш хатуу хязгаарлалт тавих ёстой.

Зочин [202.179.21.228] 2021-12-28 03:05:36

Наад бодлого бидэнд оогт хамаагүй , Чамайг хөгширөхөд, чиний тэтгэврийг төлөхийн тулд хүн ам ажиллах хүчин олон байх хэрэгтэй байна, Олуулаа байж хөгжинө,

Зочин [66.181.160.32] 2021-12-27 12:31:39

Зурсан зургаарл явж бна

Зочин [93.24.184.97] 2021-12-28 18:27:11

zursan zurag toorog gej bdagui harin hunii ooriin songolt gej bga

Zochin [213.55.225.109] 2021-12-27 11:42:54

Uursduu Tahal uildverlegch Vaktsinii biznes Delhii dayar hiih sonirholtoi bolood ingej hutsaj bgaa yum...

Zochin [172.58.44.119] 2021-12-27 11:02:33

Amar yum boloh n zugeer l daraagiin kino gedeg shig,mask uildverlegchodiin shouu

Зочин [66.181.189.188] 2021-12-27 09:20:03

Дэлхийн хүн амыг цөөлөх үүднээс лабораторийн аргаар вирус гарган авч зориудаар тарааж бгаа бх. Хүн амьд оршин тогтоход хэцүү цэвүүн цаг ирж дэ.

Зочин [202.9.46.182] 2021-12-27 10:07:31

Хүн төрөлхтөн бид хархнаас дутах юм алга. Харх шиг хурдан үржиж, харх шиг амьдарч буй орчноо бохирдуулж сүйтгэж байдаг. Тиймээс хүн төрөлхтнийг цөөрүүлвэл байгаль экологид эергээр нөлөөлнө.

Ллн [202.126.88.204] 2021-12-27 09:01:45

ХҮН ТӨРЛӨХТӨН ДЭНДҮҮ ИХ ХЯНАЛТГҮЙ ҮРЖИЖ БУЙГААС БАЙГАЛ ДЭЛХИЙ ЦӨӨРҮҮЛЭХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙНА. ӨВЧИН,ЦАР ТАХАЛ,БАЙГАЛЫН ГАМШИГ,ДАЙН ДАЖИН,ТЕХНОГЕН СҮЙРЭЛ БАЙХ Л БОЛНО. Байгал дэлхийдээ дэндүү зэрлэг хандаж баыгаагийн үр дүн шүү дээ!

c53 [66.181.161.61] 2021-12-27 08:57:13

Дэлхийн томоохон улсууд Дэлхийн хүн амыг цөөлөх бодлого баримталж байгаа. Энэ өвчнөөр сайн биетэй нь үлдэж муу нь үхэх болно. Нэг ёсондоо шигшигдэж үлдсэн нь сайн. ГЭХДЭЭ ИНГЭЖ ЗОВЖ БАЙСАНААС БУУГАА БАРИАД БАЙЛДААД ҮХЭЖ БОЛОХГҮЙ ЮМ БАЙХДАА. World war 3 KOVID19

C53 [66.181.161.61] 2021-12-27 09:00:17

Дэлхийн хүн ам 6 тэрбум байх нь яг таарсан тоо. Гэвч хэдийнээ 7тэрбум давсан. Тиймээс цөөлж байгаа юм. Миний хардаж байгаагаар энэ бол Дэлхийн 3-р дайн мөнөөсөө мөн.

Зочин [202.9.46.182] 2021-12-27 08:48:03

Омикрон хувилбар хүнээс хүнд маш хурдацтай халдварладаг. Дархлаа сайтай хүнд хөнгөн тусдаг. Дархлаа муутай хүнд их хүнд тусдаг вирус юм.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.