БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өршөөлөөр суллагджээ

Aдмин / Гадаад мэдээ

СӨҮЛ. /The Strait Times/. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ төрийн тэргүүн Мүн Жэ Иний үзүүлсэн тусгай өршөөлөөр баасан гарагт суллагдсан талаар “Yonhap” агентлаг мэдээллээ.

Авлигын хэргээр 57 сарын турш хоригдсон Пак Гын Хэ Сөүл хотын эмнэлэгт хэвтэж байхдаа өршөөх бичгийг хүлээн авсан бөгөөд тэрбээр мөр, нурууны архаг өвчнөө эмчлүүлж байгаа юм.

Өдгөө 69 настай Ерөнхийлөгч асан 2019 онд мөрний мэс засалд орсон ба ирэх оны хоёрдугаар сарын 2 хүртэл эмнэлэгт хэвтэх төлөвлөгөөтэй байжээ.

БНСУ-ын Хууль зүйн яам шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад Пак Гын Хэ орсон талаар долоо хоногийн өмнө мэдээлсэн билээ.

Пак Гын Хэ авлигын хэрэгт холбогдсоны улмаас 2017 онд албан тушаалаасаа огцорч, хожим нь түүнд 22 жилийн хорих ял оноож, түүнээс хойш өөрт оноосон ялыг эдэлж байсан юм.

Хөх ордны мэдээлснээр, Пак Гын Хэгийн биеийн байдал муудаж байгааг харгалзан үзсэний дүнд өршөөл үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.28] 2022-01-04 15:27:06

энэ нөхөртэй ю у намайг тоохгүй байх даа.хэ хэ би70 хүрсэн шүү дэээ хэ хэ

Зочин [103.229.178.26] 2022-01-03 08:00:34

Ашгүй дээ.

ЗОЧИН [139.5.217.66] 2022-01-03 02:52:01

ААВ НЬ ПАК ЧОН ХИ 1959 ОНД ЦЭРГИЙН ЭРГЭЛТЭЭР ТӨРИЙН ЭРХИЙГ БУЛААН АВЧ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООД ДАЙНЫ НУРАНГАД БАЙСАН СОЛОНГОС ОРНЫГ ХАТУУ ГАРААР УДИРДААД, ХЭДХЭН ЖИЛИЙН ДОТОР ӨӨРИЙГЭЭ ЗОЛИОСЛОН ЗӨВХӨН ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭ 1-Д ТАВЬЖ, СОЛОНГОС ОРНЫГ ОДООГИЙН ҮСРЭНГҮЙ ХӨГЖЛИЙН ЗАМД ОРУУЛСАН МУНДАГ ЕР-Ч БАЙСАН, ХАРИН ОХИН НЬ ЭЦГИЙНХЭЭ ШИЙРИЙГ ХАТААЖ ЧАДСАНГҮЙ ДЭЭ, ХАРАМСАЛТАЙ БН.

иргэн [64.119.26.9] 2022-01-01 10:44:39

Солонгосын ерөнхийлөгч агсан авилгын хэргээр шийтгэгдсэн юм байж.Монголд ямарч хэргийн шинж хохирол гаргаагүй-зөвхөн улс төрийн шүүмжлэл хийснийх нь төлөө өш хонзонгийн байдлаар шоронд хорьж байгаа нь ямарав???? Жишээ нь:Э.БатҮүлийг.

Зочин [103.14.37.4] 2022-01-03 05:14:55

энэ доорх хоёр гөлчгий батүүл ямар хэрэг хийснийг мэдэж бгаа бол бичдээ. Хүүдээ тендер өгсөн гэдэг маанаг зүйлээ бичкү шүү. Иргэд компаниа сонгодог юм л даа.

Зочин [202.126.90.86] 2022-01-03 04:52:54

Batvvl ah chini vheh ch bagdan da yun os honzon

Зочин [202.179.21.201] 2022-01-01 13:18:28

Харинч ял нь багадсан

Зочин [202.9.46.31] 2022-01-01 08:52:07

Нэгдэж тэмцэж чаддаг ард түмэн сайхан харагдаж байна. Тархай бутархай монголчууд хэзээ ч нэгдэж тэмцэж чадахгүй байсаар мөхөх юм байна.

Зочин [66.181.161.4] 2022-02-01 06:21:47

Батүүлийг хурдан суллах хэрэгтэй ш дээ.

Зочин [66.181.161.26] 2022-01-06 00:47:20

Яг үнэн

Зочин [202.9.40.214] 2022-01-01 06:36:48

Одоо сайн хүнтэй сууж эмэгтэй хүнийхээ жаргалыг эдлээрэй эрхэм хатагтай! Баяр хүргэе

Монгол [139.5.219.183] 2022-01-01 06:29:01

Төр шийтгэж чадсан бол өршөөж чаддаг байх ёстой. Энэ л хүмүүний мөн чанар билээ.

чимэд [124.158.66.4] 2022-01-01 06:27:58

Бүх удмаараа Пак Хын Хэ нар Солонгос эх орноо хөгжүүлэх ажилд хүчин зүтгэсэн хүмүүс .Манайхан шиг идчихээд гараад зугтаачихдагүй л байхгүй юу.Элбэгдорж Сайханбилэг нарыг шоронд орхоос нь өмнө өршөөл үзүүлчихьеээ

Зочин [103.14.37.4] 2022-01-03 04:47:51

аав нь маш олон гэмгүй хүний амь насгы хөнөөсөн шүү дээ. Тэр дарангуйлагч байсан байгаагүй солонгос хөгжиж чадах л бсн маанагаа. энэ хүүхэн бол бүүр бузартай сонсохоос ч ой гутам явдалтан. Авилгачин бас садар самуунд донтсон сэжгийн авгай. Найз хүүхний үгэнд орж төрийн хамаг нууцыг задалсан түүнтэйгээ хамтарч хэдэн 10сая доллар гулгуулсан этгээд. Хүүхдүүд Севол онгоцонд живж байхад самуураад сураггүй хэдэн цагаар алга болчихсон гажиг амьтан. Чам шиг маанаг хэл усгүй болохоор юу ч уншиж үзээгүй эргүү үхэр монголчуудынхаа худал цуурхалд итгэж түүнийг шүтдэг байхлдаа маанаг үхэр

Зочин [66.181.161.71] 2022-01-01 00:56:28

сайхан санагдаж байна шорон ямар эрх чөлөө бищ.

Зочин [202.55.188.94] 2022-01-01 00:51:32

Долоо дордож дал сэхнээ хө

Зочин [66.181.177.126] 2021-12-31 18:54:40

Хөөрхийг Мун Жи Эн хэлмэгдүүлсэн шүү дээ !!! Сэтгэл санаа,эрүүл мэнд,амьдрал гээд бүх талаар нь нухчин дарчихаад эцэст нь өршөөсөн дүр эсгэж гэнээ!!! Өршөөл үзүүлэх буруу юм хийгээгүй шүүгээ!!! Найз гэж эмэгтэй нь нэр нүүрийг нь ашиглаж буруу зүйл хийсэн,өөрөө мэдээ ч үгүй биз дээ,хөөрхий!!!

Зочин [103.14.37.4] 2022-01-03 04:48:47

Солонгосын шүүх прокурорыг үхэр өмхий ханхалуулсан маанаг монголынхоо шүүх прокурортой адил гэж бодоод бдгиймууу маанаг илжигнүүдээ

Зочин [202.21.114.18] 2022-01-01 01:22:09

Яг тийм. Өрсөлдөгч л бол гэмгүй ч байсан хүний мууг үзэх дуртай сонин хүмүүс. Улс орноо хөгжил дэвшилд хөтөлсөн бүх ерөнхийлөгчөө шоронд хийсэн.

Зочин [202.55.188.94] 2022-01-01 00:50:24

Үнэн

ишш чааваас [202.9.41.23] 2021-12-31 15:27:31

Бүлэглэж шоронд хийсэн новшнуудын улс төрийн доромж

Зочин [31.32.212.183] 2021-12-31 14:11:46

araich dee!!dendyy hatyy handsan syy,yamaidaa?emegtei hynii hybid erseemeer dee!!saihan naslaarai!!!

Зочин [202.55.191.46] 2021-12-31 12:36:44

Санагалзал хэн бүхэнд ирэхгүй гэдэг дурсамж номоо засаж зарим нэг зүйлийг хасахаар тохиролцоод суллагдаж байгаа байх даа хөөрхий

Зочин [202.179.24.142] 2021-12-31 07:59:51

тоох болов уу суучих юм сан

Zochin [112.72.8.66] 2022-01-03 00:20:06

Nadtai suuchih l da.

Зочин [66.181.181.215] 2021-12-31 07:34:55

Ашгүйдээ, насаараа Солонгос орны төлөө хүчин зүтгэсэн хүнээ харж үзжээ. Сөрөг хүчнийхэн нь овоо юмаа, эмэгтэй хүнийг шоронд суулгаж хэнч биш болгоод орхидог.Одоо зөвхөн биеэ л бодох хэрэгтэй

ЗӨВ [66.181.191.140] 2021-12-31 07:18:00

Мүн Жэ Ин өршөөл үзүүлсэнд талархаж байна. Хөөрхий, насаараа шоронд суух байсан...., одоо эрүүл болоод үлдсэн амьдралаа тайван сайхан амьдраарай.... Танд эрүүл энхийг хүсье

Зочин [139.5.219.50] 2021-12-31 10:15:32

ДОЛОО ДОРОДОЖ НАЙМ СЭХНЭЭ ГЭЖ


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.