Олон улсын жүдо бөхийн холбоо 2022-2024 онд мөрдөгдөх шинэ дүрмийг танилцууллаа

Aдмин / Спорт

“Парис-2024” олимпын эрхийн төлөөх шинэ мөчлөг эхлэх гэж байгаа тул IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо барилдааны дүрэмд хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөлт оруулжээ.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас Парисын олимпын мөчлөг гурван жил үргэлжлэх тул жүдо бөхийг хамгийн сайн хэлбэрээр үзүүлэхийн тулд шүүгчийн шүүлтэд өөрчлөлт оруулж, шинэ нөхцөл байдал, шинэ бэлтгэлжилт шаардлагатай болсоныг мэдэгдсэн байна.

IJF-ийн спорт хариуцсан захирал Владимир Барта "Бид улс бүрээс дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, зөвлөмжийг хүлээн авлаа. IJF хайртай спортоо шинэчлэхийн тулд түншүүдийн саналыг авч шаргуу ажиллаж байна. Эдгээр шинэ дүрмүүд 2022 оноос эхлэн хэрэгжиж эхэлнэ. 2022-оос 2024 оныг дуустал. Дүрмийн зарчим нь тамирчдыг болон спортыг бүхэлд нь хамгаалахын зэрэгцээ жүдо бөхийг илүү эрч хүчтэй, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сонирхлыг татахуйц болгоход чиглэгддэг" гэсэн байна.

Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, IJF-ийн шүүгчдийн хянагч Нейл Адамс 2022 оны нэгдүгээр сарын 28-30-нд Португалд болох “Одивелас-2022” гран При тэмцээний үеэр хэрэгжих бүх дүрмийг дэлгэрэнгүй тайлбарласан байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.109] 2022-01-02 10:00:23

Энэ жудо гж ямарч сонирхолгү хог блсн ямарч гоё барилдаан грхаа бсн данда нэмэлт цаг эсгүл торгуулиарл ялагч тодордог бллоо дүрмээ өөрчилх хргт

Зочин [66.181.161.45] 2022-01-01 09:23:11

Judo.mn ni ajildiimuu

zochin [66.181.161.31] 2022-01-01 08:08:46

Тийш дээ. Олимпийг хөл бөмбөг шиг алдартай болгоход нөлөөлөх спортын төрөл бол Жудо бөхийн төрөл юм. Маш өвөрмөц маркетинг, менежмэнтийг хөгжүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол жудочдын чадвар амжилт нэгэнтээ дэлхийн хэмжээнд хүрсэн учир Олимп дохь жудогын хөгжилд Монголчуудын оролцоо ч их хэрэгтэй болж байх шиг байна.

Зочин [66.181.176.231] 2022-01-01 08:06:19

IJF барилдааны дүрэмд өөрчлөлт оруулахад манай Жонхуугийн оролцоо юу байгааг ойлгохгүй ээ, хаа хамаагүй зураг тавихаа больмоор юм, пялдага сэтгүүлч ээ

Zochin [203.91.115.49] 2021-12-31 17:27:04

Mundag shuu Battulga ah

Nomt Shiranad Tsend Nyam [202.9.46.162] 2021-12-31 08:15:59

Дэлхийн болоод Монголын жүдоч охид, хөвгүүддээ Шинэ оны баярын мэнд хүргэж, их амжилтын буухиа нь улмаа дэвжин үргэлжэлхийн ерөөл өргөе!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.