Энэ сард Монгол бөхийн өргөөнд болох барилдаануудын хуваарь

Aдмин / Спорт

Монголын үндэсний бөхийн холбооноос 2022 оны нэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах барилдаануудын хуваарийг гаргажээ. Тодруулбал,

Нэгдүгээр сарын 09-нд Талх Чихэр ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 16-нд Жем интернэшнл группийн нэрэмжит, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 21-нд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,

Нэгдүгээр сарын 22-нд СПС телевизийн нэрэмжит “Бахдам гарамгай” барилдаан,

Нэгдүгээр сарын 23-нд Үндэсний бөхийн лигийн барилдаан,

Нэгдүгээр сарын 29-нд “Тарвалин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан,

Нэгдүгээр сарын 30-нд Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан АЦЦБЗ 256 бөхийн барилдаан тус тус болно.


Сэтгэгдэл

зочин [66.181.177.30] 2022-01-03 16:11:06

Бөхийн барилдаан олон байлаа гээд сайн юм болохгүй нь ойлгомжтой, амар хялбар амьдрахыг бодсон, амархан баяжихын бөөн хүсэл болсон, бараг мафи шахуу болчихсон эрүүгийн элементүүд л олширохын нэмэр дээ

Зочин [202.179.25.168] 2022-01-06 16:09:50

бөхийн спортоор хичээллээд амжилт гаргах нь хэн дуртай хүний санааны зоргоор хүрэх амжилт биш шүү Бүхий л цаг зав хичээл зүтгэл тэвчээр зааж байж амжилт гаргана тэгж байж энэ өв соёлоо хойч үедээ өвлүүлж үлдээж байгаа юм шүү дээ Хэн ч өөрийн хийж бүтээхээ хойш тавиж өв соёлоо дээдлэж байгаа сайхан залуусаа харж цэнгэдэг юм

Зочин [202.9.46.163] 2022-01-03 04:23:10

Бөхийн барилдаан арай хэтэрч байна. Энэ заваан юмнуудыг ноцолдуулж мөнгө орон байр өгөх хэрэг байна уу? Оркуудаар хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлээ.

Зочин [66.181.161.52] 2022-01-04 05:12:20

chamd hamaagui undesnii ov soel


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.