Ардчилал Монголоос алсран холдсоор л байна

Aдмин / Улстөр

Монголд ардчилал хумигдаж байгаа нь сүүлийн үед эрс мэдэгдэж байна. Наад захын жишээ нь, он солигдох мөчид Төрийн гурван өндөрлөгийн хэлсэн мэндчилгээний үгнээс илт харагдлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэндчилгээн дотроос ардчилал гэсэн үг ганцхан УИХ-ын даргын үгэнд л дурдагдах нь тэр. Тэрээр “Улсын Их Хурал хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэнэ гэдгээ зарласан. Монгол хүн Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж байх ёстой. Монгол хүний эрх хаана ч зөрчигдөх ёсгүй. Тиймээс Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргалаа. Иргэдийнхээ эрхийг хангаж чадах эсэх нь ардчилсан ёс, ардчилсан Монгол Улс оршин тогтнох эсэхтэй эн тэнцүү амин чухал асуудал юм” хэмээн хэлсэн юм. Монгол бол ардчилсан орон. Тиймээс дарга нар ардчиллыг байнга хэлж ярьж байх хэрэгтэй. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аль нь ч мэндчилгээндээ ардчилсан гэх үгийг ганц ч ган хийсэнгүй. Ерөнхий сайдын хувьд “Эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал, цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээх үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцогтун” хэмээн уриаллаа. Эдийн засгийн либерал бол ардчилалтай хүйн холбоотой. Нэг юмны хоёр тал гэсэн үг. Ардчилалгүй эдийн засгийн либерал гэж бараг байдаггүй. Эдийн засгийн либерал хөгжих шууд үндэслэл нь ардчилал өөрөө байдаг. Эдийн засгийг дэлхийд амжилттай хөгжүүлж байгаа Хятад улс ардчиллыг ярьдаггүй. Одоохондоо эдийн засаг нь амжилттай хөгжиж байгаа ч ирээдүйн зам нь мухардах шинжтэй л болж байна. Яагаад гэхээр, ардчиллыг хөгжүүлээгүйгээс, бэхжүүлээгүйгээс болж тэр.

Олон улсын сүүлийн үеийн хандлага чигийг анзаараад байхаар олон зүйл дээр ардчилал байх хэрэгтэйг дэлхийн улс орнууд шаардаж байна. Ардчилсан байх хэрэгтэйг шаардаж эхэлж байна гэсэн үг. Хятад улс яахав, том гүрэн учраас одоохондоо ардчилал хэрэгтэй эсэх нь мэдэгдэхгүй яваа байх. Алс хэтдээ бол дан ганц эдийн засгаар явах шинжгүй болж байна. Манайх шиг жижиг орны хувьд ардчиллаа хөгжүүлэхээс өөр гарцгүй.

Судлаачид хэлэхдээ, Монголын ардчилал хэлбэр талаасаа мөн боловч агуулга, чанар талаас нь харвал хэлбэржээгүй төдийгүй институци хоорондын харилцаа тодорхойгүй. Гажуудсан ардчилал гэдэг нь юугаар илэрч байна гэвэл эрх мэдлийн хуваарилалт тодорхой бус байгаагаас эхэлж харагдана. Гүйцэтгэх засаглал нь жижиг парламент болчихсон, хэдхэн сарын настай, олигархиудаас оролцсон сайд нартай, тендер, концесс авчихдаг. Парламент нь хаана ч байхгүй супер эрх мэдэлтэй. Үүнийгээ УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гээд заачихсан манайхаас өөр улс байхгүй. Шүүх засаглалын хараат бус байдал алдагдсан гэхчлэн олон зүйл манай ардчиллыг хойш татаж байна. Намын үүрэг нөлөөний гажуудал аль хэдийнэ үүсчихсэн. Нам далд бизнесийг төртэй холбож байдаг шинэ үзэгдэл бий болсон хэмээн ярьдаг. Ер нь ардчилал, эрх чөлөөний зам нь тэгш эрх хүрэх зам болохоос хэн нэгэн илүү эрхтэй, хэн нэгэн нь дутуу эрхтэй байх зам биш. Ардчиллыг хөгжүүлж, бэхжүүлж, хамгаалж байхгүй бол алдаа, гажуудал их гардаг гэдэг.

Ер нь ардчиллын ололт амжилтыг дурдвал их. 1990 оноос өмнө Монгол Улс коммунист хуарангийн дэглэмд захирагдаж явсныг яаж ч баллуурдаад үгүйсгэж чадахгүй. Улс төрийн сонголт гэж байхгүйтэй адил өмсөж зүүх, идэж уух ч сонголт хомс байсан үе. Харин ардчилал бол өөр. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь хувь хүний салшгүй эрх болохын хувьд либерал утгаараа ач холбогдолтой байгаад зогсохгүй нийгмийн амьдралын асуудлаар үгээ хэлэх, иргэн хүний хувьд нийгмийн амьдралд оролцох улс төрийн эрх чөлөөг хангаж байдаг ардчилсан утгаараа ч ач холбогдолтой байдаг. Хүн төрөлхтний гуравны хоёр нь мөрөөдөөд ч авч чадахгүй эрх чөлөө бидний гарт байна. Ямар ч гэсэн ардчилал гэдэг ойлголт бол энх тайван, аз жаргалтай, хангалуун амьдрах нийгмийн суурь. Ардчилал чөлөөт зах зээлтэйгээ л хамт явах ёстой. Коммунистуудад бодит байдлыг гуйвуулсныг хүлээн зөвшөөрөх, нийтэд худал амлах, ярих хэрэгцээ маш их байдаг. Тиймээс ардчилал нь илүү үнэн шударга зам болдог.

Өнөөдөр Монголд ардчиллын эцсийн найдвар бол Ерөнхийлөгч байх ёстой. Өөрөө үүнийгээ огт анзаарахгүй байх шиг. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн ардчиллыг хайрлаж, хамгаалж, хөгжүүлж байх ёстой. Хичнээн хол хөндий сонсогдож байгаа ч бүх ард түмний санал авч сонгогдсон Ерөнхийлөгч хүн Монгол Улсыг тусгаар байлгахын тулд бие даасан байдлыг нь хадгалахын тулд ардчилалд санаа тавихаас өөр зам байхгүй. Монгол Улсын тусгаар байхын баталгаа бол ардчилсан сонгууль. Ардчилал байхгүй бол энэ сонгууль устана. Тоглоомын сонгууль л болж хувирна. Тусгаар тогтнолын баталгаа бол ард түмний үг хэлэх эрх чөлөө. Энэ бүхэн уствал Монгол Улс тусгаар байх нөхцөлгүй болно.

Иймээс л Ерөнхийлөгч ардчиллыг хямгадаж санаа зовж байх ёстой юм аа. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд ардчиллыг сурталчилж, байнга хэлж ярьж байх ёстой юм.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.18] 2022-01-07 03:20:37

булган аймгийн ардчилалыг хүн амины хэрэг зохион байгуулж холбогдсон аймгийн дарга нар унгаж байна эдгээрийг намаас хурдан зайлуул

Зочин [66.181.161.6] 2022-01-06 06:27:22

Хулгайн хуурамч Ардчлал хуй салхинд хийсч ул мөргүй алга болоосой,жинхэнэ Шудрага,тэгш эрх чөлөөт Ардчлал Монголыг нөмөрөөсэй гэж иргэд хүсч байна. Монголын чиний бичээд яриад байгаа Ардчлал чинь Монголд сүйрэл авч ирсэн,Баян хоосны ялгаа,Авилгал,хээл хахууль,луйвар,албан тушаалын тэмцэл,амин хувиа хичээсэн улс төр, эх орноо,байгалийн баялгаа худалдах шунал авч ирсэн өөр юуч авч ирээгүй,байсныг устгаж үгүй хийсэн,хуулийн эрх зүйн шудрага бус хонгилыг үүсгэсэн ер нь урьд хожид Монголд байгаагүй муу муухайн эх үүсвэр энэ 30 жилд л бий болсон,бид үзлээ,харлаа,одоо нэг ухаарах янзтай.

Зочин [192.82.68.219] 2022-01-06 00:40:22

За яамай даа, манай Монгол Улсыг ер нь дэлхийн буурайдуу орныг ганц баллаж байгаа хаана ч байхгүй ардчилал гэгч хор арилж байгаа бол болох нь тэр.

Зочин [202.9.46.163] 2022-01-05 22:55:27

Хулгана хавхан дээрх үнэгүй бяслагыг харахаас хавхны аюулыг олж хардаггүйтэй адил хүмүүс ардчилал хүний эрх гэгчийг харахаас ардчиллын цаад хор уршигийг олж харж чаддаггүй.

зочин [103.26.195.236] 2022-01-05 16:38:42

Монгол коммунизмаа хятадтай нэгтгэж улам сайн цогцлоох хэрэгтэй юун ардчилал зайл гөлөгөө

Зочин [64.119.25.166] 2022-01-05 14:48:22

Номин-Эрдэнэ миний дүү чиний улс төрийн мэдлэг чинь дэндүү нимгэн байна. Капиталист нийгэмд амьдарч байгаагаа ухааар. Дэлхийд ардчилсан улс гэж хаана байна.. нэрлээч. Ардчилал гэдэг чинь хэмжээ хязгаартай байдаг юм. Чи коммунистуудын тухай юу мэддэг юм бэ. Тэр нийгмийг дэлхийд хэн ч байгуулаагүй байна. Чи КАРЛ МАРКСААС давах гээд байвал солиорсон байна. Карл МАРКСЫН онол одоо ч гэсэн дэлхийн бүх сургуулиудад судалсаар байна. Чи том гүрнүүдийн Төрийн бодлогын тухай буй цор цор гээд байна. Тэд нэг архирахад чамайг жажлахгүй бүхлээр чинь залгих болно.

zochin [202.126.89.235] 2022-01-05 13:58:58

Delhii deer tomgyren tom ulsuud hudaldaa ediin zasagaa barter helbereer tentsyylen tohiroltsoj shiidverlej baigaa n jijig ulsuudad ymarch bolomj olgohgyi baigaa yum 1950iad onoos delhii hudaldaa ediin zasagt oroltsoj baigaa azi afrik latin amerkiin olon jijig uls hugjidgyi baigaa n iim uchirtai

иргэн [66.181.161.29] 2022-01-05 13:14:31

Яана даа. Ингэтлээ тархиа угаалгах гэж дээ, ухаалаг, угаасаа аддчилсан монголчууд. Бидний өвөг дээдэс ардчиллын үлгэр байсан юм шүү. Амеракаас зөөсөн дүр ардчилал биднийг дуусгахыг ззорьж байна... Ардчилал бол хэн нэгэн тэр тусмаа Эба, Үүл мэт авчраад хэн нэгэн Хүрэлсэх устгачихдаг эд даанч биш.

Зочин [66.181.161.29] 2022-01-05 13:27:01

Үнэн, нийгмийн сэтгэл зүй гэж хамгийн хүнд, өөрчлөхөд он жил, соён гэгээрэл шаардах зүйлийг эд- Элбэгдоржтон 32 жилд бидний тархинд суулгасан. Энэ юу вэ? Эрх чөлөө, хүний эрх, ... зах зээлийн зарчим хамаагүй... хүн чадаж л байвал яаж ч амьдарч болно... За энэ нь нийгмийн сэтгэл зүйг үнэхээр самарчээ. Зүй ёс нь зах зээлийн зарчмаар амьдрах, ө/х, гар чинь хөдөлбөлэнэ ардчилсан, зах зээлийн гийгэмд амьдрана гэдгийг ойлгуулах байв. Өөрсдөө бидний бүтээсэн бүүгдийг хуьчлал нэрээр хувааж идээд, ... ард түмэнд ягаан, цэнхэр тасалбар яаж хүрсэн,.. Биднийг мартсангэж зүүдэлж байгаа "хулгайчууд"

Баянмөнх [202.126.90.89] 2022-01-05 12:48:34

Ммхан гай л авчирсан

ЭМЭЭ [202.126.90.68] 2022-01-05 12:42:06

ХҮН БҮР НЭГ ЮМЫГ ӨӨР ӨӨРӨӨР ХАРДАГ . ЭНЭ БОЛ ЖАМ ЮМ. ГЭХДЭЭ АРДЧИЛАЛЫГ ӨӨР ӨӨРӨӨР ХАРАХ АРГАГҮЙ ЮМ . ЯАГААД ГЭВЭЛ АРДЧИЛАЛ ГЭДЭГ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙГ НЭГТГЭДЭГ НАМ БИШ , БАС ҮЗЭЛ СУРТАЛД АВТСАН ХҮМҮҮСИЙН НЭР БИШ ЮМ . АРДЧИЛАЛ БОЛ ЁРДӨӨ Л ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ НЭР ЮМ . ХЭРЭВ ХҮН ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ АВААС БООЛЫН НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙГАА БООЛ Л ГЭСЭН ҮГ . ХҮНИЙ СҮР ХҮЧ БОЛ МӨНГӨ БИШ , ЭРХ МЭДЭЛ БИШ ЭРХ ЧӨЛӨӨ МӨН . ИХ МӨНГӨТЭЙ ХҮН МӨНГӨНДӨӨ САНАА ЗОВСООР МӨНГӨНИЙ БООЛ БОЛНО , ЭРХ МЭДЭЛТЭЙ НЭГЭН ӨШӨӨ ИХ ЭРХ МЭДЛИЙГ ХҮССЭЭР БАС Л ЭРХ МЭДЛИЙН ДОН ТУСЧ БУСДЫН НҮДНИЙ ХОГ БОЛОН ЭРХ МЭДЛИЙН БООЛ БОЛЖ ДУУСДАГ . ХАРИН ЦЭВЭР АРИУН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХҮН ДУРТАЙ АЖЛАА ХИЙЖ , ХҮССЭН ГАЗАРТАА АМЬДАРЧ ӨӨРИЙН АЗ ЖАРГАЛАА БҮТЭЭДЭГ ЮМ . ГЭТЭЛ ЭНД СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ТЭНЭГҮҮД АРДЧИЛАЛЫГ ХАДНЫ МАНГАА ШИГ САНАЖ ХАРААЖ ЗҮХЭЦГЭЭЖЭЭ . ТЭНЭГҮҮДЭЭ МОНГОЛЫН ТӨРИЙГ 101 ЖИЛ БАРЬСАН МАН - Д Л ГОМДООЧ ДЭЭ . 16 ОНООС ХОЙШ ХҮРЭЛСҮХ ЭХ ОРНОО ЯАЖ АВЧ ЯВЖ БАЙГААД Л ДҮГНЭЛТ ХИЙЖ ҮЗЭЭЧ !! ТЭГЭЭД БУРУУТАНГ ОЛЖ ХАРАА Л ДАА

чимэд [124.158.66.73] 2022-01-12 11:46:30

Чи мөн их "ухаантай" юм хэлэвээ.Бид яахав махан толгойтой нь үнэн.Харин чи чацгаар дүүрсэн олгой толгойтой юм гээч.Сүрхий "философч"гарч ирж байна ууХүрэлсүх хулгайчдыг айлгасан байна.Та нарын тархинд цус хуруулж зүрхэнд чинь мөс хөлдөөсөн хэрэг л дээ Гэмт хэрэг хийдэггүй бид нарт айх юм алга.Та нар тэгсгээд 461-р дамжаад нөгөө ертэнцрүүгээ "морилсон" нь зөвдөө.Энд Хүрэлсүхээс айж гөлчгий болж байснаас дээр биздээ

Зочин [64.119.20.193] 2022-01-05 10:19:07

Ардчилал байх нь хүний эрх,эрх чөлөөний эрүүл аж төрөхийн нэг салашгүй хэсэг.Харин зах замбараагүй АН болон намын гишүүдийнх нь увайгүй зан авир,бусармаг санаа дэрэлхүү,хүнийг ялгаварлан гадуурхах үйлдэл нь харин ч ардчилалыг АН өөрсдөө увайгүй үйлдлээрээ устгаж байгаа юм. АН-ыг төр барьж байхад намын гишүүн бол хамаагүй төрд оруулж ажиллуулаж байсан хүмүүс чинь хэтэрхий тэнэг байсан нь хүмүүсийн дургүйг бүрэн утгаар нь хүргэсэн шүүдээ.Яагаад үүнийгээ мэдэхгүй элийрээд байдаг юм бэ АН ынхаан.Ардчилалыг АН өөрсдөө булшилж байгаа одоо хичнээн хашгираад ч иргэд та нарт итгэхээ больсон шүүдээ.Сайн гишүүд маш олон байгаа тэднээсээ харин суралцах хэрэгтэй,бас хор найруулж энгийн хүмүүсийг бузарладагаа больсон цагт ам ангайх нь зөв байхааааааам

Зочин [202.9.47.21] 2022-01-05 09:15:57

Ардчллын гол шалгуур нь ардчилсан сонгуулиар төрийн эрхийг авах явдал байдаг бол монголд сүүлийн сонгуулиуд хар машиныг хакердаж хууль бус замаар эрх баригчид сонгууль луйвардаж дураар дургиж ардчилал жинхэнэ утгаар үгүй болсон эрх баригчдыг шүүмжилсэн хэнийг ч харгис цагдаагийн хүчээр нухчин дарж байгаа нь монголд фашист дэглэм тогтсныг харуулаад байна

Зочин [202.9.46.163] 2022-01-05 07:59:08

Үхэр монголчууд 2024 онд дүр эсгэсэн ардчилагчдаа олноор сонгоо. Сонгох эрх та нарт байна.

Зочин [202.131.227.30] 2022-01-05 07:26:19

Улсын мөнгийг их наядаар нь идчихээд хөгжлийг 10 жилээр хойш нь татаж ард түмнийг ядуу болгочихоод Монгол Улсын Ерөнхийлөгч болдог ийм ардчлал хэрэггүй Нэг хүн хэдэн зуугаар нь ганцаараа Монгол Улсын баялагыг лиценз нэрээр авчихаад гадны хүмүүст зарж явдаг эрх мэдэл хүрсэн нэгэн гадны компаниудад Эх орноо зарж өөрөө баяждаг Төрийн албан тушаалыг ашиглан хязгааргүй баяждаг анархист дүр исгэсэн Ардчлал хэрэггүй

zochin [103.212.119.171] 2022-01-05 06:52:51

ард түмнийг бүү турхир новшоо

Зочин [203.17.23.221] 2022-01-05 06:28:57

Ардчилал гэж сонгуулийг хуулийн дагуу явуулахыг улс орнууд ерөнхий утгаар ойлгож байдаг. Монголд ардчилал байгаа гэсэн үг. АН л ардчилсан гэсэн утгаасаа холдож байх шиг.

Зочин [66.181.183.231] 2022-01-05 06:10:02

Элбэгдоржийн ардчилалтай амьдарснаас улаан коммунистуудын дэглэмд амьдрах нь хэд дахин дээрээ

Зочин [64.119.22.19] 2022-01-05 08:48:44

Тэгээд одоо тэр сонголтоороо л амьдарч байгаа биз дээ 100 жил болоход хөмөрсөн тогооноосоо гарч чадаагүй үхэр юм даа чи

Зочин [202.9.46.163] 2022-01-05 05:51:02

Ардчилал намайг амин хувиа бодогч бэртэгчин болгосон. Намайг амин хувиа бодсон бэртэгчин үзэлтэн болгон хувиргасан ардчилалдаа баярлалаа. Над шиг хувиа бодсон бэртэгчин үзэлтнүүд нийгэмд олон зуун мянгаараа байгаа.

Зочин [66.181.161.89] 2022-01-05 05:48:44

Хамар дор ам байна гэж хэн нэгнийг дураараа муулж,гутаан доромжилж,нэр хүндийг унагаж байгааг Ардчлал гэх үү. Энэ нөхөрт сануулахад Ардчлал гэж хий хоосон ярьж,дүр эсгэж ,Ардчлалын нэр барьж ард түмнийхээ эсрэг хуульгүй,Төр,Засаггүй ,анархи байдлаар явахыг хэлдэггүй юм.Ардчлал бол хуулийн дор хуулийн хүрээнд нэг нь нөгөө хүний эрх ашигт захирагдаж,хууль,баялгийн хуваарилалт тэгш шудрагаар хүртээмжтэй байж,хууль бүх иргэдэд тэгш шудрагаар үйлчлэхийг хэлэхээс биш Ардчлалын нэр бариад хүмүүсийн тархийг өөрсдийгөө өмөөрсөн элдэв зүйл сараачихыг хэлдэггүй юм шүү. Нийгмийн,баялгын,хуулийн тэгш бус байдлыг Ардчлал гэж хэлэх гээд байна уу? ёстой холоо очиж хуц за.

Зочин [66.181.161.89] 2022-01-05 05:32:17

Ардчлал гэдэг Үг хэрэглэхээр Ардчилсан болчихдог юм уу? Дүр эсгэсэн,хийрхсэн,хуурамч Ардчлал Монголоос Алсрах биш нийгмийн зүй тогтлын дагуу шахагдан гарах ёстой.Учир нь бид Ардчлалыг жинхэнэ утгаар нь бий болгож Төрийн бүх Институци хүрээнд,нийгмийн бүх давхаргад тэгш шудрагаар хэрэгжүүлсэн бол ийм байдалд орохгүй байсан.Манай Ардчлал гэж яриад байгаа нь энэ сэтгүүлчийн ойлголтын хүрээнд байсан учир өнөөдөр Монгол орон гадны 100% хараат улс болсоноо харж байгаа биз энэ нөхөр.Монголд үнэхээр бүх зүйлийг Ардчилсан зарчмаар шийдсэн бол бид байдалд орох байсан уу? Хэдийгээр сонголт багатайч гэсэн өөрсдийгөө өмсөж зүүхээр хангачих хөнгөн,хүнсний,барилгын материалын үйлдвэрүүдтэй байсныг Хувьчлал нэрээр мэдээлэлд ойр байсан гол төлөв АНамын хэд зөхөн өөрсөддөө авч ажилчдыг гудманд гаргасан,хийж чаддаг зүйлээ хийж чадахаа байсан энэ Ардчлал юм уу? Бүхнийг Ардчлал гэж яриад хулгайч,луйварчид,авлигачид 30 жил тархи угаасан энэ Ардчлал юм уу? Үгүй шүү Ардчлал гэдэг чинь шудрага ёс,шудрага эрх

zochin [202.126.89.229] 2022-01-05 04:46:58

Usan tenegee chuluut zah zeel gej baidagyi yumaa tom gyren tom ulsuudiin tohiroltsoo bii jijig ulsuud hugjihgyi shaltgaan ene yum ted hudaldaa ediin zasagaa tohirltson barag barteriin helbereer tom gyren tom ulsuud iim baihad jijig uls huviin sektoriig demjij hugjuuleh n teneglel yum

иргэн [43.242.243.229] 2022-01-05 04:42:50

энэ бол МАН -н ажил Тусгаар байдлаа бид алдаж эхэлж байна гэсэн үг

зочин [192.82.82.44] 2022-01-05 04:40:45

Нэг л их ардчилал ярьсан лалрууд Ардчилал Монголд юу авч ирэв Өмнө байсан бүхнийг хонинд орсон чоно шиг хомроглон устгаж эцэг эх элэнц хуланцаа хараасан баахан засаг захиргаагүй хүмүүс л байна Ийм ардчилал байх дорвол жинхэнэ даргуйлалдаа байвал таарна

Зочин [192.82.75.160] 2022-01-05 04:59:23

Монголын эдийн засаг 30 дахин тэлсэн. Малаа мал сүрэг гэхэд 18-22 саяаас 67 сая, хүмүүс үл хөдлөх өмчтэй, үйлдвэр үйлчилгээний газартай болов.Чи залхуурч хэвтсээр хоосон хоцорч Өрсөлдөх чадваргүй, зах зээлд бүтээгдхүүн нь эрэлтгүй, социалист орнуудын татаасаар торгоогдож байсан үйлдвэрүүд дампуурсан.

зочин [64.119.23.129] 2022-01-05 04:39:46

Ахмадуудаа гудамжинд хаядаг ардчилаар яах юм. Ядаж төрийн буруугаас тэтгэвэрийн зөрүү гаргачихаад түүнийгээ засахыг хүсэхгүй санхүү байхгүй гээд зогсож байгаа Тогтохсүрэнгээр бид яах юм. Дэндүү хэнэггүй байна. Өөрсдийнхөө мөнгийг л авьяа гэж байна шүү дээ. Тэтгэвэр өвлөх бол одоогийн ахмадуудад өнөөдөр ямар хэрэг байгаа юм. Дараачийн асуудлыг ойлгох чадваргүйдээ ичихгүй юу.

Зочин [192.82.75.160] 2022-01-05 04:59:54

Танай коммунист МАХН 100 жил төр барьсаар л байгхх

Зочин [202.9.46.163] 2022-01-05 04:24:25

1920 оноос өмнө хорвоогийн жамаар устаж мөхөх тавилантай байсан үндэстнийг орос улс авран хамгаалсан маш буруу байжээ. Одоо энэ улс хорвоогийн жамаар буцаад устаж мөхөх тавилан руугаа явж байна. Энэ улсыг аврах хэрэггүй тоохгүй хая. Ардчиллын замаар мөхнө биз.

yndag [66.181.161.81] 2022-01-05 04:07:18

yagaad alsraad bn ? manaihaas odoo luivardah ym alga uu? alsad uur oron ih ymtai haragdaad bn uu? ue ueiin erunhiilegch naraasaa asuuj bgaa bizdee!

Зочин [202.9.46.163] 2022-01-05 04:02:39

bolor.info/нийтлэл/нийгэм,-улс-төр/49-ухаант-хүмүүн-ардчиллын-тухай-сануулахдаа.html

Зочин [103.9.90.130] 2022-01-05 03:49:22

Tenemel guilagchuudiin uhsen atsniih ni ardchilal baidiin eh orniig mini tonon deeremdsen huzuugui hulgaichuud

Зочин [66.181.183.128] 2022-01-05 03:44:20

ЯДУУ УЛСАД АРДЧИЛАЛ ГЭЭЧ ЮМ БАЙХ ҮНДЭСГҮЙ.

Зочин [202.126.89.132] 2022-01-05 03:38:06

Ардчилсан улс болж жүжиглэж маш их мөнгө дэлхийн улсуудаас авдаг ш дээ, муусайн хүүрнүүд

bold [64.119.18.246] 2022-01-05 03:20:48

ARCHAAGUI NEGEND ARDCHILAL GAI BOLSON BAIHAA ARCHAATAI UHAANTAI HUND AMJILT AVCHIRSAN SHUU.

Зочин [122.201.21.237] 2022-01-05 03:16:23

Ардчилал гэдэг нийгмээрээ өндөр хөгжил дэвшилд хүрсэн, ард иргэдэд нь өндөр боловсрол, мэргэжил, соёл, дээд зэргийн хариуцлага, сахилга бат, ухамсар төлөвшсөн улс оронд л байдаг нийгмийн зохион байгуулалтын дээд хэлбэр юм. Харин монголд нүүдлийн мал аж ахуйн амьжиргаанаасаа огт салаагүй өнөөгийн нөхцөлд огт тохирохгүй байна даа. Ардчилалын нэрийг барьж гарч ирсэн нэм нь дампуурч, удирдлагаууд нь толгой дараалан шоронгийн хаалга татлаа

Иргэн [64.119.20.41] 2022-01-05 03:05:15

Ёстой ардчилалын буянд юм юмтай болж,хэтэрхий их жаргаж авилгат өртчихөөд солиороод байгаарай!!!!Бүгд л гэм нүгэлтэй битгий горьд!!!!!Ардчилал гэдэг хүмүүсийн эрх чөлөөт оронг хэлдэг болохоос хэдэн хүний суудал булаалдахийг хэлдэггүй юм.!!!!!!унасан үнэн ундаггүй юм.Үнэн нь хэзээд босож ирнэ ялна.!!!!!!!!!зарим хүмүүс бүү баярла энэ бол та нарын ямар сэтгэл зүрхний шалгалт юм шүү.Ардчилал ялна !!!!!!!!!!!

зочин [124.158.65.151] 2022-01-05 04:13:51

Чи ардчилал "ялна" биш ална гээч

Зочин [202.9.46.163] 2022-01-05 03:15:27

70 жил бүтээсэн ард түмний хөрөнгийг феодлын хөрөнгө хураасан шиг хэдхэн цөөн этгээд дээрэмдэж авсаныг залруулж олон нийтэд нь өгөх хэрэгтэй.

Зочин [66.181.161.34] 2022-01-05 03:02:44

Энэ дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед ардчилал хүний эрхийн асуудлыг тэргүүнд тавих нь хэр зохистой асуудал юм бол.. Нэн тэргүүнд ард түмнээ хохирол багатай гаргах л чухал асуудал шүү дээ. Манай засаг төрийн авч явуулж байгаа бодлого тухайн нөхцөлд хамгийн зөв арга хэмжээ авч байна гэж бодож байна. Яах вэ зарим үед бага зэрэг алдсан байж болно ер нь томоор нь авч үзвэл зөв чигтэй явж байна гэж бодож байна..

Зочин [66.181.185.82] 2022-01-05 03:00:52

Ардчилал бол тэнэмэл улс оронгүй ах захаа мэдэхгүй өв соёлгүй амиа бодсон аймхаа бусдыг дээрлэсэн алж талахыг юман чинээ бодохгүй муу муухайг дэлгэрүүлсэн хэсэг бүлэг хүмүүсийн газар орондоо шингэх зайгүй нэр хүндгүй амьтадын санаа юм. Монгол улс бол ах захтай уламжлалтсоёлтой дээд төрлийн ард түмэн .

зочин [124.158.65.151] 2022-01-05 04:11:30

Газрын хаанаас бас нэг гуйлгачин-ардчилагч Номин-Эрдэнэ гэгч хулгайч гараад ирэвээ. Үгүй,бас ном айлдах маягтай.Чацгаар дүүрсэн АН-н олгой толгойтнууд өөрсдийгөө ардчилагч гэнээ.Улс,иргэдийн хамаг хөрөнгийг хувьчлал нэрээр хувааж идэж биднийг,эх оныгоо мөхлийн ирмэгт авчирчихаадЗоригийгоо хамтарч нухчихаад"ардчилал" гэж байнга орилж байгаагаар нь та нарын мэддэг,хийдэг алж талах дээрэмдэх,шоронд хийх үйлдлийг ардчилал гэж ойлгох ёстой юу.Чи эр юмуу эм юмуу.

Зочин [202.9.46.163] 2022-01-05 02:46:00

Ардчилал монголд гай зовлон авчирсан.

Зочин [103.9.90.130] 2022-01-05 03:55:58

yu unen ter unen


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.