Казахстаны Алматы хотод онц байдал зарлалаа

Aдмин / Гадаад мэдээ

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байгаа тус улсын хамгийн том хот болох Алматы болон Мангистау мужид онц байдал зарлалаа.

Онц байдлын дэглэм нэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Ерөнхийлөгчийн зарлигт мөн оройн 11 цагаас өглөөний 7 цаг хүртэл хөл хорих цаг тогтоож, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Токаев өмнө нь дүрс бичлэгээр үг хэлэхдээ, жагсагчдад хандан эрүүл саруул ухаанаар тунгааж, хууль бус үйлдэл гаргахгүй байхыг уриалсан байна.

Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Берик Уалигийн “Facebook” хуудсанд нийтэлсэн энэхүү дүрс бичлэгт Токаев эсэргүүцлийн жагсаалын улмаас Засгийн газар унахгүй, Казахстан улсад зөрчил мөргөлдөөн хэрэггүй, харин харилцан итгэлцэл, яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн ард иргэддээ хандан өдөөн хатгалгад автахгүй байхыг хүсээд төрийн байгууллага, цэргийн байгууламж руу халдах нь хууль бус гэдгийг сануулсан байна.

Токаев мөн лхагва гарагт Засгийн газрын хуралдаан зохион байгуулж, жагсагчдын шаардлагыг хэлэлцэнэ гэж твиттер хуудсандаа амласан байна. Ням гарагт Казахстаны Мангистау мужид шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор эхэлсэн эсэргүүцлийн жагсаал мягмар тус улсын бараг бүх томоохон хотуудыг хамарч, жагсагчид цагдаа нартай мөргөлджээ.

Мягмар гарагт Алматы хотын цагдаа нар хотын захиргаа руу дайран орох гэж оролдсон хэдэн зуун жагсагчийг тараахын тулд нулимс асгаруулагч хий, чимээ гэрэл гаргагч гранат ашигласан байна.

Алматы хотод ажиллаж буй “AFP” агентлагийн сэтгүүлчдийн мэдээлснээр, хэд хэдэн жагсагч, цагдаагийн ажилтнууд бага зэргийн гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Үймээн дэгдээгчдийг баривчилсан тухай мөн мэдээлэв. Казахстаны “zakon.kz” цахим хуудсанд мэдээлснээр орой нь цагдаа нар бараг бүх жагсагчийг Бүгд Найрамдах Улсын талбайгаас холдуулсан бол үймээний үеэр цагдаагийн хэд хэдэн машин шатжээ. Алматы хотод дэлбэрэлтийн чимээ шөнө сонсогдсоор байсан гэж нүдээр үзсэн хүмүүс болон сурвалжлагчид мэдээлжээ.

Засгийн газрын комисс жагсагчдад шингэрүүлсэн хийн үнийг бууруулахаа амлаж, тэднийг хариуцлагад татахгүй байх баталгаа өгсөн хэдий ч жагсагчдын олонх нь тараагүй байна.


Сэтгэгдэл

Зочин [122.201.23.44] 2022-01-06 09:25:08

Хасаг ахан дүүсд ялахыг хүсч бн. Задарсан эрх баригч, дарга нараа хошногоор н гадсанд суулга)

ene delhii deer neg l bis syy!!! [148.60.92.227] 2022-01-05 17:37:49

Medehgyi dee!!!ene delhii deer yu boloh geed bnaa!!!!Amerik tyynii esreg Hyatad Oros helhelden yzelcheh baih!Hoid solongos Yapon zygeergyi yzeh baih!manai sain beltgeltei baihgyi bol?zebhen Hyatadaas heregzeet baih ni bolomjgyi gesen yg!!!odoonoos manai zagbaraan eerchilej Hyatadaas hamaaraltai yum bygdiig horigloh hereglehgyi baichgaaya???????????????????Oros Ykrain yah bol?...

ЭМЭЭ [202.126.90.68] 2022-01-05 12:17:25

ӨӨРСДИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭХГҮЙ АРД ТҮМЭН МӨХДӨГ НЬ ЖАМ ЮМ . БИД БИЁИЙН АМРЫГ ХАРЖ ТАРТАГТАА ТУЛСАН ГУЙЛАНЧ ШИГ ӨЛӨН НҮДЭЭР ЦАРАЙЧИЛЖ ЭНЭ ТЭРЭЭС ӨГЛӨГ ГОРЬДОЖ ӨР ЗЭЭЛЭНДЭЭ БАРИГДАЖ БАЙГАА МААНЬ МУУГЫН ЁР ШҮҮ. АРДЧИЛАЛ , ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ БАЙХГҮЙ БОЛСОН ҮЁД НЬ МЭДРЭХ ТЭНЭГҮҮД ЮМУУ БИД НАР . СЭРЖ СЭХЭЭРЧ БУСДЫГ ХАРЦГААЯ

Дэл [202.55.188.100] 2022-01-05 07:16:50

Манайд жагсаад нэмэргүй гэдгийг олон түмэн мэдэж байгаа 90 онд яалаа жагсаад хэдэн луйварчин хожсон бусад нь хожоогүй дараа нь оюунэрдэнэ нямбаатар жагссан дараа нь тэд нар хожсон ард түмэнд паадлий ч байхгүй

Зочин [49.0.178.92] 2022-01-05 11:02:26

Ёстой үнэн бичжэн

иргэн [66.181.161.122] 2022-01-05 05:47:57

диктаьаор дэглэм хол явахгүй Иргэдэд сайн кшйл авчрахгүй Орос Хятад Трк Беларусь Азер байжан Казакстан Узбекистан гээд олон байна Куба Венесуэлв Хойт Солонгосыг ярих юм биш

Ахмад Настан Чойжилсүрэн. [192.82.69.27] 2022-01-05 04:59:52

66.181.160.60 гэгч минь Чи ахмад бууралуудыг доромжлоод байна уу.Чи эцэг эхээс төрөөгүй хүн үү. Хүн ер нь хэдий их эрлэм мэдлэгтэй ч гэсэн бас хэлэх ярих үгээ бодож байвал зүгээр шүү.Чи ч энэ янзаараа бол боловсрол чинь баахан муу хүн бололтой.

Зочин [202.131.238.114] 2022-01-05 04:48:28

mundag ard tumen yum

иргэн [64.119.23.173] 2022-01-05 04:15:19

Энэ хүний муухай арилдаггүй тэнгэрийн муухай арилдаг гэж өвгөд ярьдаг. Тийм болохоор энэ муухай зангуудаа арилгах бүх нийтийн аянг одоо дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүдээсээ бөөр багаас нь эхэлж сургалтын системд нь оруулж суулгаж өгөхгүй бол бид өөрсдөө сайн сайхан болохыг хүлээвэл бараг боломжгүй болоод байна шдээ. Тэгээд бусдад хүндэтгэлтэй ханддаг нийтийн эрх ашигт зохицож амьдрах гажуудуулахгүй байх бусдад хууль ёсны шаардлага тавьж итгэл үнэмшилтэй байж чаддаг байхыг сургах хэрэгтэй: Тэгэж чадвал ядаж энэ муухай намаг балчгийг өөрсдөөрөө дуусгавар болгох боломжтой хойч үедээ итгэх итгэл төрнө.

zochn [64.119.21.24] 2022-01-05 04:11:54

mongolchuud ugasa iim baidaltai hugjuhgui hugjidug orni arid tumeen ii. bdag bid ama hamhaj suugad bvh zvild dasdag zuvshurdug kazakstan bol mash hurtstai hugjij bga oron shde

иргэн [64.119.23.173] 2022-01-05 04:06:36

Аа тийм хамгийн гол муухай зан бол бараг бүгд бараг бүгдээрээ шүү аймаар хуурамч

иргэн [64.119.23.173] 2022-01-05 04:04:56

Монголчууд бид ч генийн доройтолд орсон арчаагүй ард түмэн юм байна гэдэгт сүүлийн үед улам л итгэлтэй болоод байна. Хувиа хичээсэн хар амиа хоохойлсон өнөө маргаашаа аргацааж хумсаа нуусан муур шиг амьдардаг үнэгүй юм өнгө мөнгөнд нугасгүй дорой буурай хүлцэнгүй тэгсэн атал жожигхоон хурган омой ааштай дүлий муйхар дотогшоо зантай хулгай сувдаг сэтгэлтэй гээд тооцоод байвал барагдахгүй янзтай.

Зочин [202.126.89.132] 2022-01-05 03:36:06

Эрх чөлөөныхөө төлөө л тэмцэж байна, Манай Оюун Эрдэнэ Хүрэлсүх бас л жагсаж байсан

Зочин [202.126.92.99] 2022-01-05 03:33:56

Исламын улсад байлдаж явсан нөхдүүд нь дотроос нь самраад эхэлвэл ч хэцүүхэн хувь заяа хүлээж байна даа.

Зочин [64.119.20.12] 2022-01-05 03:21:43

энэ зүгээр л шалтаг үнэн хэрэгтээ эрх чөлөө шудрага ёсны төлөө тэмцэл

Зочин [66.181.160.80] 2022-01-05 03:17:21

Тэтгэвэрээ нэмэх талаар монголын хөгшчүүд жагсаж чадх болов уу, үгүй л байх тэтгэврийнхэн 80 гаруй хувь нь МАН-н улаан фен байдаг ба нам нь л ялж байвал ухамсартайнаар өлбөрч үхэхэд бэлэн дайчин сонгогчид болой

Зочин [202.126.90.42] 2022-01-05 08:14:41

МАНгасууд толгойгүй хүн дүрст сармагчин болгочихсон

Зочин [192.82.75.160] 2022-01-05 05:02:28

Үнэн үнэн


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.