Вирусийн халдвар дэгдсэний улмаас Хятадын хоёр дахь хот гадаад ертөнцөөс тусгаарлагджээ

Aдмин / Гадаад мэдээ

Өчигдөр Хятадын 1.1 сая оршин суугчтай Южоу хотод коронавирусийн шинж тэмдэггүй халдварын гурван тохиолдол илэрсний дараа тус хотыг бүхэлд нь гадаад ертөнцөөс тусгаарлажээ.

Хятадын өөр нэг хот болох 13 сая оршин суугчтай Сиань өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш мөн адил тусгаарлагдаад байгаа юм.

Сарын дараа Бээжин хотод өвлийн олимпын наадам эхлэх гэж байгаа. Мөн үүнтэй зэрэгцэн сар шинийн баяр эхлэх юм. Эдгээр томоохон үйл явдлуудын үеэр коронавирусийн тархалтыг хяналтаасаа алдахгүй байх нь Хятадын засгийн газрын хувьд томоохон сорилт болоод байна.

Южоу хот нь нийслэл Бээжингээс баруун өмнө зүгт 700 км зайтай оршдог.

Тусгаарлагдаад хоёр долоо хонож буй Сиань хотод Даваа гарагт шинж тэмдэгтэй 95 халдварын тохиолдол шинээр нэмж илэрсэн байна. Халдварын оргил үедээ тус хотод 150 гаруй тохиолдол нэг өдөрт бүртгэгдэж байсан юм.

Дэлхийн ихэнх улс орон Covid-19 өвчинтэй зэрэгцэн амьдрах бодлого барьж эхэлсэн бол Хятад улс “zero-Covid” буюу коронавирусийг тархалтыг бүрэн зогсоох хатуу бодлого баримталсаар байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.