Казахстан улсын нөхцөл байдлыг гаднаас халдан довтолсон гэж дүгнэжээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /RIA Novosti/. Нур-Султанаас хүлээж авсан хүсэлтэд тус улсын нөхцөл байдлыг гадаадаас бэлтгэгдсэн дээрэмчдийн бүлэглэлийн дайралт гэж үзэж байна гэж Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) нарийн бичгийн дарга нарын газрын Казахстан дахь нөхцөл байдлын талаарх тайлбарт дурджээ.

“ХАБГБ-ын нарийн бичгийн дарга нарын газар Казахстаны талаас тусламж хүссэн хүсэлтийг хүлээн авснаа баталж байна. Энэхүү хүсэлтэд үүсээд буй нөхцөл байдлыг гадаадаас бэлтгэгдсэн дээрэмчдийн бүлэглэлүүдийн халдлага гэж үзэж байна” гэж тус байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.

Казахстаны эрх баригчид ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөж, тус байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нараас цэргийн тусламж үзүүлэхийг хүсжээ.

“ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөлөөс Казахстан улсын байдлыг тогтворжуулах, хэвийн болгох үүднээс ХАБГБ-ын энхийг сахиулах хамтын хүчнийг тус улсад тодорхой хугацаагаар илгээх шийдвэр гаргалаа" гэж мэдэгдэлд дурдсан байна.

Казахстанд шинэ оны эхний өдрүүдэд эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. Нефть олборлодог Мангистау мужийн Жанаозен, Актау хотын оршин суугчид автомашины түлшинд хэрэглэдэг шингэрүүлсэн нефтийн хийн үнийг хоёр дахин нэмснийг эсэргүүцэн жагссан байна.

Нэгдүгээр сарын 4-ний өдөр эрх баригчид жагсагчдын гол шаардлага болох хийн үнийг бууруулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Гэсэн хэдий ч бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна.

Нэгдүгээр сарын 5-ны өглөө Токаев Засгийн газрыг огцруулж, зургаан сарын хугацаанд шингэрүүлсэн хий болон бензиний үнэд төрийн зохицуулалт хийхийг үүрэг болгосон байна. Тэрбээр мөн Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын удирдаж байсан Аюулгүйн зөвлөлийн тэргүүн болж байгаагаа мэдэгдэж, нөхцөл байдлыг зохицуулах шинэ арга хэмжээг танилцуулжээ.

Үймээний улмаас хүчнийхэн гэмтэж бэртэж, амиа алдсан тул Токаев зөрчил гаргагчдын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авна гэж жагсагчдад анхааруулсан байна.

Казахстаны янз бүрийн бүс нутгуудад гарсан үймээний улмаас найман цагдаагийн ажилтан болон Үндэсний гвардийн цэрэг амь үрэгдсэн гэж Tengrinews.kz цахим хуудас тус улсын Дотоод хэргийн яамнаас эш татан мэдээлжээ.

Эмх замбараагүй байдал улам даамжирсантай холбоотойгоор улс даяар онц байдал зарласан байна.

Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.154] 2022-01-08 13:36:17

Оросууп зэвсэгтэйгээ дайрч орсон. Оросууд казахстаны хойд нутгийг авах тухай дум дээрээ хүртэл ярилцаж байсан.

SS [103.212.119.73] 2022-01-07 14:21:58

Uher mongolchuudaa maaai

Тинэгтээ л [202.179.26.33] 2022-01-07 13:59:05

Ялуучуу л босоо биз

Зочин [64.119.16.144] 2022-01-08 05:15:12

Эхлээд зөв бичиж сур, эргүү төлөг өө

Зочин [66.181.161.21] 2022-01-07 08:20:31

Оросуудын жүжиг гэдэг нь тодорхой

Зочин [64.119.16.144] 2022-01-08 05:14:38

Тэнэгтээд бай. Оросууд ямар хамаатай билээ. Америк л ийм дээрэм хийлгэдэг тусгай албадтай. Өнгөт хувьсгал үймүүлж байна. Харин одоо Оросууд орж нам болгох хэрэгтэй. Чамайг ч гэсэн олж эрүү үүсгэн шалгах байгууллага байгаа

Зочин [192.82.71.63] 2022-01-07 05:10:16

Монголын казах ундэстэн энд ямар хамаатай бэ зугээр байгаа жирийн хумуусийг одоон хатгаж бурууд турхирах хэрэггуй яасан муухай хорон санаатай юм бичдэг бна ийм сэтгэгдлийг устгах хэрэгтэй

dfsdfsadf [203.23.199.87] 2022-01-07 04:57:39

Зассссс. Казахстаны асуудал бидэнд юуны хамаа. Монголын казахууд аа. Танай эх оронд чинь үймээн болоод байна. Нэг ч казах дуугардаггүй юм даа. Сонин юм бэ???

зочин [192.82.72.13] 2022-01-06 16:03:24

Гадаадад бэлтгэгдсэн дээрэмчдийн бүлэглэл гэж хэн хэнийг энд хэлээд бичээд байгаа юм бол оо? ямар баталгаа нотолгоо хаана байна вэ? Бараг эзэн хаантай улс шиг болчихсон юмуу?

Зочин [103.212.117.60] 2022-01-07 03:14:50

АНУ-л байгаа мэдээж. Улс орон бүрийг цусанд самарч сэг зулгаах дуртай сэм авга.

Зочин [66.181.160.46] 2022-01-06 15:32:45

Мөн ч болоогүй байна даа.Энэ хүмүүс. Эзэн Чингис цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд гэж сургасан юм.Төр төмбөгөр ёс ёмбогор гэж үг ч бий.Төрт ёсоо дээдлэхгүй том толгойлж гадныханд тархиа угаалгаад улс орноо сүйдэллээ энэ хасагууд.

Зочин [66.181.161.98] 2022-01-06 11:32:39

Оросууд сайтар бэлтгэсэн жүжигээ тавьж бна Оросын цэрэг казакстанд орж ирснээр асуудал дуусна ккк

Зочин [202.9.40.235] 2022-01-06 11:21:53

Алиа салбадайнууд гадныхантай нийлж улсаа түйвээжээ.хохь чинь.

Шударга монгол [202.179.21.235] 2022-01-06 08:12:22

Тэвчээр эцэстээ дэлбэрдэг гэдгийг,хойд хөршүүдээс сургамж болгомоор юм.Манай улсад эмзэг бүлгийн иргэд,тэтгэвэрийн хэдэн хөгшүүлийн тэвчээр үнэхээр барагдаж байна

Зочин [192.82.89.10] 2022-01-06 07:23:46

Тархи угаалт

Зочин [202.126.88.68] 2022-01-06 07:16:24

Kazakstanii anhnii tur uls boginohon nastai baijee .Ergeed orosiin medeld oroh n todorhoi bolvoo gej..

зочин [202.179.25.214] 2022-01-06 07:01:00

Урьдаас бэлтгэж сайтар зохион байгуулсан америкчуудын бодлого шүүдээ .Хийн үнэ нэмэгдсэн гэдэг шалтагаар эхэлсэн бололтой Орос болон энхийг сахиулагчдыг оруулж нам дарахгүй бол Иран Ирак Сири Ливийн араас л орно гэсэн үг.Ийм нөхцөлд хүрвэл бидэнд ч муу уршигтай.

Оросын ЭСЯ [193.37.32.99] 2022-01-06 08:48:28

орос өөрөө з

Хасаг [202.21.107.102] 2022-01-06 06:18:49

Манай Монголд байдаг Казакууд очиж тэмцээчээ. Та нарын эх орон шүү дээ. Энд дэмий байж байхаар.

Зочин [202.9.41.41] 2022-01-07 04:44:15

Тэд яасан ч явахгүй хамаг тэтгэлэг тэтгэмжийг тултал нь аваад энд бол жаргалтай л байгааш дээ

Mongol [202.126.90.83] 2022-01-06 19:12:16

..!.. шешен сигеин котагым жемей сигилп калшы

Зочин [103.57.95.150] 2022-01-06 10:15:26

Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг нь болж дээ. Тэгээд сэргэлэн гарууд болох Элбэтляв, Баяртлусяв мэт нь засагийг авч хаан болоод улсаа цөлмөөд амарсаыхандаа жаргана бизээ

Зочин [202.126.90.70] 2022-01-06 05:50:14

Станууд Их оросоос салаад сайнаа үзэхгүй тоглоом болоод дуусах нь тодорхой. Украйн ч адил

Зочин [175.223.48.166] 2022-01-07 03:30:57

украйн салчихсан

Зочин [202.126.88.68] 2022-01-06 07:12:49

Yag unen

. [192.82.87.110] 2022-01-06 05:27:20

Мөөрөлдөөд л байна уу

Зочин [202.131.244.66] 2022-01-06 03:19:15

ali hediin garchihlaa naad darga nar chini hudlaa yriad suusaar baigaad bur hetsuu bogoh baihdaa deer manai humuus bayr temdegleed boon boonooroo teneed arhi uuj nutsgen shaldan guildeed busad zugeer baigaa humuusdee gai bolj bna daa

Zochin [172.58.47.104] 2022-01-06 03:12:03

Uuh tuuh undes ugsgaa, yazguuriin bodloggui ,neg Nast urgamal shig turhen zuuriin tejeeltei uls uhaantai, umnuud yah n manai ikh Mongol gurend yunii hamaa ajguu he he

Зочин [192.82.73.165] 2022-01-06 02:32:27

МОНЦАМЭ бас Путины мэдэлд орсон юм уу?

Зочин [66.181.191.243] 2022-01-06 02:17:51

Казахстан яах ивэ хамаагүй, цаана чинь Монголд "ОМИКРОН" тархаад байдал хүндрэх талруугаа орчихлоо

Зочин [202.126.89.146] 2022-01-06 04:09:38

Юу нь далий орж ирдэг юм. Казахстан бичсэн байхад. Омикрон гээд. Тэр яахад ээж ээ хайрлая

Зочин [202.21.117.166] 2022-01-06 03:46:52

Тэрнээс айх хэрэггүй үхэр минь харин хамаг юмны үнэ нэмэгдэж байгаагаас АЙ


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.