Улсын аваргаар шалгаруулах малчны тоог 100 болгож хязгаарлажээ
УИХ-ын чуулганаар 2021 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын урьдчилсан дүнгийн талаарх ҮСХ-ны мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр малын тоо толгой биш, чанар чухал болсон энэ үед Мянгат малчнаа шалгаруулсаар байх эсэх талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын асуултад ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариулахдаа уг шагналын тоог 100-аар хязгаарласныг хэлэв.
Засгийн газрын өчигдрийн буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах, Улсын аварга фермер шалгаруулах, Улсын аварга саальчин шалгаруулах зэрэг долоон журмыг шинэчилсэн байна.
Энэ хүрээнд 2022 онд
- Аварга малчны тоог 100
- Хошой аварга малчин 8
- Аварга саальчин 6
- Фермер 6
- Тариаланч 21
- Тариаланч хамт олон 12 байхаар тооны хязгаар тогтоосон
ба Цагаан сарын өмнө буюу нэгдүгээр сарын 25-н гэхэд шалгаруулж орон даяар зарлана гэдгийг Ц.Болорчулуун танилцууллаа.
Сэтгэгдэл
З [202.126.89.208] 2022-01-08 01:13:25
Өөрөө хөдөлмөрлөдөггүй хөлс өгсөн өгөөгүй хүн зардаг ийм л хүмүүс болсон хөдөөнийхөн миний аав ээжийн үед ямар сайхан байсан юм бэ ард түмэнтэйгээ эвтэй найртай тустай дэмтэй хөдөлмөр хүмүүжил тэнд л байсан одоо бол жалга довны хэрүүл атаа жөтөө муулсан нэгнийгээ муу муухай богон хүн чанар хаана алдагдаж бна малчны хотонд болсон юм билээ хаяа хадарсан хулгай хүртэл тэнд л гардаг болсон тоо хөөж биш чанар эрчимжсэн МАА хөөлгөж түүнийг нь үнэлэх хэрэгтэй хэн нэгэнтэйгээ барьцаад л малын тоогоо өсгөөд тоолуулаап бна мал тооллго нь хотонд ояоод малыг нь тоолэо гэж бүр бгүй утас цохиод л нэг газраа очиж архи ууж мөрийтэй тоглож байгаад л ирдэг болсон нөгөө бичиг үсгийн чадваргүй дарга сэтэртэнгүүд нь энэ бол үнэн нүүр царай нь ийм л бна.
зочин [202.131.243.50] 2022-01-08 00:54:26
Хувийн малаа өсгөх бууруулах нь төрд ямар хамаатай байна аа.
Зочин [202.55.191.194] 2022-01-07 09:56:17
Хувийнхаа унаагаар таксинд явдаг хүнийг АВАРГА ТАКСИЧИН-гаар өргөмжилье!
Иргэн [64.119.20.41] 2022-01-07 05:18:12
Яасан их юм хязгаарлах дуртай хаьчилгтангууд вэ.?????их болж л баывал сайн шдээ.тэгээд яах гээд баыгаа юм бол оо Толгой муутнууд маргааш нь юу ч болохыг мэдэхгүй юм байж зүгээр чөлөөтэй 1 өдөр санаа амар амьсгалаач !!!!!!амьсгал чинь авагдана шүү !!!!!!
Зочин [66.181.190.250] 2022-01-07 05:04:06
Одоо бүгдэд нь улсын аварга малчин, алдарт уяач цолыг нь нэг мөсөн өгөөд дахиж битгий өг
[150.129.141.216] 2022-01-07 03:45:44
Хувийнхаа малыг маллаж, өсгөж байгаа хүнд яахаараа улсын аварга малчин цол олгоод байдагийн?
Зочин [202.21.114.170] 2022-01-07 03:27:46
аварга гэдэг нь 1 л байдаг шүү. элэнцгийнх нь 100 аварга байх вэ дээ.