Хотын стандартын төслүүдэд санал авч эхэллээ

Aдмин / Нийслэл

Нийслэлийн иргэн Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх хотын стандартыг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1033 дугаар захирамжаар “Хотын стандартыг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Тус ажлын хэсэг хуралдаж, Хотын стандарт, хяналтын газраас 22 бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан 97 төрлийн хотын стандартын баримт бичгүүдээс эхний 38 баримт бичигт холбогдох төсөлд мэргэжлийн байгууллага, иргэдээс санал авахаар олон нийтэд толилуулж байна.

Нийслэлийн иргэн Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.

Санал өгөх холбоос: https://standard.ub.gov.mn/2022/01/11/sanal-avah1/

ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.