АТГ: Авлигын эсрэг сургалтад 245 албан тушаалтан хамруулав

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 14 мянга орчим өрхийн 71 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.

Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах 4 удаагийн сургалтад нийт 245 албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг khutulbur.iaac.mn цахим мэдээллийн санд хүлээн авч, 21 аймгийн гүйцэтгэлийг үнэлэх ажлыг хийлээ. 21 аймгийн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дундаж 77.9 хувиар үнэлэгдэв гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Гарам [64.119.18.88] 2022-01-19 03:25:08

Уг нь бол авилгын эсрэг сургалт хийнэ ойлголт бол их л утгагүй зүйл юм даа. Авилга авахгүй байх нь хууль дүрэм, сургалт байсан байгаагүй угаасаа байх ёсгүй энгийн хүний заягдмал ойлголт ухамсар юм шүү дээ. Гэмт хэрэг хийж болохгүй гэж сургалт хийхтэй адил зүйл харагдаад байх юм даа. Гэмт хэргийг хийж болохгүй гэдэг нь хүний уг хүмүүжил, соёл, боловсролоос үүдэн бий болсон байх ёстой.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.