Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна

Aдмин / Нийслэл

Таван толгой түлш ХХК-аас өдөр тутамд 3500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна. Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Таван толгой түлш ХХК-ийн зүгээс хэрэглэгчдээс ирсэн 5100 тонн түлшний захиалгыг бүрэн нийлүүлсэн. Одоогийн байдлаар манай компанийн 16 шугам хэвийн ажиллаж, нийлүүлэлт хийж, 19500 тонн түлшний нөөцтэй байна” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн хоёр долоо хоногт 15 машинаар 551 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан үйлдэл гарсан байна. Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулж ирэхээр завдаж буй тохиолдол гарсаар байгааг шалгаж, тодруулах үүргийг Хотын даргын зүгээс холбогдох албаныханд өглөө.


Сэтгэгдэл

Зочин [99.230.64.174] 2022-02-03 22:19:45

Манай улс эрчим хүчиндээ хөрөнгө оруулаад нүүрс түлэхээ болих хэрэгтэй байнаа,,, бид чинь сохор бас тэнэг юмаа,,,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.