ЭМЯ: Коронавируст халдварын 164 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Aдмин / Эрүүл мэнд

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 164 тохиолдол батлагджээ. Үүний 106 нь Улаанбаатарт 58 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Халдварт өвчний улмаас 784 хүн эмнэлэгт, 2,911 хүн гэртээ эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл нэн хүнд 8, хүнд 119, хүндэвтэр 470, хөнгөн оноштой 187 хүн байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Эмнэлэгт байгаа иргэдийн 185 нь хүүхэд бол жирэмсэн эх 33 байна.

Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл зэрэг 12 аймагт коронавируст халдвар бүртгэгджээ. Бусад аймагт халдварын тохиолдол гараагүй байна.


Сэтгэгдэл

Иргэн [122.201.31.19] 2022-03-16 04:42:38

Ногоон бүс гэж хятадыг хуурах гээд бөрсдийгөө хуурсан өмнөговь, дорногвьд халдвар их байгаа, ш нжилгээ хийхгүй л байгаа болохоос халпвар тийм ч их буураагүй шүү шүгэлддэг данх минь

иргэн [202.179.27.134] 2022-03-16 04:04:19

Халдвар тархаагүй аймгууд нь харийнхны хөл багатай нутгууд байна даа. Гэтэл энэ засаг МУ-д орж ирэхэд PCR ба түргэвчилсэн шинжилгээ шаардахгүй болгочихдог нь ямар учиртай юм болов оо? Халдварыг чөлөөтэй оруулах бодлого эрүүл мэндийн салбарт бизнестэй УИХ, ЗГ-ын гишүүдэд ашигтай юм.

Зочин [202.9.47.9] 2022-03-16 03:45:45

Хятадад халдварын тархалт өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Угаасаа хятадууд дархлаа муутай хүмүүс болохоор хятадад халдварын тархалт ихсэх нь аргагүй. Хятадаас халдвар орж ирэхээс болгоомжлох хэрэгтэй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.