Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлнэ

Aдмин / Нийгэм

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгавар өглөө.

  • Засгийн газрын 2022 оны “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах.
  • Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж төслөө Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа танилцуулах.
  • "Амгалан", "Шинэ төв" дэд төв, "Тахилт", "Дарь-Эх", "Монель", "Бичил", "Ургах наран", "Хайлааст" олон нийтийн төв зэргийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтад хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах.
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлж ажиллахыг тус тус үүрэг болгов.


Сэтгэгдэл

иргэн [192.82.73.243] 2022-06-13 10:12:33

Граж чөлөөлөөд байхдаа яахав дээ. Машинуудаа хаана тавь гээд хүний өмчийг буулгаж хаяад байна. Гэртээ ирэх гэж замд 3 цаг түгжирч байгаагаа цэгцлэхгүй юун граж вэ. Энэ чинь уг нь 80 дахь асуудал байсан юм даа. Яаж иргэдээ зовоох уу, хохироох уу гэсэн ажил болгоод п байгаа юм бишүү.

Зочин [43.228.131.25] 2022-06-13 10:10:17

баахан граж буулгаж төсвөөс баахан мөнгө идэх юмаа

Грашийн эзэн [66.181.183.249] 2022-06-13 09:53:56

Шүүхийн шийдвэргүй хувийн өмчид халдахаа зогсоо.

Зочин [203.17.23.221] 2022-06-13 06:52:32

Хүний хувийн өмчинд халдсан дээрэмчин төр


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.