Явган зам, тоглоомын талбайг наймдугаар сарын 15-нд дуусгахаар ажиллаж байна

Aдмин / Нийгэм

Тохижилтын ажлын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ "Дугуй цагаан орчимд 2.6 га талбайд тохижилтын ажил үргэлжилж байна. Үүнд нас насныханд зориулсан амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, саравчийг төлөвлөсөн. Угтах хэсэгт нийтийн бие засах газар, жижиг хоолны газрын талбайг бэлдэж байна. Явган хүний замд ашиглаж буй мод нь Сэлэнгэ аймаг болон Богд уулын ойн цэвэрлэгээнээс гарсан модод гэдгийг онцлох хэрэгтэй. Наймдугаар сарын 15-нд явган зам, тоглоомын талбайн хэсгүүдийг дуусгахаар ажиллаж байна. Дугуй цагаан орчимд амралтын цэгүүд байгуулах ажил 15-наас хойш үргэлжлээд явах юм" гэлээ.

Дугуйн цагаан орчимд гурван байршилд хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар "Лэнд арт" ХХК-ийн захирал Ц.Батдорж “Хүүхдийн талбайг байгалийн унаган төрхөд зохицсон хэлбэр, дүрстэйгээр зохиомжилж хийхээр төлөвлөж байна. Хүүхдэд яг зурсан зураг шиг харагдахуйц, тоглоход ээлтэй, эко гэдгээрээ онцлог. Гурван байршилд том, дунд, бага насны ангилалд тоглоомууд хийх юм. Ирэх лхагва гарагт тоглоомын талбайн ажлыг эхлэхээр төлөвлөсөн. Тоглоомын талбайг улиас модоор хийнэ. Байгалийн жамаар унасан, цэвэрлэх явцад гарсан моддыг ашиглаж байгаа юм” гэж ярилаа.


Сэтгэгдэл

иргэн [59.153.112.153] 2022-07-18 03:00:40

Энэ зн эвдэрхий зам ,хүүхдийн тоглоомын Талбайг бүгд буулгаад хоосон орон зайд л амьдарч бна даа хөөрхий!!!!!! Хиыжбайгаа зам засвар нь Дандаа хараач эрчүүдээр "ппп"дуудуулж хийж байгаа юм чинь яаж өөдлөх вэ ?????Үнэнээ Төрийн хэдэн МАН- МАХН - нийлсэн дүр исгэж Улс төрийг будаа шороогоочулуугаа бүх зүйлийг унгаж бна.!!!!!! Эрүүл Залуу монгол хүн одоо л э нараас салгажаваач!!!!!!!! өдрөөс өдөрт ядуу үнэ хадсан Луйврчид хулгайн болж бна ааааааа!!!! Бүгдийг Цэвэрлэх цаг !!!!!!!!!! ийм байхад Яаж баярлаж чаддаг бна!!!!

Зочин [202.126.90.39] 2022-07-17 08:14:29

Ам нь ажлаасаа ямагт түрүүлж явдаг засаг, ярьсандаа хүргэж хийж байсан түүх байхгүй дээ, хулхидах гэхээрээ л ярих нь ихэсдэг дээ

Ээж [103.10.21.250] 2022-07-17 03:17:38

Ямарч ажлыг гүйцэд нэр төртэй хийж сурцгаа хүүхдүүдээ олны хэл ам аюултай шүү хэзээ нэг цагт шийтгэл нь ирдэг жамтай


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.