ОЙРЫН ӨДРҮҮДЭД ТҮР ЗУУРЫН БОРООТОЙ ТУЛ ҮЕР, УСНЫ АЮУЛ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Aдмин / Нийгэм

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас өглөө. Зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 17-ны хооронд гал түймрийн 47, аврах ажиллагааны 26, нийт 73 дуудлага иржээ. Энэ хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргаж, 12.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна. Мөн аюулт үзэгдэл, ослоос 29 иргэнийг авран хамгаалжээ. Харин он гарснаас хойш объектын гал түймрийн 1169, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 103, нийт 1277 дуудлагад үүрэг гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн үзүүлэлт юм. Наадмын үеэр буюу долдугаар сарын 10-13-нд гал түймрийн 10, аврах ажиллагааны зургаан дуудлагаар ажиллажээ. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд усны ослын 15 дуудлагад ажиллаж, 20 хүний амь аварч, хоёр машиныг татан гаргаж, голын усанд осолдсон есөн хүний /Том хүн зургаа, хүүхэд гурав/ цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ойрын өдрүүдэд түр зуурын бороотой байгаа нь үер, усны аюул болох эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймээс НОБГ-аас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгааг хэлж байлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.