Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна

Aдмин / Нийгэм

Өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн 14:00-15:00 цагийн хооронд Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас хэд хэдэн газарт үер буун, Нийслэлийн Онцгой байдлын газарт 14 дуудлага ирсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг дуудлага иржээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах анги болон дүүрэг тус бүрийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллав.

Сонгинохайрхан дүүрэгт 20 гаруй айлын хашаанд ус орж, гурван айлын гэр, 10 хашаа, нэг саравч, явган хүний гүүр нуржээ. Мөн үерийн усанд боогдсон дөрвөн том хүн, гурван хүүхдийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт хүргэсэн байна. Харин Баянзүрх дүүрэгт 62 дугаар сургууль, 82 дугаар цэцэрлэг, Цайз, 16 дугаар хороолол орчимд үер бууж, гурван айл усанд автаж, орон сууцны хонгил усанд автжээ. Чингэлтэй дүүрэгт ирсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үер буусан байршлуудыг шалгасан бөгөөд далан, сувгаар үерийн ус урсаж байсан тул нөхцөл байдал хэвийн байгаа аж.

Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэгт үерийн дараах хор уршгийг арилгах, усанд автсан гудамж, талбайг цэвэрлэх, үерийн хамгаалалтын далан, сувгийг засварлах ажил үргэлжилж байна.

Ойрын өдрүүдэд бороо хур их орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй тул иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүйн тулд цаг агаарын мэдээллийг анхааралтай хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороонд сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас санууллаа.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.35] 2022-07-28 05:44:43

Хамаагүй байшин барилга барьж байгаль эхийн тогтоосон жалга сувгийн годирлыг өөрчилж гарцгүй болгосноос ийм байдал үүсч байгаа юм.Байгал дэлхийгээ сүйтгэж хайр найргүй хандвал хариу нь заавал ирдэг.хамгийн наад зах нь аялал зугаалгаар явж багаа нь гээд байгаль дэлхийтэйгээ буруу харьцах хог новшоо хаяад явах гэх мэт үйлдэл гаргаж байгаа хүмүүс үүнд бас хамаарна.

Үер [202.9.40.64] 2022-07-28 04:37:28

Үер гж яг ямар хэмжээний бороо орсон бдлыг хлх вэ, бид өөрсдөө стандарт бус зам,барилга гэх мэтийг бий болгож,үүнээс болж цаг орчим бороо орвол тэр "үер" гэдэг ойлголт руу багтаж бна гэж харагдаад бхн

Зочин [66.181.184.81] 2022-07-28 01:43:32

Нийслэл даяар ариутгал хийгээчээ хотын бүх гудамж талбай нүх сүв бүгд жорлон болсон шүү зүгээр л гэр хорооллын жорлон тэр чигтээ урсаж нийслэлээр нэг урсаж байна.МАШ ЯАРАЛТАЙ АРИУТГАЛ ХИЙГЭЭЧЭЭ ЭМЯ, АРИУТГАЛ ХАРИУЦДАГ ГАЗРУУД НЭН ДАРУЙ АРИУТГАЛ ХИЙГЭЭРЭЙ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРНА ШҮҮ.АРИУТГАЛ АРИУТГАЛ АРИУТГАЛ АРИУТГАЛ ШААРДАЖ БАЙНА ШААРДАЖ БАЙНА АРИУТГАЛ НЭН ДАРУЙ АРИУТГАЛ ХИЙГЭЭРЭЙ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.