ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫГ ХАМТРАН ШИЙДВЭРЛЭНЭ

Aдмин / Нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газрын дарга нарын төлөөлөл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж болон газар, хэлтсийн дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БОАЖЯ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, уялдаа холбоогоо сайжруулах нь чухал ач холбогдолтойг онцлов. Тус уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллах, цахим мэдээллийн дундын сан үүсгэх, хяналт шалгалтыг нэгтгэх, хууль эрх зүйн зохицуулалт, дүрэм журмыг шинэчлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хяналтын байгууллага, орон нутаг, салбар яамны хамтын ажиллагааг нягт уялдуулах зэрэг асуудлыг ярилцав. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгаль орчин, геологи уул уурхай, Цөмийн болон цацрагийн хяналт, Дэд бүтцийн хяналт, Цахимжуулалтын талаар танилцуулга хийж, харилцан санал солилцлоо.

эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.167] 2022-08-31 03:33:51

Та нар эрүүл ахуй, эпидемиологи, микробиологийн хяналт, тандалтын асуудлыг ярихгүйгээр хүний амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах талаар юу ч хийж чадахгүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.