Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

Aдмин / Нийгэм

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уг уламжлалын дагуу НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлагууд болон НИТХ-ын төлөөлөгч нар тус хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахь сэвлэгийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордон байгуулсан түүхтэй. Тус ордныг байгуулсан нь одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг. Уг түүхэн газар 1999 онд гэрэлт хөшөө босгосон бөгөөд жил бүрийн намар ийнхүү хүндэтгэл үзүүлдэг билээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын анхны шавыг 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Ширээт цагаан нуурын хөвөөнд тавьсан бөгөөд тэр цагаас хойш нийслэл хот маань 20 гаруй удаа бууриа сэлгэн 1778 онд дөрвөн уулын дунд, Хатан Туулын хөвөөнөө төвхнөн өнөөдрийг хүрлээ. Ийнхүү 1.6 сая хүн амтай хот болтлоо өргөжин тэлж, Монгол Улсыг дэлхийд төлөөлөх нийслэл хот болон хөгжиж байна. Түүхийн хөгжлийн жимээр, хотын хөгжлийн жимээр Өвөрхангай аймгийн бүрд сум Улаанбаатар хоттой хүйн холбоотой. Улаанбаатар хотын анхны буурь, туурь гэдэг утгаараа бид Ширээт цагаан нуураа хүндэтгэн, сүсэглэж явах учиртай гэж боддог.

Тиймээс Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг, Бүрд сум гэх түүхийн жимээр аялал жуулчлалыг хөгжүүлэн, түүх соёлыг харуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах алхмыг Улаанбаатар хотоос санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байна. Мөн Улаанбаатар хот дэлхийн хотуудын энд хүрэх өргөн боломжийг “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль”-аар нээсэн гэж боддог. Нийслэл Улаанбаатар хот УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдэх, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өдөр бүр цэцэглэн хөгжихийн ерөөлийг өргөе” хэмээн мэндчилсэн юм.

Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Д.Доржсүрэн “Тэртээ 1639 онд нийслэлийн анхны шавыг манай “Бүрд” сумын төвөөс хойш 27 километрт Их Монгол уулын зүүн урд хормойд тавьсан гэж түүхчид үздэг. Тиймээс НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс жил бүр уг газарт хүндэтгэл үзүүлэн тахидаг уламжлалтай. Бид Ширээт цагаан нуур орчмыг байгалийн онгон дагшин байдлаар нь хадгалан хамгаалж байгаа. Монгол Улсын нийслэлийн анхны шавыг манай аймгийн нутагт тавьсан гэдэг утгаараа нутгийн иргэд маань энэ өдрийг ихээхэн бэлгэшээж, хүндэтгэн бахархаж явдаг” хэмээлээ.

Хүндэтгэлийн ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, лам, хуврагууд ном айлдсан юм.


Сэтгэгдэл

Иргэн [103.212.117.214] 2022-09-15 01:57:12

Хот дампуурч, түгжтрч байхад энэ амьсгаагийн хийж байгаа үйлдлийг хараач та минээ

зочин [122.201.22.146] 2022-09-13 07:22:07

Ийм мэт баяр ёслол, наадам найр хийхээ болиоч ээ, эсвэл өөрийг сэтгэж хийж чадахгүй болчихсон юмуу? Хандлагаа эрс өөрчлөөч ээ, өвөл айсуй, эрчим хүч, халаалт яах вэ? гурил будаа байна уу? авто замынхаа энхэл донхол, бартааг засаач ээ, түгжрэлээ бууруулаач ээ, ард иргэд үгээгүй ядуу тарчиг, өлсгөлөн өвчтэй-хавдартай, ажилгүй орлогогүй байгааг яах вэ? ХАЙРАН МӨНГӨ, ХАЙРАН ЦАГ, УХААРААЧ ЭЭ, ӨӨРЧЛӨГДӨӨЧ ЭЭ, МАН-аа?

Уншигч [103.10.21.250] 2022-09-13 06:44:39

Ийм хэрэггүй юманд ач холбогдол өгөхөө болиосой өөр хийх ажил олдохгүй бгаа юм уу түгжрэл гээчид бүх хүн ухаанаа уралдуул янз бүрээр турш иргэддээ ойлгуул хамтраад ингэж хийж үзье гэж уриал тэхгүй бол бөхөн дарга юуч хийж чадаргүйг харлаашдээ

Мёсс [66.181.160.41] 2022-09-13 02:56:52

Сда өөр хэрэгтэй ажилаа хийгээсэй шалгаасай! Энэ хүн яадахгүй гэдэг нь улам тодорсоор байна огцруулах хөдөлгөөн өрнүүлье! 420 тэр бумаар юу юу хийчих вэ?!

Зочин [66.181.160.24] 2022-09-13 13:19:00

Энэ хүн ширээ цагааннуурт очоод тансаг цаашаа авирлсан 10 хантай гэр,хээрийн ресторан, ирсэн очсон зочин гийчин унаа машин 2 хоног тас шоудаж архидаад хот буцсан даа хэдэн ч тэрбум салхинд хийсэв бүү мэд..

Иргэн [192.82.76.181] 2022-09-13 02:47:10

Сумьяа базараа болиороод шавар юм тавьчихаад хуцаад байхаар цемен дугуйлж хатаагаад гарц замаа олон болгож Түгжиэрлээ арилга !!!! Наад хэдэ ламгуа нар мөнгө угаалгаад суугаад л та нар мэдэхгүй Тэнгэртэх цор ганц Бурхан мэднэ !!!!Та нар зөвхөн Бурханий бүтээсэн хүмүүс шүү!!!!!муу сайнийг сонгох Сонгох нь -- ????Та нарын зүрх сэтгэлийн асуудал!!!!!!!уул уланд том шар шаварнууд чинь та нарийг Ковидоос аварч чадсан ууу????????мш олн ард иргэдээ алдсан шүү малнудаа??????!!!!!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.