Солирын чиглэлийг өөрчлөх NASA-гийн туршилт амжилттай болжээ

Aдмин / Шинжлэх Ухаан 2023

Бодит аюул учруулж болзошгүй сансрын биетүүдээс дэлхийг хамгаалах АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ туршилт амжилттай боллоо. NASA-гийн DART зонд /“Double Asteroid Redirection Test, хос солирын тойрог замыг өөрчлөх туршилт/ АНУ-ын Зүүн эргийн цагаар 19 цаг 15 минутад “Диморф” солиртой амжилттай мөргөлджээ. "Дидим-Диморф" хос солирын 170 орчим метр диаметртэй жижиг солирыг DART цагт 23 мянга орчим километрийн хурдтайгаар түлхсэн байна. Туршилтыг NASA-гийн цахим хуудас болон олон нийтийн бүх сүлжээгээр нь шууд дамжуулжээ.

Ирээдүйд аюул учруулж болзошгүй тэнгэрийн биетүүдийг хэмжих, аюулгүй болгох зорилгоор анх удаа хийсэн туршилтын мөргөлтийг мөн “Хаббл”, “Уэбб”, “Люси” сансрын дурангуудаар болон DART сансрын аппарат дээр суурилуулсан камерын тусламжтайгаар бүртгэсэн байна.

DART-ийг бүтээсэн Мэрилэнд дэх Жонс Хопкинсийн Хэрэглээний физикийн лабораторийнхноор удирдуулсан туршилт дууссаны дараа NASA-гийн төлөөлөгч шууд дамжуулалтын үеэр хэлэхдээ, “Энэ бол хүн төрөлхтөн тэнгэрийн биетийн чиглэлийг өөрчлөх анхны оролдлого байлаа” гэжээ. Туршилт амжилттай болсон нь сансрын хөлөг чиглэлийг нь өөрчлөхийн тулд зориудаар сонгосон солиртой мөргөлдөж, газар дээр суурилсан сансрын дуран авай ашиглан хэмжиж болохыг нотолсон байна. DART-ыг Калифорни муж улс дахь Ванденберг сансрын хүчний баазаас өнгөрсөн оны 11 дүгээр сард “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн билээ.


Сэтгэгдэл

Зочин [43.228.131.159] 2022-09-29 05:14:59

сагсны бөмбөгийг шар будаагаар цохиход хөдлөхүү

hunnu [202.21.127.169] 2022-09-28 11:02:51

yankuudiin hudal medeeleld itgedeg teneguud

Баатар [122.201.22.160] 2022-09-28 07:09:35

АНУ аргагшй л агуу их гүрэн Хүн тарөлхөтнийг ирээдүйд ирэх гамшиг сүйрлээс хамгаалах туршилтийг сансарт хийж байхад хувхай өгөр алуурчин оросууд хүн төрөлхөтнийг цөмийн зэвсэгээр сүйрүүлнэ гэж байх зөвхөн 70 гарсандарангуйлагчийг хэдхэн жил ч гэсэн суудалд нь байлгах гэж Асар их ялгаа байгаа биз МОВ МОНГОЛЧУУДАА

Иргэн [202.126.90.44] 2022-09-28 04:47:47

АНУ эх дэлхийг хүн төрөлхтөнтэй нь хамт аврах гэж ийм ажил хийж байхад оросууд дундад зууны аргаар хөрш жижиг улсаа түрэмгийлж байгаа нь гутамшиг.

Зочин [202.55.188.44] 2022-09-28 04:45:19

Нийт хүн төрлөхтний төлөө ариун үйлс болжээ! АНУ мандугай!

zochin [139.5.219.21] 2022-09-27 09:54:06

USA mandtugai ,oros daanch yuu ch hiij chadahaa baisan ,dainaa ch oligtoi hiij chadahgui


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.