“Богдхан уулаа цэвэрлэе” аянд таван мянга гаруй оюутан, залуус нэгдлээ

Aдмин / Нийгэм

Дэвшилтэт Социал Демократ клубын санаачилга “CleanUP 2 “төсөлд Монголын үндэсний их сургууль, Дотоод хэргийн их сургуулиуд нэгдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд Богдхан уулаа цэвэрлэх аянд 5 мянга гаруй оюутан, залуус оролцож байна.

”Богдхан уулаа цэвэрлэе” санаачилгад БОАЖЯ, түүний харьяа байгууллага Богдхан уулын хамгаалалтын захиргаа нэгдэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Аяны хүрээнд Богдхан уулын дугуй цагаан орчим, Чингистэй уул, Зайсан толгой, Хийморийн овоо, Уулын зам зэрэг таван байршилд цэвэрлэгээ хийнэ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [106.102.128.92] 2022-10-02 10:47:30

Hotiin darga zeverllegee hurtel n hiij uguh hereg uu.hogoo ard tumen uursduu zeverleh heregtei shdee....

Зочин [66.181.186.162] 2022-10-02 06:03:29

Туул голын эрэг, мөн Богд хан уулынхаа орчмыг цэвэрлэж байгаа оюутан залуустаа баярлалаа. Одоо бас нэг хүсэх зүйл байна хотын дарга маань цэвэр цэмцгэр байхын сайхныг нэг их мэдэрдэггүй юм шиг байгаа юмаа. Тэгэхээр та нар минь санаачлаад, хотоо нэг сайхан зад цэвэрлэвэл ямар вэ. Хот маань хаа сайгүй таихины иш, элдэв цаас, целофан уут гэх мэтийн хогондоо дарагдаж байна. Үнэхээр ой гутмаар болоод байнаа.

Зочин [148.60.92.227] 2022-10-01 09:50:20

Saitar cheberlehiig hicheegeerei!sain harbal yhsen hyn ch garch irj medeheer oin tegel mod ynagan baidalaan aldaad ydaj baigaa syy!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.