Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг 650 болгож нэмлээ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод одоогоор сайжруулсан шахмал түлшний 116 мянган тонн нөөцтэй, түүнийгээ 643 цэгт зарж борлуулж байсныг өнөөдрөөс 650 болгож нэмлээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрийн 11 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Чанарын хувьд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ жил 65 мкг/м3, PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан бол энэ жил 122 мкг/м3, хүхэрлэг хийн агууламж 142 мкг/м3 байсан нь мөн 100 мкг/м3 болж багаслаа. Өнөөдрөөс сайжруулсан түлшний борлуулалтын цэг 643 байсныг 650 болгож нэмсэн. Цаашид шаардлагатай цэгийг нэмэх төлөвлөгөөтэй"-г нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.

Мөн НМХГ-ын дарга С.Даваасүрэн “Түлшний чанарыг байнга хянаж байгаа. Өнгөрсөн оныхтой харьцуулахад сайжруулсан түлшний чийг, бат бөх чанар сайн, уугилт бага байна” гэсэн юм. Түүнчлэн, нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, орон сууц, гэр хорооллын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлын цэвэрлэгээг хянаж эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 8758 аж ахуйн нэгж, байгууллага гаднах 50 м орчмын зам талбайд 408,644 ам метр газрын цас, мөсийг цэвэрлэжээ. Өвлийн бэлтгэл 99 хувьтай, замын цас, мөс цэвэрлэгээг бүрэн хийж дуусгажээ. Давсны 2808 тн, бодисын 2030 тн нөөц байна.

Түүнчлэн, Улаанбаатар хотын Бага тойрууд 6 давхраас дээш барилга барих зөвшөөрөл олгохгүй байх захирамжийн төслийг тооцоо, судалгаатай танилцуулах үүрэг өгсний дагуу барилга барих зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлахгүй 85 га талбайд барилгажилтын судалгаа хийжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.