Ц.Ганболд :Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан

Aдмин / Нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Агаарын чанар, шахмал түлшний стандартын талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрийн 11 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Чанарын хувьд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ жил 65 мкг/м3 байна.

PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан бол энэ онд 122 мкг/м3 болж багассан. Хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн жил 142 мкг/м3 байсан, энэ жил 100 мкг/м3 байна. Өнөөдрөөс сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг 650 болгож нэмсэн. Мөн цаашид шаардлагатай цэгийг нэмэхээр төлөвлөж байна. Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан” гэв.

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Манайхаас түлшний чанарт байнга хяналт тавьж байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн сайжруулсан түлшний чийг, бат бөх чанар сайн, уугилт бага байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [64.119.19.10] 2022-11-16 04:50:58

Ш,А,ААД,АГ ГАРУУ?

зочин [122.201.21.253] 2022-11-15 14:51:59

Энэ хүн юу ярьж байгаагаа өөрөө ойлгож байгаа юм болов уу? эсвэл МАН ба эрх баригчдын даалгаврыг биелүүлж сууна уу? 1-рт, он дуусаагүй байхад энэ оныг өнгөрсөн онтой яаж харьцуулаад яриад байгаа юм бол оо? 2-рт, өнөө жилийн өвлийн цаг агаарын нөхцөл байдал одоогоор эхлээгүй, харьцангуй дулаан байгаа биз дээ? 3-рт, утаа тоосонцроос гадна өдрийн 12-17 цагаас бусад хугацаанд гадаа гарахын аргагүй нэг сонин муухай зүйл үнэртээд байгаагийн учрыг олооч ээ Яг юу үнэртээд байна вэ? Энэ үзүүлэлтүүд зөвшөөрөгдөх дээд агууламжийн хаана нь байгаа вэ? Агаарын чанарын үзүүлэлт хотын аль хэсэгт ямар түвшинд байгаа вэ? Дотор орчны агаарын чанар ямар байгаа вэ?

Иргэн [66.181.191.185] 2022-11-15 08:24:14

Агаарын чанар үнэхээр маш сайн сайжирсан шүү.2016 оноос өмнө АН-г засаглаж байх үед 30м-ээс цааш харагдахгүй битүү утаан дунд гудамжиндаа угаартаж үхэх нь дөхөхсөн агаартай хот байсан шүү.Одоо бол өглөө оройн галалгаанаас бусад үед хотын цэлмэг тунгалаг агаартай байгаа шүү

Зочин [202.21.105.178] 2022-11-15 06:23:52

Яаж ингэж ярьж чадаж байнаа ичээч

Иргэн [192.82.86.228] 2022-11-15 03:59:28

Яана дандаа нүдээ аниад ядаг юм байхдаа хөөрхий яаж ажил хийдэг бна .даа Ёстой мэдрэлийн эмнэлэгт сэхээнд орох болсон хүмүүс байдаг болрлтой !!!!!!!!

Ичих [103.10.21.238] 2022-11-15 03:40:26

Ичихчгүй худлаа яригчдыг төрүүлсэн эх эцэг нь хараад бас л ичдэггүй байхдаа эцэг эхчүүдээ хүүхдээ үнэн ярьчих махан нүүртэй төрүүлээч

Зочин [103.9.90.130] 2022-11-15 00:15:59

Утаа өмнөхөөсөө мэдээж илт байхгүй болсон. Гэхдээ гадаа харьцангуй дулаан байна. Эндээсээ хүйтрээд ирвэл л мэдэгдэх байх аа. Сонгино хайрхан дүүргийн 9-р хороо 7000 орчим өрхтэй тэгтэл тэнд ердөө 3 цэгт түлш түгээж байна. Иймэрхүү газрууддаа цэг нэмж байгуулах талаар санаа тавьж ажиллах нь зүйтэй. Хорооны засаг дарга болон хэсгийн ахлагч иргэдээс цэгээ нэмэгдүүлэх талаар удаа дараа хүсэлтээ Нийслэлд тавьсан байдаг .Баярлалаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.