САНСРААС ЭРЧИМ ХҮЧ АВАХ ТУРШИЛТ ХИЙЖЭЭ

Aдмин / Шинжлэх Ухаан

Европын сансарын агентлагийн (ESA) мэргэжилтнүүд нарны эрчим хүчийг шууд сансраас авах технологийн туршилт хийжээ. Уг технологийг Германы Мюнхен хотын “Airbus X-Works” хэмээх инновацийн төвд туршсан байна. Энэ нь богино долгионы туяаны тусламжтайгаар нарны эрчим хүчийг 36 метрийн зайтай хоёр цэгийн хооронд дамжуулжсан гэсэн үг юм. Тэд авсан эрчим хүчээрээ хотын жижиг макетыг гэрэлтүүлж, цугласан хүмүүсийг дайлах алкоголгүй шар айргийг хөргөжээ.

Ирээдүйд энэхүү эрчим хүчийг аж үйлдвэрт ашиглах боломжтой болох аж. Нарны гэрлийг цуглуулан эрчим хүчний системд дамжуулах хиймэл дагуулууд цуглуулсан гэрлээ богино долгион болгож хувирган газрын хүлээн авагч станцуудад дамжуулах юм байна. Хиймэл дагуулууд нь атомын цахилгаан станцын гаргадаг шиг эрчим хүч гаргахын тулд хэдэн км-ын урт байх гэнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Д. Пүрэвчулуун [43.242.243.119] 2022-11-15 13:20:07

Маш гоё сэтгэгдэл төрлөө . Тэгээд амжилт хүсье

Д.Пүоэвчулуун [43.242.243.119] 2022-11-15 13:19:21

Маш гоё байлаа . Тэгээд амжилт хүсье


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.