НАСА “Артемис I” хөтөлбөрийн хүрээнд пуужингаа амжилттай хөөргөв

Aдмин / Шинжлэх Ухаан 2023

Нисэгчгүй буюу бүхээгтээ туршилтын гурван хиймэл хүн суулгасан НАСА-гийн “Шинэ сар” нэртэй пуужин /2022.11.16/ газраас амжилттай тасарлаа. Флорида дахь Кеннедийн нэрэмжит сансрын нислэгийн төвөөс хөөргөлт ийнхүү амжилттай болсноор Америкийн сансар судлаачид, 50 жилийн өмнө зогссон “Аполлон” хөтөлбөрөөс хойш анх удаа Саран дээр хүн буулгах зорилгодоо хүрэх эхний том алхмаа хийлээ гэсэн үг болж байна.

Гурван долоо хоног үргэлжлэх нислэгийн явцад бүх зүйл амжилттай болох нөхцөлд, 32 давхар барилгатай дүйцэхүйц овор хэмжээ бүхий энэ пуужин нисэх багийнхны суух бортогыг Сарны өргөн тойрог замд оруулж, дараа нь тухайн бортого энэ оны 12 сард Номхон далайн усанд эргэж буух учиртай юм байна. Тиймээс, өнөөдрийн хөөргөлт нь НАСА-гийн Артемис нэртэй сансрын нүсэр том хөтөлбөрийн гараа болж байгаа юм. Олон жил сунжирсан хүлээлт, мөн өч төчнөөн тэрбум долларын нэмэлт зардал өртөг гаргасан их ажлын эцэст “Спэйс ланч систем” пуужингийн цогцолбороос 98 метр өндөр пуужин секундэд 160 км-ийн хурдтайгаар газраас тасран хөөрчээ.

Нислэг эхэлснээс хоёр цагийн дараа “Орион” нэртэй бортого хэсэг нь пуужингийн эх биеэс салах ёстой байна. Энэхүү “Артемис I хөтөлбөр амжилттай болох нөхцөлд 2024 оны эхээр, хоёр дахь үе шат буюу 4 сансрын нисэгч бүхий жолоодлогот хөлгийг Сарны тойрог замд гаргахаар бэлтгэж байгаа юм байна. Улмаар энэ нислэгийн үр дүнгээс хамаараад 2025 онд саран дээр 2 сансрын нисэгч буулгах боломж бүрдэнэ гэж үзэж байна. НАСА Артемис-1 хөтөлбөрийн хүрээн дэх анхны хөөргөлтөө энэ оны наймдугаар сард анх хийх байсан боловч пуужингийн хөдөлгүүрт техникийн саатал гарсны улмаас хэд хэдэн удаа хойшлоод байсан юм.

Хүн төрөлхтөн анх удаа саран дээр хүн буулгасны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. НАСА-гийн хувьд энэхүү түүхт ойг угтсан хамгийн чухал ажил нь “Шинэ сар” хөлгийн анхны нислэг болж байна. Гурван үе шат бүхий Артемис хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж Сарыг эзэмшиж чадвал НАСА дараагийн шатанд буюу 2030 оноос Ангараг руу ахихаар төлөвлөж байгаа юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.