ХҮНЭЭ БАЙСАН НИЙГЭМ, ХҮРЭЛЦЭЭГҮЙ НИЙТИЙН ТЭЭВЭР

Aдмин / Нийслэл

Олон нийтийн сүлжээнд өр өвтгөсөн бичлэг тавигдаж олны анхаарлыг татлаа. Энэ бол автобусанд амжиж суух гэж гүйсэн сурагчийг тухайн автобус дайрч унагачихаад зогсохгүй яваад өгч буй дүр зураг. Энэхүү үйл явдал нь өнгөрсөн тавдугаар сарын 5-нд болжээ. Хүүхдийн гар хугарч гэмтсэн ч Эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгаад зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн хэргийг хаасан байна.

Харин "Blue bus" компани жолоочийнхоо цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй аж. Мөн тус компани хүүхдийн эмчилгээний зардалд багахан хэмжээний мөнгө олгоод л байж боломгүй энэ асуудал дарагдаж. Дарагдаж ч гэж, өчигдрийг хүртэл дарсан бололтой. Хичээлдээ амжих гээд гүйж буй бяцхан амьтныг дайрч унагачихаад зогсоод тусламж ч үзүүлэхгүй зугтаад явж буй жолооч, ийм ноцтой асуудлыг таван сарын турш дарж юу ч болоогүй мэт өнгөрүүлсэн энэ байдал бол өнөөдрийн нийгмийн үнэн төрх. Энэ бичлэг Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүрэлцээ ямар байгааг ч мөн харуулж байна.

Тухайн сурагч тэр автобусанд сууж чадахгүй л бол хичээлээсээ хоцрох учраас амь өрсөн автобусны урдуур гүйж байгаа нь тэр. Хэрэв автобус нь хүрэлцээтэй, ойр ойрхон ирдэг байсан бол тэгж амь өрсөх шаардлагагүй. Улаанбаатар хотод 1400 гаруй автобус шаардлагатай ч одоогийн байдлаар 970 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа аж. Дээрээс нь 970 гаруй автобусных нь 500 гаруйнх нь ашиглалтын хугацаа дуусчихаж. Нөхцөл байдал нэг ийм л байна. Энэ удаад хүүхэд автобусанд дайруулж гараа хугалаад өнгөрч. Дараагийн удаа юу болох вэ. Заавал амиа алдаж байж асуудлыг шийдвэрлүүлэх ёстой юу.


Сэтгэгдэл

зочин [64.119.22.236] 2022-11-18 05:20:33

Автобус үнэхээр асуудал болчихжээ.Битүү шахцалдаан орилсон дуу.

Иргэн [139.5.217.209] 2022-11-18 01:36:35

Энэ ёстой хэрэг алга !!!!!!! Хүйтэрч байна !!!!!!ядаж хүүхдүүдээ бодоод автобусаа шийдэж өгөх хэрэгтэй биздээ !!!!!!! хаа байсан 40 50 жилийн юм яриад маргааш амьд байхаа мэдэхгүй ёстой хөөссөрсөн төлөвлөгөөндөө хөвөөд л газар бууж ирээч 62 ийн зөрүүд хөгшид эмэгэдээээ !!!!!!! Нэг Намийн Дарагуүлалийг болиоч бөөн луйвар хулайчидаа автобус чинь өдөр бүр шатаж алга болж бна !!!!!!

Зочин [124.158.64.169] 2022-11-18 00:06:09

Автобусаар үйлчилүүлнэ гэдэг аз эзээ үздэг болоод байна түгжирэлд орсон гээд 1-2 цаг хүлээлгэдэг. Ар араасаа түгжирсэн автобуснуудынхаа хүнийг шилжүүлж суулгаад дундаас нь эргүүлээд зохицуулаад явуулна гэсэн ойлголт байхгүй. Түгжирэлд орсоод хэдэн цагийн дараа ч хамаагүй ирэхэд нь суувал суу үгүй бол хохино гэсэн үйлчилгээ. Өглөө 6 цагаас эхлэж үйлчилгээнд гардаг нэртэй зун Бэлх Сэлхэд 7 цагт буудал дээр ирнэ хотоос 6 цагт хөдлөөд хүнгүй талдаа явсан болж гэлдрээд хүмүүс хот руу ажил руугаа явдаг талдаа 7-аас дөнгөж явж эхлэнэ. Сэтгэлгүй дээрээ ёстой УЛНЫ үйлчилгээтэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.