612.300 МАШИНТАЙ НИЙСЛЭЛ ХОТЫН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ 62.507 ЗОГСООЛ БАЙНА

Aдмин / Нийгэм

2011 онд Улаанбаатар хотын хүн ам 1.2 сая, бүртгэлтэй автомашин 209,700 байсан бол өнгөрсөн онд хүн амын тоо 1.6 сая, бүртгэлтэй автомашин 612,300 болжээ. Өөрөөр хэлбэл, хүн амын тоо 1.3 дахин, тээврийн хэрэгслийн тоо гурав дахин өссөн байна. Энэ хэрээр хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй юм.

Холбогдох байгууллагуудын хамтран хийсэн судалгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 178 га талбайд 62,057 автомашины зогсоол байна. Эдгээр зогсоолыг ангилбал,

  • олон нийтийн зориулалттай 31,623,
  • орон сууцны дундын эзэмшилд 15,380,
  • хязгаарлагдмал буюу зөвхөн өөрийн хэрэгцээний зориулалттай 7,277,
  • худалдааны зориулалттай 7,777 автомашины зогсоол байна.

Үүнээс Их тойрууд 344 байршилд 15,181 зогсоол, Бага тойрууд 50 байршилд 1,712 автомашины зогсоол байгаа судалгаа гарчээ. Зогсоолын менежментийг "Нийслэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын багтаамж, эзэмшлийн судалгааг гаргах, бүртгэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах" ажлын хэсэг төрөл бүрээр судалж, зогсоолыг бүрэн автомат, төлбөр, бүртгэлийг цахимаар хийдэг болгох шаардлагатай аж. Ингэхдээ бүртгэл, хяналтын систем хамгийн чухал байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн онцлов.

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва “Хаалтгүй зогсоолд ногоон байгууламж байгуулж, автомашины зорчих хэсэг болгох, дугуйн зам, таксины зогсоол байгуулах гэх мэт ажлууд хийхээр төлөвлөжээ. Хаалттай хэрнээ гэрээгүй зогсоолууд Их тойруу, Бага тойрууд олон байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ” хэмээхэд Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн “Цаашид Улаанбаатар хотод байгаа зогсоолуудтай заавал гэрээ байгуулна. Энэ нь Нэгдсэн мэдээллийн системд оруулах зорилготой” гэв.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ авто зогсоолын менежментийг шинэ шатанд гаргахад шаардлагатай байгаа зүйлсийн талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй гаднын компаниуд байгааг хэлж байв.

Мөн Хотын дарга “Зогсоолын орлого Замын сан руу орох ёстой ч орж ирэхгүй байгаа. Үүнийг Ажлын хэсэг гарган шалгах хэрэгтэй. Мөн автомашины бүртгэл, үнэлгээ, оношилгоо, дугаар олголтыг хот өөрөө хариуцдаг байх шаардлагатай”-г онцолсон.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах журам, Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолыг нэгдсэн удирдлагын системээр зохицуулах тухай захирамжийг батлуулах зэрэг ажлыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо хэмээн нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Import [103.229.121.218] 2022-12-02 00:48:50

Mashinii importoo 2 jil haamaar bn

Зочин [66.181.161.118] 2022-11-24 12:26:21

Хорооллын зогсоолын асуудлыг шийдэлгүй зам яриад хэрэггүй байх.12 давхар зогсоол олныг барьж худалдан эргэлтэнд оруулах хэрэгтэй.

ЗОЧИН [64.119.17.57] 2022-11-24 00:46:59

ЗҮГЭЭР Л НЯЛУУРАХГҮЙ ХӨДӨӨНИЙХНИЙГ ШУУД ХАРЪЯА ОРОН НУТАГ РУУ НЬ ХӨӨЖ ГАРГА НАМАР,ӨВЛИЙН УЛИРАЛД 50-70 МЯНГАН ЦААШИЛБАЛ 120 МЯНГАН МАШИН ОРЖ ИРЖ ҮҮНЭЭСЭЭ ХОЛ ДАВСАН ХҮН ОРЖ ИРЖ БАЙНА ШҮҮДЭЭ. ЭНЭ ХОТЫН ЧИНЬ УТАА,ТҮГЖРЭЭ АРХИДАЛТ ДЭЭРЭМ ЧИНЬ ХАРЪЯАЛАЛГҮЙ ТЭНЭЖ ЯВАА ХӨДӨӨНИЙХӨНТЭЙ ШУУД ХОЛБООТРЙ ЯАГААД ХӨДӨӨНИЙНИЙГ 2 НУТАГТАН ШИГ АМЬДРУУЛЖ ХОТЫН ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД, АМГАЛӨН ТАЙВАН АЖ ТӨРӨХ БҮХИЙЛ БОЛОМЖИЙГ АЛДАГДУУЛЖ БАЙГАА ЮМ БЭ. ЯАГААД ХӨДӨӨНИЙХӨНИЙГ ХӨӨЖ ГАРГАХГҮЙ БАЙГААН ХӨӨЖ ГАРГА .ХОТЫН САЙДЫГ ХӨӨЖ ЯВУУЛ ХЭРЭГГҮЙ ХОТЫН ЗАХИРАГЧ Л БАЙХАД БОЛНО. ШҮҮ ДЭЭ

Batbaatar [66.181.161.115] 2022-11-23 14:54:36

UIX gishuun S.Ganbaataitai yaj iilzah ve tuslaach mun setguulch nar tai uulzmaar l baina yrih ziil oh naina 89507955

Зочин [66.181.161.115] 2022-11-23 14:48:12

Азийн хөгжлийн банкнаас авсан зээлээ хамгаалах талаар 0mongol usgeer bichij bolohgui yum yah ve, ,

Манай нийтийн унаа хангалтгүй байна. [66.181.189.67] 2022-11-23 13:00:25

Нийтийн тээврийн автобус цөөхөн байна. Байгаа автобусууд нь цагийн хуваарийн дагуу явахгүй, ханиад томуу тараах магадлалтай, түгжрээнд их гацаж удаан явна. Иймд хүн бүр хувийн унаатай байхыг хичээнэ.

зочин [64.119.19.199] 2022-11-23 12:41:35

612300 автомашины хэд нь өдөр тутам замын хөдөлгөөнд оролцдог вэ? хэд нь хаягдсан бэ? хэд нь хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон бэ? Дугаарын хязгаарлалтаас болоод өрх бүр бараг 2-3 автомашинтай болчихсон юм биш үү? Автомашины насжилт, тоотой тэмцэх биш, харин замын хөдөлгөөний урсгалыг сайжруулж түгжрэлгүй болгох, автозогсоол хүрэлцэхүйц байх ёстой биш үү? Хүний төлөө, иргэддээ ээлтэй нийгэм бий болгохын төлөө Монголын төр засаг ажиллаасай, хичээгээсэй.

Зочин [202.21.108.151] 2022-11-23 10:07:30

Tegeed zogsooloo nemeh yum uu? ELiireed bai. Mashinaa tsuul.

ss [103.140.10.163] 2022-11-23 08:58:05

хотод нийт 2 сая хүн байнгын амьдарч байна шүү


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.