Ачаалал ихтэй чиглэлд автобус нэмж богино эргэлтээр үйлчилж байна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн ачаалал ихтэй чиглэлд өнөөдрөөс нийтийн тээврийг богино эргэлтээр зорчуулж байна. Энд 31 автобусыг нэмж гаргаж буйг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ. Тодруулбал, өглөө 07.00 цагаас хот руу орох чиглэлийн гол хэсэг болох хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21 дүгээр хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, Ганц худаг зэрэг 15 чиглэлд автобус гарган үйлчилж байна.

Богино эргэлтээр 31 автобус нэмэлтээр үйлчилнэ.

Харин оройн 17:00 цагаас хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс зорчигч тээврийн автобусуудыг нэмэлтээр оруулж Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Баруунсалаа, Улиастай, Сэлх зэрэг долоон чиглэлд нэмж явуулна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.