Шөнийн нийтийн тээврийн тоог нэмнэ

Aдмин / Нийслэл

Нийслэлд өнөөдрийн байдлаар Ботаник-Ханын материал болон III-IV хороолол гэсэн хоёр чиглэлд троллейбусаар, Нисэх-Ард кинотеатр гэсэн чиглэлд автобусаар шөнийн цагаар иргэдэд үйлчилж байна. Нийтдээ нийтийн тээврийн 50 хэрэгсэл өглөөний 05.30 цаг болон шөнийн 00.30 цаг хүртэл зорчиж байна. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлүүлсэн шөнийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрийг хүртэл хэвийн зорчиж буйг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Гэхдээ сүүлийн үед иргэдээс шөнийн нийтийн тээврийн тоог нэмэх шаардлагатай байгаа талаар санал, хүсэлт тавьж буйтай холбоотойгоор, дээрх 3 чиглэлийн хүртээмж хангалтгүй байгааг харгалзан шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнийг зорчих урсгалтай хамааруулан, нийтийн тээврийн хэрэгслийн гаралт зэрэгтэй тооцон нэмэгдүүлэх аж.

Ташрамд мэдээлэхэд, нийслэлийн төв замууд дахь зорчих хөдөлгөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл саадгүй зорчих захирамжийг өчигдрөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ингэснээр автобусны эргэлт хурдасч, иргэд автобусны буудалд удаан хугацаагаар зогсож хүлээх байдал буурч байна.


Сэтгэгдэл

Зочин [103.229.120.5] 2022-12-09 14:17:04

Шөнийн цагаар том оврын автобус хэрэггүй дээ.Тэрний оронд цөөхөн суудалтай бага оврын унаа байвал хэрэгтэй. Ядаж л түлшинд нэмэртэй

зочин [202.9.40.96] 2022-12-08 15:56:49

ядаж шөнийн 12 цаг хүртэл автобусуудаа ээлжинд оруулаад явуулчихаж болдоггүй юмуу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.