Утааг барилгажуулж бардаг болохоос түлшээ хичнээн өөрчилсөн ч утааг дийлэхгүй !

Aдмин / Нийгэм

Эрх баригч МАН-ыг ард түмэн “мангар” гэж хочилж байгааг нийгмийн сүлжээнээс тоолж болно. Монгол хэлний тайлбар тольд Мангар гэдгийг Сэтгэн бодох чадвар муутай, эргүү балай: мангар хүн (сэтгэхүй муутай бүдүүлэг хүн) гэжээ. Эрх баригч намын нэр хүндэд халдаж буй хэрэг биш. Үйл ажиллагаанд өгч байгаа шууд үнэлэлт. Аливаад нотолгоо, баримт чухал. Шийдэл, гарц олох чадваргүйг илтгэсэн нь агаарын бохирдолд хамгийн их хувийг эзлэх гэр хорооллын яндан, нүүрсний станцууд, автомашинаас ялгарч буй хүхэрлэг хийг арилгах утаагүй зуух, утаагүй түлш гэх мэтийн аргаар шийдвэрлэхээр оролдох.

Ингэж үзэх шалтгаан хэд хэд бий. 100 жилийн өмнө дэлхийн том хотууд яг Улаанбаатар шиг агаарын бохирдолтой нүүр тулсан ч “шинэчлэл, шийдэл, бүтээн байгуулалт” гуравт тулгуурлан өөрчилсөн байдаг. Товчхондоо аргацаах бус арилгах ёстой аж.

Эрчим хүч, дулааны эх үүсвэрийг хийн түлшээр солих, дахин төлөвлөлт хийх, орон сууцжуулах гэх мэтийн суурь өөрчлөлтүүдийг хийх зорилт тавьж хэрэгжүүлэхгүйгээр өнөөдрийн яригдаж буй шиг цөөхөн хүн амтай, зохион байгуулалт, дарамт шахалтад автахдаа амархан ард түмнийхээ хүлцэнгүйг ашиглан “түлш солих”, “утааны найрлагад анхаарах”, “утааны хэмжээг тооцоолох” гэх мэтийн балай юм ярьсаар ахул дахиад хэдэн ч жил агаар, хөрсний бохирдол живсэн нийслэлд эрүүл хүүхэд төрж өсөх боломжгүй, хөгжил дэвшлийн тухай сонгуулийн амлалт ч өгч чадахгүй эмгэнэлтэй байдалд орох нь


Сэтгэгдэл

зочин [202.9.40.131] 2023-01-25 16:03:11

шуналын гайнууд нь идэж уугаагүй гэр хороололоо барилгажуулсан бол ,,,,,

Аймагтаа ядуусаа тогтоогоочээ. [103.57.94.26] 2023-01-22 19:44:29

Хөдөөний ядуус үй олноор УБ-т нүүж ирсний үр дагавар. Хүний эрхээ мандуулсан орны ГАНЦ бодит ДАВУУ ТАЛ юмдаа. Аймгууд яагаад ядуусаа АЙМАГТАА тогтоож чаддаггүй юм бэ? Ажлаар хангаж, тэтгэмж АЙМАГТАА олгож байгаа ч!

Зочин [66.181.179.222] 2023-01-22 10:43:38

Барилга барилга бас дахин барилга. Суурин улсын зовлон бол утаа, үүнийг барилгаар л шийднэ. Нүүдэлчид бол төвлөрөхгүй учраас утаагүй байдаг.

Зочин [66.181.184.79] 2023-01-21 20:35:13

Манай дарга нар утааг яаж багасгахыг бүгдээрээ мэдэж байгаа.Өндөр боловсролтой их мөнгөтэй хүмүүс мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Улныхан гэдэг үгээ ард түмнээсээ нуудаг шиг утаа арилгах аргаа бас л нуусаар…

Зочин [202.21.119.230] 2023-01-21 20:27:18

Одоо байгаа гэр хорооллыг нэмэгдэхгүй, айлын гэр байшин дулааны алдагдалгүй гэж бодоод цахилгаан халаалтын хэрэглээг хамгийн багаар (6кВт) тооцоход 1200000кВт (1200 мегаВатт) буюу одоо ажиллаж буй 2, 3, 4-р цахилгаан станцын нийлбэр чадал хэрэгтэй. Бас дамжуулах түгээх шугам сүлжээг 2 дахин өргөтгөх хэрэгтэй болно.Мөрөөдөхөөс өмнө ЕБС-ийн 7-р ангийн физик уншсан дээр өөр халаах арга олдох ч юм билүү..

Иргэн [66.181.184.55] 2023-01-21 15:12:21

Утаанд зарцуулсан бүх мөнгөөрөө айлуудаа орон сууцжуулсан бол бодитоор олон яндан буух байсан тооцоод үз тэхээр утаатай байлгах сонирхол бна луйварчдад

Зочин [66.181.182.96] 2023-01-21 12:39:47

?

DR. PRADHAN [129.205.113.145] 2023-01-21 11:44:46

IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Зочин [202.9.46.159] 2023-01-21 11:09:43

Төр хамгийн муу менежер гэж олон улсын бичигдээгүй дүрэм бн.Ардчилсан нам ч мөн ялгаагүй та нар бүтэхгүй гар ш дээ.

Зочин -2 [43.242.243.148] 2023-01-21 11:01:18

Тиймээс бидний жигшээд байгаа уламжлалт халаалт болох зуухнаас еер сонголт ойрын 5-10 жилдээ , магадгуй туунээс ч урт хугацаанд байхгуй гэдгийг ойлгож ухаарч эвлэрэх хэрэгтэй!!! Харин ямарын авч хэрэглэх вээ? Агаарын бохирдол нь ямар байх вээ? Эруул мэндэд хэр нелеелех вээ? Хэрэглэхэд бидний эдийн засагт ямар байр суурь эзлэх вээ гэдэг л амьдралд бодитой зохицоно байхаа!!!? Туунээс хаа хамаагуй амьдралд нийцэхгуй улгэрууд ярьж цаг дэмий урэх нь хэнд ч хэрэггуй байхаа!!!?

Зочин [43.242.243.148] 2023-01-21 10:52:02

Олон улсын судалгаа байдаг юм байна лээ! Тэрэндээ 1-рт энд бичсэн шиг орон сууцжуулах. Энэ хамгийн удаан бегеед хамгийн ендер ертег шаардсан тесел гэж тооцдог юм байна лээ.2-рт шингэруулсэн хий (газ) аар халаалт дулаанаа шийдэх. Энэ нь мен дэд бутцийг нь татахад ертег ендереес гадна еерийн ертег( унэ) нь ендер. Аюулгуй талаасаа маш их асуудалтай. Мен байгалын Нар, салхины эрчим хучийг ашиглах нь бас л манай евлийн нехцелд бие даасан шийдвэр болж чадахгуйгээс гадна мен л ертег ендер. Тиймээс бидний

Зочин [202.9.41.10] 2023-01-21 10:10:52

Гэр хороололыг барилгажуулна гэж мөнгө цохихоо болио. .зүгээр л цахилгаанаар халаах боломжтой болгоод өг. Түлшнийүйлдвэр барихаас илүү 1 цахилгаан станцнэмсэн бол зөв шийдэл байлаа. МАН гэж соц нийгмээсээ салаагүй мангуунуудаар дүүрсэн цуглуулга. 21р зуун гарчаад байна хүүрнүүдээ

Зоч [66.181.187.214] 2023-01-21 09:58:13

яана даа үхэлдээч дасаж бх шиг


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.