НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 14 ХОНОГИЙН ХУГАЦААНД 208 ТОНН БОДИС, 173 ТОНН ДАВС ЦАЦЖЭЭ

Aдмин / Нийгэм

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 87 хувьтай байгааг мөн үеэр танилцууллаа. Тухайлбал, халиа тошин үүсдэг байршлуудад хяналт, шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойт орчим, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын гуравдугаар суваг зэрэг байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, 2750 шоо метр мөсөнд суваг гаргаж, 150 шоо метр мөсийг зөөж тээвэрлэснээс гадна шороон хаалт хийсэн байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, замын эгнээ тусгаарлах хайс, хашлага засварлаж, бүрэн бүтэн байдлыг хангаж, угааж цэвэрлэх чиглэлээр 16 байршилд 7270 метр гаруй урт хайсыг цэвэрлэжээ. Түүнчлэн халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд 13,645 байгууллага, 37,290 хүн оролцож, нийт 2.5 сая ам метр талбайн цас, мөсийг арилгаж, 736.4 тонн хог хаягдал цэвэрлэжээ.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа. Өнгөрөгч 14 хоногийн байдлаар тус төвд нийт 1133 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 112, зөвлөгөө мэдээлэл өгсөн 645, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 466, зохицуулалт хийсэн ажил долоо, олон нийтийн сүлжээгээр ирсэн гурван гомдол байсныг тэрбээр танилцууллаа. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.18 хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад 23.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байжээ. Мөн хугацаанд технологийн 13 удаагийн зөрчил бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд 36 тонн бодис 42.5 тонн давс, 50 тонн дайрга татан авч, 208 тонн бодис, 173 тонн давс, 75 тонн дайрга зарцуулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.76.69] 2023-01-22 17:26:36

Сумъяабазар шуналын фсда Төв аймгийн Бүрэн сумаас 1тонныг 50000 төгрөгөөр аваад 400000 төгрөгөөр 1 тэрбум төгрөгийн хужир шахаад хотын гудамжаар цацчихжэ. Машины дугуй яаж тэсэх вэ дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.