Түүхий нүүрс түлдэг зуухыг халж, хийн түлшийг түлхүү хэрэглэнэ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод 2018 оноос өмнө 3000 гаруй уурын зуух байсныг үе шаттай буулгаж, газ ашиглах, төвийн шугамд холбож байна. 2019 онд 6-12 кВт-ын хүчин чадалтай 2226 уурын зуух, мөн 100-аас дээш кВт-тай 600 гаруй уурын зуух буулгажээ. Одоогоор 70 байршилд уурын зуух байгаагаас 50 нь идэвхтэй ажилладаг. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Эдгээр зуух хуучны технологитой тул түүхий нүүрс хэрэглэдэг. Улаанбаатар хотыг тойрсон холын бүсүүд буюу Морингийн даваа, Шувуун фабрик, Гачууртад байрлан, түүхий нүүрсийг ашиглахдаа шигшиж, ангилж хэрэглэдэг.

Ингэж ангилсан эрчим хүчний нүүрсийг Дулааны 3, 4 дүгээр цахилгаан станцад ашигладаг. Мөн түүхий нүүрс түлж буй бүх зууханд утаа баригчийг суурилуулан, нойтон, хуурай шүүгч суулгасан. Эдгээр зуухыг хийн түлш рүү үе шаттай шилжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллахаар ярилцаж байна” хэмээлээ.


Сэтгэгдэл

зочин [103.57.93.153] 2023-01-23 13:21:18

Ногоон байгууламж устгаж. зам талбайг алдагдуулсан Газарын наймаачдаа сөхөн шалгаж түгжрэлийн төсвөө бүрдүүл тэд бэрд болчихсон хамаг хувьцаа хамчихсан хүүхдийн тодотголтой бүхнийг хувьдаа ашиглачихсан хэвтэж байна. Ядарсан ард иргэдээ торгож мөнгө босгодогоо зогсоо

Зочин [103.26.195.116] 2023-01-23 10:06:17

Байхгүй хий газыг хаанаас олж шатаах юм болдоо. Нүүрснээс их дэд бүтэц хэрэгтэй 3-5 жилийн ажил болох биз.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.