О.Батханд: Цахим орчинд хүний эрхийг хамгаална гэсэн нэрийн дор Монгол хүний бичих эрхийг БОЙМЛОХ гэж байна
О.Батханд: Зөвшөөрлийн гэх нэрийн дор жагсах эрхийг нь ард түмнээс авсан. Зөрчлийн гэх хуулийн дор үг хэлсэн иргэдээ торгодог болсон. Харин одоо цахим орчинд хүний эрхийг хамгаална гэсэн нэрийн дор Монгол хүний бичих эрхийг боймлох гэж байна.
Өнөөдөр /2023.02.01/ Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж буй талаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн О.Батханд, Хууль, эрхзүйн газрын дарга Л.Батмөнх нар оролцлоо.
Хэвлэлийн хурлын үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн О.Батханд хэлэхдээ, “Ардчилсан намын зүгээс Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр албан шаардлага хүргүүлж байна. Тодруулбал, “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг Монгол Улсын Засгийн Газар санаачлан өргөн барьснаар Монгол Улсын Их Хурал гурван өдрийн дотор яаралтай горимоор буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Энэ хуулийг батлах явцдаа олон нийт, ард иргэдийн санаа бодлыг тусгаагүй хүчлэн баталсан гэж харсан учраас Ардчилсан намын зүгээс цуврал хэвлэлийн бага хурлуудыг хийж Монгол Улсын Ерөнхийлөгчид уриалга гаргаж байсан.
Мөн УИХ-ын гишүүдэд энэхүү хуулийг баталж болохгүй юм. Хүний заяагдмал эрх болох үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх рүү огт халдаж болохгүй гэдгийг АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал тэргүүтэй удирдлагууд удаа дараагийн хэвлэлийн бага хурлаар шаардаж байсан. Г.Занданшатар даргад ийнхүү албан шаардлага хүргүүлэх болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэгдүгээр сарын 30-ны өдөр хуульд бүхэлд нь хориг тавьсан.
Ингэснээр энэ хуулийн үйлчлэл бүрэн зогссон гэсэн үг биш. Учир нь УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр хоригийг хэлэлцэх шаардлагатай байдаг. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45.6-д УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байгаа нийт гишүүдийн 3/2 нь хоригийг хүлээн авснаар хуулийн үйлчлэл бүрэн зогсоно гэж заасан байдаг. УИХ-ын гишүүдээ та бүхэн бол ард түмнээс сонгогдсон ард түмний элч төлөөлөгч. Тиймээс ард түмний үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх рүү халдаж болохгүй.
Гаргасан шийдвэрээсээ буцах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах ёстой гэж АН-ын зүгээс үзэж байна. Зөвшөөрлийн гэх нэрийн дор жагсах эрхийг нь ард түмнээс авсан. Зөрчлийн гэх хуулийн дор үг хэлсэн иргэдээ торгодог болсон.
Харин одоо цахим орчинд хүний эрхийг хамгаална гэсэн нэрийн дор Монгол хүний бичих эрхийг боймлох гэж байна. Ингэхээр монголын ард түмэнд ямар эрх үлдэх юм бэ. Монгол Улсын эзэн нь 76 гишүүн юм уу? 3.4 сая иргэд нь юм уу? гэж асуумаар байна.” гэлээ. Мөн АН-ын Хууль, эрхзүйн газрын дарга Л.Батмөнх хэлэхдээ, “Хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хэн нэгэн олгодоггүй, Үндсэн хуулиар олгогдсон заяагдмал эрх юм. Энэ эрхийг хуулийн хүрээнд хоёрхон үндсэн шалтгаанаар хязгаарлана.
Бусад шалтгаанаар хязгаарлахыг хориглодог. Гэтэл МАН маш богино хугацаанд хүч түрэн баталсан. Харин иргэний нийгэм энэ асуудлыг маш соргогоор хүлээн авч эсэргүүцсэн. Монгол Улсад жаахан ч гэсэн ардчилал байгаагийн жишээ болж Монгол улсын Ерөнхийлөгч энэ хуульд бүхэлд нь хориг тавьсан байна. Гэхдээ бүхэлд нь хориг тавилаа гээд энэ асуудал дуусаагүй. Эхнээсээ эсэргүүцсэн АН-ын бүлгийн гишүүд маань байр суурин дээрээ байна байх.
Мөн тухайн хуулийн төслийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар байр сууриа хамгаалах байх. Харин хуулийг хүч түрэн баталсан 39 гишүүдээ, хэрэв энэ хууль хоригийг хүлээн авалгүй батлагдвал Монгол Улс ардчилсан нийгмээс ухарсан ухралт болно. Тиймээс хүний эрхийн мэдрэмжтэй байж Ерөнхийлөгчийнхөө хоригийг хүлээн авахыг уриалж байна. ” гэлээ.
Сэтгэгдэл
Zochin [202.21.127.169] 2023-02-06 14:04:17
Zuv yum bichihiig horioguisdee teneg avgai mini
Зочин [202.126.90.11] 2023-02-02 12:17:14
hunii naad zahiin erch zorchij huuhed gargasan eh hun bur heden udaa huuhed gargasan baihad mongoor har hucheer avah gej baigaad buh sanaatai yuidel bur tetgevert baigaa huniig getel ene niigemd bur huuhed gargaagui, yanz buriin huneer doromjilj bur har huch nii boon gemch hereg hulgailsan huniig deeremdsen buleglej dairsan ene buhen chen naad zahiin gemt hereg
Иргэн [64.119.18.209] 2023-02-01 15:47:50
Хүний эрх улс орны тухай том юм ярих яахав нам шиг юмаа эмхэлж нэг талдаа гараач ичдэггүй хүүрнүүд юмаа энд тэнд хуваагдаад л дарга сонгоод явах юм хошин шог ч юу ч биш боллоо жонхуугийн суганы үс хүүхэн
Зочин [192.82.80.195] 2023-02-01 15:26:32
Ergui awgai min Hun erh boomiloh gedegeer huniig doromjilj huniiig gutgej bolohuu huniig amidar n shark bolohuu ugeer teguul ter zew ymu medrel popkin min songuul deheheer hutcaad hutcaad garaad irhiin ta nar
Зочин [95.223.72.235] 2023-02-01 15:11:09
Энэ хүүхэн бол шал худлаа гар шүү
uu [202.9.46.32] 2023-02-01 14:51:26
ZUB Huul shuu. Gehdee zasah um i bii
Иргэн [64.119.22.188] 2023-02-01 14:33:01
Хүний эрх нэрээр халхавч.хийж эмх замбараагүй байдлыг дэмжигч АН сөнөтүгэй.АН-н гишүүн бүр МОНГОЛ улсыг туйлдуулахын төлөө ажилладг явдлаа зогсоо.