ШИЙДЭЛГҮЙ ШИЙДВЭРҮҮДИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦАХИМЖИЛТ

Aдмин / Нийгэм

Монголд болох болохгүй, бүтсэн бүтээгүй цахимжилт газар авсаар. Саяхан л автобусны цахим карт уншигчаар автобусны зогсоолуудыг цэгцлээд өгнө гэж, ebarimt апп ашиглан авлигалтай тэмцэх... emongolia аппаар төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах гэх мэтийн олон гоё амлалтууд хөвөрсөн ч үнэндээ төдийлөн бүрэн дүүрэн үр дүнд хүрэхгүй байна. Автобусны цахим төлбөрийн систем бэлэн мөнгөөр төлбөр төлөх байдлыг халж, нийтийн тээврийн эдийн засгийн алдагдлыг нөхөх зорилготой эхэлсэн ч үлгэн салган үргэлжилсээр, иргэд бэлэн мөнгөөр зорчиж, автобусны асуудал ар араасаа хөвөрсөөр л байна. Нийтийн тээврийн тоог нэмэх, түгжрэлийг бууруулах шийдэл араасаа авлига, ашиг сонирхолын асуудал дагуулж чих дэлсээд амжсан.

Харин ebarimt апп НӨАТ-ийн урамшуулал нэртэй ард иргэдийн татвараар сугалаа зохион байгуулдаг болхи хэлбэрээрээ мөнхөрчих шиг. Уг нь нэмэгдсэн өртөгийн албан татвар, түүний урамшуулал гэдэг иргэдийн төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг, татварын тогтолцоог сурталчилдаг чухал ач холбогдолтой ч үүнийг ухаарах сөхөө эрх баригчдад алга.

Эл цахим бүтэлгүйтлийн үргэлжлэл гэлтэй #RFID системд нийт 18 тэрбум төгрөгийг төсөвлөн 13 тэрбумыг зарцуулан түгжрэл бууруулах, зөрчил арилгах ач холбогдолтойг онцолж буй ч шийдлүүдээ тодорхой болгохгүй хэвээр байгаа нь анхнаасаа төлөвлөгдөөгүй, хөрсөн дээрээ буухад хэцүү болчих вий.

Жолооч нарыг бүртгэж, хариуцлагажуулан, зөрчилтэй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг торгож, эрхийг нь хасах арга хэрэглэхийн тулд машин бүрт хяналтын чип суулгах уу. Судалгаагүй, амьдралаас тасармал, шийдэлд хүрэмгүй иймэрхүү сэтгэлийн хөдөлгөөн давамгайлсан шийдвэрүүдэд улсын төсвийн хөрөнгийг хэдэн арван тэрбумаар үрэн таран хийх л монголын өнөөгийн их хямралын гол шалтгаануудыг нэг болсон.


Сэтгэгдэл

53 terbum [202.9.40.11] 2023-03-13 08:21:57

Man bolio ard timen yafarch bna emneleg bari bitgii mungu ideh arga gj harj bna emneleh surguuli bhui arf irgef ubchun zoblond zobj bna

Nergvi [66.181.179.11] 2023-03-12 17:54:15

Menge idex arga.ard irgedee daramtalj xanajtsaddgvi ee

Иргэн [66.181.176.239] 2023-03-12 12:18:50

ЗГ нь улс төрчидэд их наядаар нь хулгай хийхийг зөвшөөрч харин төсвийн алдагдлыг иргэдийн кармаанаас авч байна: бүх төрлийн татварыг нэмсэн, НД татварыг, байр орон сууц эзэмших татвар, хотын татвар, хаоат татвар, гэтэл төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр хэвээр. Цаан нь инфляци, валютын ханш, улсын төсвийн алдагдал, импорт экспортын татвар, ажилгүйдэл. Монгол залуучууд Монголоос зугтаж байна. Харамсалтай .

Зочин [192.82.72.104] 2023-03-12 09:18:33

Мөнгө цохих арга шүүдээ.Эд нар арай л дэндүү хүмүүс юмаа

лхагва [124.158.114.53] 2023-03-12 09:14:57

1-р эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчихоор 7 жилийн өмнө баталсан журмаа хэрэгжүүлсэн бол одоо нийтийн хэвшил болчихсон байх байлаа. Сүх сайд гарч ирээд л хотын замын түгжрэлийг бууруулнаа л гэсэн. Ярихаас өөр хийсэн ажилгүй хагас жил өнгөрлөө. Жилийн дараа сонгууль. Тэгээд л дахин нэг нам, сайд, дарга.

Иргэн [192.82.86.175] 2023-03-11 14:26:52

Чип, сим карт гэх мэт нь араасаа гүйлгэх хэрэгслүүд болдог учраас баячууд одоо ядуусаас зугтаж чадахгүй болж байна. Атаархуу мэргэжилтнүүд ядууст баячуудын талаархи мэдээллийг дуртаяа өгдөг.

Эрка [192.82.86.11] 2023-03-11 13:02:05

Цалин орлого нэмээчээ төрийн албаны цалин хөлсийг нэмээгүй өдрийн хоолны мөнгө 3500-аар арай ядан өл залгуулж байгаа иргэд торгууль торгуулийн төлбөрийг төлж чадөхгүйшдээ цалин хөлс нь хангалттөй бол торгуулиа төлийшдээ татварыг иргэдийг торгож торгуулиар татвараа бүрдүүлж байгааг эсэргүүцэж байна мөн энэ чип нэртэй бас нэгнийхэн кармайг түнтийлгэж буруу гараар оруулмааргүй байна бидний төлсөн татварыг ингэж зарцуулахыг хүсэхгүй байна татварч төлмөөргүй байна

Зочин [66.181.181.111] 2023-03-13 08:29:29

Торгуулахгүй л яв.

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-11 11:30:14

ЭНЭ ЯГ ХООЛОЙНД ТУЛСАН ЦАГ АЛДАЛГҮЙ ШИЙДЭХ ЁТОЙ АСУУДАЛ МӨНҮҮ, ЭСВЭЛ МӨНГӨ ЦОХИХ ЭЭЛЖИТ АРГА УУ,


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.