Нийт хүн амын тал хувь нь газар нутгийнхаа нэг хувьд ч хүрэхгүй зай талбайд шигүү амьдарч байна

Aдмин / Нийгэм

Манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. Гэвч нийт газар нутгийнхаа 0.3 хувьд байрладаг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдарч байна. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 70.4, нийт автомашины 84 хувь нь төвлөрчээ.

  1. Шалтгаан

1990 оноос ардчилал, зах зээлийн амтыг мэдэрсэн Монголчууд бусдын адил амь амьжиргаагаа залгуулахын тулд арилжаа наймаанаас эхлүүлээд олон зүйлийн бие даасан хувийн аж ахуй, хөдөлмөр эрхлэн хот суурин бараадаж амьдарчээ. Монголд 70 жил тогтсон коммунист дэглэмийн үзэл суртал малч, нүүдэлч удамтай Монголчуудыг унаган ахуйдаа дургүйцэх үндсийг бүрдүүлжээ. Учир нь малчид эдийн засгийн гол нурууг босгож, дааж давашгүй ажил хөдөлмөрийг өдөр шөнөгүй зүтгэн улсынхаа төсвийг бүрдүүлэхээс өөр сонголт байгаагүй юм. 1970 оны сүүл, 1980-д он хүртэл малчид улс орны эдийн засгийн гол суурь хэвээр л байлаа. Харин нийгмийн тогтолцоо эрс шинэчлэгдсэн 1990 оноос хойш ард түмний оюун санаанд малчин болвол нийгмийн анги давхрааны хувьд дарга ангид дарлагдах... гэсэн ойлголтоосоо салж чадалгүй өдий хүрэв. Малчид хөдөлмөр, бүтээмжийн ихэнхийг нугалдаг хэр нь дарга даамлын өөдөөс ганц үг ганхийх эрхгүй шахам үзэгддэг цагийн айдас хургасаар эцэстээ аймаг, хот суурин бараадан өөр аргаар амьжиргаа залгуулах хүмүүс улам олширч болж өгвөл сэхээтэн давхрагад шилжих эрмэлзэл бүхий нийгмийн шинжтэй үзэгдэл өрнөжээ. Дээрээс нь сум, баг, аймгийн төв хотын дэд бүтцээс хол, саяхан хүртэл зам харилцаа, телевиз интернэтгүй байлаа. Иймд хөдөөнөөс хотод суурьшин зах зээлд ойртож, амьдралаа сайжруулахын тулд хот руу нүүх нүүдлийн цуваа тасраагүй.

  1. Үр дүн, эрсдэл

Хүн амын ихэнх хэсэг нь хэт нэг дороо төвлөрөх нь хөдөө, хотгүй олон асуудлыг дагуулсаар. Хотод агаар, хөрс, усны бохирдол, замын түгжрэл, нөөцийн хомсдол гэх мэт олон шийдвэрлэхэд зарлага ихтэй хэцүү асуудлууд тулгарсан бол хөдөөд хүн амын хүйсийн тэнцвэр алдагдах, газар нутаг эзэнгүйрэх, малчдын нийгмийн үйлчилгээ авах боломж харьцангуй буурах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бодлого зогсох эрсдэл тулгарчээ. Тоо баримтуудаас харвал боловсрол эзэмшиж, гадаад дотоодод зорчих, аялах, худалдаа үйлчилгээг хямд төсөр хүртэх, бизнес эрхлэх илүү боломж зөвхөн Улаанбаатар хотод л таатай бусад орон нутагт хязгаарлагдмал байгаа нь сөрөг үр дагавар ихтэй байна. Ялангуяа хүн амын эрүүл мэндэд аюулын харанга дэлдээд буй агаар, хөрс, усны бохирдолд дорвитой анхаарахгүйгээр үл барам авлигалын замаар төрөөс утаа, түгжрэлд зарцуулж буй хөрөнгө зувчуулагдаж, энэ мэт гэм хэргүүд байх ёстой жирийн үзэгдэл мэт олон нийтэд ил байгаа нь харамсалтай, бухимдалтай хэрэг билээ.

Тоо баримтын эх сурвалж: Eagle.mn


Сэтгэгдэл

Ганц олдсон амьдралаа хаана өнгөрүүлэх нь эрхийн асуудал юмдаа. [139.5.218.33] 2023-03-14 11:04:44

Ганц олдсон амьдралаа хотожсон, хөгжсөн, гадагшаа дотогшоо гарцтай Улаанбаатарт очиж өнгөрүүлэхийг хүн бүр л хүсч байна ш дээ. Ядуу гээд хүмүүсийг хөдөө байлгаад байх юм уу? Ядуучууд чинь нэгэнт л аймагтаа ядуу амьдарснаас "Улаанбаатарт очиж ядуу амьдарья" гээд л нүгээд явчихаж байна. Үүнийг буруу гэх үү?

Зочин [124.158.107.35] 2023-03-13 15:06:36

зориуд тэгж амьдруулж байгаа ядаж дархан эрдэнэт төв аймаг гээд тарах бодлого байхгүй

Зочин [202.9.46.25] 2023-03-13 14:40:52

Хөөрхий энэ хүүхэд улны айлд төрсөндөө хамарсаж уйлж байна.

njuty [192.82.84.46] 2023-03-13 09:51:47

энэ бол МАН гэх мафийн хийсэн ажил Энэнээс илүү улсаа ард иргэдээ хорлоно гэж байхгүй УБ алхах газаргүй болсон УБ хөгжил төлөвлөт биш авилгын илэрхийлэл болсон бетон хана


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.