Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 5076 айлын орон сууц ашиглалтад орно

Aдмин / Нийгэм

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийсэн ажлын явцын талаар Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү танилцууллаа.

Тэрбээр “Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 2023 онд 10 байршлын 26 хэсэгчилсэн талбайд 26 төсөл хэрэгжүүлэгч компани 5076 айлын орон сууц ашиглалтад оруулна. Энэ нь 46 блок барилга бөгөөд нийт 159 нэгж талбарыг чөлөөлнө. Өнгөрсөн жил дахин төлөвлөлтийн хүрээнд 5900 айлын орон сууц ашиглалтад орсон нь хамгийн өндөр үзүүлэлт. Өмнө нь 1000-1500 айлын орон сууц ашиглалтад орж байсан. Ногоон орон сууцны төслийн хүрээнд 5.6 га газар чөлөөлсөн. Үүнээс 1.2 га газарт ногоон орон сууцны зураг төслийн ажил хийсэн” гэлээ.

Хотын дарга дэд төвүүдийг түшиглэн нийгмийн бүтээн байгуулалт хийх, мөн орон сууцжуулах бодлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцолж байв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Яармагийн иргэн [203.91.118.150] 2023-03-21 11:43:09

газраа өөрсдөө ашиглаад амьдармаар байнөө, олон жил хүлээлээ. А бүсдээ шинэ амины орон сууц барих чөлөөт бодлогыг дэмжээд өгвөл сайн байна. Зоригтой бодлого шийдвэр гаргадаг улстөрчид хэрэгтэй байна. Яагаад нийтийн гэх блокон байран дотор шамбааралдаж амьдрах ёстой юм бэ. Иргэд өөрсдөө тэмцдэг, хөдөлмөрч байх хэрэгтэй бна шүү. Төр дулааны шугам татаад өгчихөд болохоор байх юм

Орон, сууц [103.212.116.58] 2023-03-20 21:46:35

Орон, сууц, би, чинь, Авилгач, хулгайч, шуналтай, нарын, балгаар. Дөнгөж, төрөөд, ирэж, нурах даан, хүрчхээд, байна, Хэзээ, газар, хөдөлж, намайг, нураах, би, гэжяс, мод, хавталзаж, бөхөлзөх, юм

зочин [64.119.19.130] 2023-03-20 19:10:47

Газар хөдлөлтийн 5-аас дээш магнитудын хүчийг тэсвэрлэх чадвартай орон сууц барилга барьж ашиглалтанд оруулж иргэдээ хамгаалаарай даа гэж төр засгаас хичээнгүйлэн хүсье.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.