Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан

Aдмин / Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор хийж байгаа туршилтын талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гуравдугаар сарын 10, 13-нд Энхтайваны өргөн чөлөөнд явдаг Ч:1 чиглэлд туршилт хийж, өглөө автобусны эцсийн буудлаас явдаг байсныг буудлуудаас нэгэн зэрэг хөдөлгөсөн. Ингэснээр автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан. Зорчигчдоос санал авахад 81.5 хувь нь энэ зохион байгуулалтыг дэмжлээ. Цаашид энэ чиглэлийн ажлуудыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Сургуулийн 75 автобусны 25 нь үйлчилгээнд явж байсан. Сүүлд орж ирсэн 50 автобусыг есөн дүүрэгт хуваарилж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн. Дүүрэг бүрд маршрут, төлөвлөлтийг гаргасан” гэлээ.

Автобусыг дүүргүүд хүлээн авсан бөгөөд жолоочийн цалин гэх мэт урсгал зардлыг нийслэлээс хариуцахаар болжээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

зочин [202.9.41.26] 2023-03-21 08:08:39

ёстойчиг үгүй байлгүй 30аас 40минут хүлээдэг заримдаа бүх автобус нь 1талдаа гарчихна жолооч нарыг нь олон нийтийн газар би?э авч явахад нь тусалж ёс зүйн хичээл заа

Зочин [172.56.93.96] 2023-03-21 02:17:09

Шшш чааваас 4 мин гэнэ үү. Сайхан худлаа шаахым даа

Huz [202.21.108.2] 2023-03-20 18:26:31

56 minut bolloo tom amjilt

Зочин [139.5.216.13] 2023-03-20 18:06:00

Технологийн эрин үед ингэж шившгээ тарьж байх гэж дээ. Үнэн доройтож байна даа, боловсон хүчин, хүний нөөц, мэдлэг, чадвар. 1900 онд ч ийм аргаар туршилт явуулж байгаагүй байх, тархи толгойгоо ажиллуулаач дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.