УЛААНБААТАР ХОТОД ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11 ХУВИАР ӨСЧЭЭ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.46 сая төгрөг болжээ. Ингэхдээ Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.77 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.3 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.97 сая төгрөг байгаа аж.

Зураг 1. Шинэ орон сууцны дундаж үнэ, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2 /2023 оны хоёрдугаар сард/

Зураг 2. Хуучин орон сууцны дундаж үнэ, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2 /2023 оны хоёрдугаар сард/

зураг


Сэтгэгдэл

ЗОЧИН, [220.108.217.252] 2023-03-22 07:59:50

2 ЗУРАГ ГЭЧЭЭД,ЭНЭ ХУУЧНЫХ НЬ АЖ, ШИНИЙХ НЬ ХААНА БГАА ЮМ БЭ,ИРГЭД УБ ХОТОД ШИНЭ,ХУУЧИН СУУЦ АВАХАА Л БҮР БАЙЧИХ, 20 ЖИЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР 2 ГАРУЙ ДАХИН ӨНДӨР ҮНЭ ТӨЛЖ АВАХЫН ОРОНД ХОТЫН ЗАХАД,ХАА НЭГТЭЙ,ЯЛАНГУЯА ХӨГШЧҮҮЛ ЭСВЭЛ БҮР ХӨДӨӨ АЙМАГ,СУМАНДАА НҮҮЖ ОЧООД ГАЗАР АВААД 20, 30, 40 САЯАР ӨӨРИЙН ХҮССЭН ХАШАА,БАЙШИНГАА БАЙРИАД АМЬДАРЦГАА,ТЭГВЭЛ ЭНЭ ХЭТ ӨНДӨР ҮНЭЭР ДАМЛАН ЗАРЖ БУЙ БАЙРУУДЫН ҮНЭ НАВС БҮР ХАМГИЙН БАГАДАА 30-40 ХУВЬ БУУРНА,БҮР НИЙТЭЭРЭЭ АВАХАА Л БАЙЧИХ,УБ-Т ОРОН СУУЦ БАРЬЖ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРАХ НЬ МАШ АШИГТАЙ БИЗНЭС БОЛСОН ТУЛ ХУЛГАЙ,ЛУЙВРААР ТӨРӨӨС МӨНГӨТЭЙ БОЛСОН ХҮМҮҮС УБ-Т АВИЛГААР ГАЗАР АВЧ СУУЦ БАРЬЖ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ БАЯЖИХ БОЛСОН НЬ НУУЦ БИШ ШҮҮ ДЭЭ, ӨНДӨР ҮНЭТЭЙ ШИНЭ,ХУУЧИН БАЙР АВАХАА Л БҮР БОЛЬЧИХ,ГҮЙЦЭЭ.

иргэн [139.5.218.204] 2023-03-21 22:51:13

Хаана өсөөд байгаан харин ч буураад борлогдохгүй байхад юугаан бичээд байдын бэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.