Их Британид "гурван эцэг эхтэй" анхны хүүхэд мэндэлжээ

Aдмин / Шинжлэх Ухаан 2023

Их Британид удамшлын ховор өвчнүүд удамшихаас урьдчилан сэргийлэх үүднээс хиймлээр үр тогтоох аргыг ашигласнаар гурван өөр хүний ДНХ бүхий анхны хүүхдүүд мэндэлжээ. Ийм таван хүүхэд мэндэлсэн гэж Их Британийн Үр хөврөл, зохиомлоор үр тогтоох газраас лхагва гарагт мэдээлсэн боловч гэр бүлийн гишүүдийн хувийн нууцыг хамгаалах үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

“Митохондрийн өвчин” гэх генийн ноцтой эмгэг эхээс хүүхдэд дамжихаас урьдчилан сэргийлэх шинэ аргыг хэрэглэсний ачаар гурван хүний генийн материалыг тээсэн хүүхдүүд төржээ. Уг аргыг "митохондрийн орлуулах эмчилгээ" гэж нэрлэдэг байна. Митохондр нь эд эсүүдийг эрчим хүчээр хангах үүрэг бүхий эсийн бүтцийн нэг хэсэг юм. Гэмтсэн митохондр нь тархи, зүрх, элэгний ноцтой эмгэг үүсгэснээр цагаас эрт нас барах шалтгаан болдог байна. Гэмтэлтэй митохондрууд нь зөвхөн эхийн генээр дамждаг тул зөвхөн эмэгтэй доноруудын ДНХ-г ашигладаг ажээ.

Тодруулбал, нөхөн үржихүйн эмч нар гэмтсэн митохондри бүхий өндгөн эсээс генийн материал бүхий цөмийг гаргаж аваад, өмнө нь цөмийг нь гаргаж авсан, эрүүл донор эмэгтэйн өндгөн эсэд шилжүүлэн суулгана. Ингэснээр уг өвчнийг тээж буй мутацлагдсан генүүд эхийн анхны өндгөн эсэд үлдэж, өвчин удамшихаас сэргийлдэг байна.

Эр эм бэлгийн эсүүд дэх митохондр нь өөрийн гэсэн ДНХ-тэй байдаг тул зохиомлоор тогтоосон үр хөврөл нь эцэг эхийн генийн материалаас гадна өөр эмэгтэйн эрүүл митохондр бүхий ДНХ-тэй байх тул хүүхэд эцэг эхийнхээ ДНХ-ийн 99.8 хувийг, донорын 37 орчим генийг (0.2 хувиас бага) өвлөдөг ажээ.

Их Британийн парламент гурван хүний ДНХ-ийн дээжийг ашиглан зохиомлоор үр тогтоохыг зөвшөөрөх тухай хуулийн төслийг 2015 онд эцэслэн баталсан байна. Ингэснээр Их Британи ийм аргыг нэвтрүүлсэн анхны орон болсон. Тус улсад 200 орчим хүүхэд тутмын нэг нь митохондрийн өвчтэй төрдөг. Өнөөдрийн байдлаар 32 өвчтөн энэ эмчилгээнд хамрагдах зөвшөөрөл аваад байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

zochin [139.5.219.214] 2023-11-28 18:10:04

yachihaad baigaa yum

Зочин [192.82.81.12] 2023-05-15 14:39:43

шинжлэх ухаан гайхамшигтай бн шүү,өвчин удамшихгүй гое юмаа

[103.26.195.92] 2023-05-12 19:16:31

за балиар юм хийж байх гэж. нэг эсийг олон хувааж байгаад өөр эсүүдээр нийлүүлж нэг болгосон гэсэн үг үү?

Зочин [192.82.91.107] 2023-05-12 09:14:55

Муу ёрын улс, нүгэл л хийж байх юм.

ттт [192.82.90.31] 2023-05-14 02:19:51

ахахааха татлаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.