“ХҮЧИТ ШОНХОР”, “НАРАНТУУЛ-2” МАХНЫ БӨӨНИЙ ХУДАЛДААНЫ ТӨВД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Aдмин / Нийгэм

2022 оны Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрхийг нь цуцалсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, мах бөөнөөр худалдаалах төвийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан эсэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

2023 оны тавдугаар сарын 19-ний шөнийн 3 цагаас өдрийн 14 цагийн хооронд "Хүчит шонхор", "Нарантуул-2" худалдааны төв, махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. "Хүчит шонхор" худалдааны төвд энэ өдөр 25-30 тонн мах орон нутгаас нийлүүлэгдсэн бөгөөд хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.94] 2023-05-22 09:20:16

зүгээр 1 ядарсан иргэнээ шалгаад шантаазлаад л байдаг шигээ эмээлт ,,,нөөцийн мах гэсэн утгагүй ,мөнгө харсан тэнэгүүдээ эмээлтийн хороо шалгаач үнэн эмгэнэл ,,,,,,,,,,,

Зочин [203.98.76.9] 2023-05-22 08:41:40

Шинэ мах нэрээр ямар аргаар шинэ мах шиг болгосон өндөр үнэтэй худалдаанд гарч байгаа махнуудад шинжилгээ хяналт хийж ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна /өөхтэй, тарган мах амт нь өөр нас гүйцсэн малынх мөртлөө зөөлөн/

Нөөц [66.181.179.160] 2023-05-21 14:43:14

Нөөцийн мах гэдэг чинь цэвэр ашиг сонирхол шүүдээ цаана бас нэг гишүүн хулгайч явж л бгаа

Zochin [192.82.76.24] 2023-05-21 12:19:48

Эмээлтээ очиж шалгал даа

Зочин [202.9.46.207] 2023-05-21 13:14:35

Харин одоо та нар эмээлт захын бөөний худалдаанд очиж шалгат хийх хэрэгтэй ард түмэн чинь шаардаж байна харин сайн байна сардаа гурван хоног явж шалгат хийж байх ёстой тийм хууль гаргах хэрэгтэй их хурлын гишүүдээ 76 гишүүдэд саналаа хэлж байна

Зочин [43.242.243.187] 2023-05-21 06:53:54

нооцийн мах нэртэй ясандаа шалгалт хийгээч, яагапд чанартай махаар ард тумнээ хангаж чадахгуй нэр зууж нуд хуурсан ажил хийдгийн?

Зочин [192.82.81.104] 2023-05-21 10:36:36

Авахгүй л байлдаа

Зочин [202.9.46.54] 2023-05-20 12:44:23

Эмээлтэд өмхий мах бэлтгэж байгаа тухай мэдээ гарч байсан. Мэргэжлийн хяналтийн газар үүнд арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай.

Зочин [192.82.81.104] 2023-05-21 10:37:38

Мэргэжлийн хяналтийн газар гэж байхгүй


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.