Зохиолч Р.Эмүжин: Ардын хүүхдэд атгаж чадахгүй оноо гэж үгүй, авч чадахгүй зээл л гэж бий

Aдмин / Нийгэм

Заримдаа нээрээ ичиж амьдармаар байна аа. Тэр Тoefl энэ тэрд чинь 100 хол давуулаад оноо авчихдаг хүүхдүүддээ Боловсролын зээлийн сангаас мөнгө гуйж, гуядаж, үүдийг нь сахиж, үүрийг нь манаж болох л байлаа. Өөрсдөө тэтгэлэг чирээд ирэх юм, очоод аяга таваг угаагаад, хуучин дугуй олж аваад пицца зөөгөөд, цайны мөнгөө олоод сурдаг л юм даа.

Хүссэн мэргэжлээ эзэмшихийн тулд энэ байтугайг давж, тэр байтугайг туулах хэрэгтэй гээд хүйтэн царайлдаг байсныг яана. Өвлийн халтиргаатай зам дээр унаад, хоёр өдөр ажилд гарсангүй гээд ярьж л байдаг, хойно урдаасаа байнга хормойгоо зөөж нөхөөд, бор зүрхээрээ, босоо хиймориороо болгосоор ирж дээ. Ардын хүүхдэд хүрч чадахгүй оноо, орж чадахгүй сургууль гэж алга, Монголын төрөөс хэзээ ч олж авч чадахгүй боловсролын зээл л гэж байдаг юм байна!

Тэгснээ нөгөө ар өврийн хаалгаар, ард түмний мөнгөөр сурсан нэртэй сураггүй тансаглаж байгаад ирсэн амьдрал мэдэхгүй хүүхдүүдээ үе дамжуулан албан тушаалд сойж эрх мэдэл атгуулна.

Сайд дарга, гишүүдийн хүүхдүүд, эхнэр, нууц амрагууд яагаад өндөр албан тушаалд очоод байна гээд асуухаар эгэл ардын хүүхдэд эзэмшсэн энэ хэрийн боловсрол алга, гадаадын топ сургуульд сураад ирсэн, гарал үүсэл өндөр юм чинь хаших ёстой албандаа томилогдлоо гэж гайхуулна. Тэгээд нэгэн үе өнгөрөхөд Төрийн нарийнаасаа эхлээд төр шиг чадамжгүй, чансаа доогуур тогтолцоо алга боллоо. Эгэл ардын элэг доог, эрхэлсэн хүүхдүүдийн толгой хоргодож хошуугаа тосолдог тогоотой шөл. Каст гэдэг чинь энэ шүү дээ!


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.173] 2023-05-24 12:08:04

Боловсролын зээлийн санг тоноод төрийн албанд сонгон шалгаруулалтын шалгалт өгөлгүй дарга эцэг эхийн арын хаалгаар гуйж ороод хамгийн амархан ажилд нь томилогдоод зээлээ тэглүүлнэ. Энэ бол луйвар, төрийн алба бол хувийн компани биш, тэд төрийн албыг хувьчлах ёсгүй, тэдэнд бид нараас илүү зүйл угүй,шунал л илүү, би сайн мэднэ дотор нь ажиллаж байсны хувьд

Зочин [202.9.41.19] 2023-05-24 11:25:10

Зээл авч болноо. Буцааж төлөхгүй байна гэдэг хулгай, луйвар, ГЭМТ ХЭРЭГ мөн!!! Одоо тэр зээлийг хүү бодож төлүүлж, хариуцлага тооцох ёстой. Тэгэхэгүй бол Монголын эгэл жирийн ард түмэн босно шүү... гэж хүн ард газар сайгүй хилэгнэн, шуугиад явчихлаа!!!

Энэ [66.181.179.160] 2023-05-23 10:31:19

Энэ сэдэвээр үр хүүхэдтэй бүхэн дугарах ёстой шүү ард түмний лидер хүүхдүүдийн бүх боломжийн дарга нарын хүүхдүүд булааж тансаглаж байжээ

Зочин [43.228.131.114] 2023-05-23 09:14:30

Зээл авч болно л доо. Буцааж төлөхгүй тэглүүнэ гэдэг л байж болшгүй. Бусдын боломжийг хулгайлж байна

Зочин [67.184.4.56] 2023-05-23 05:05:09

За хө, цаана байгаа юун мөнгөний зураг бэ? Зориуд юм уу, эсвэл санамсаргүй гэдэг нь үү? Ийм зүүдэнд оромгүй солиотой цаг үед хэдэн насаа элээх тавилан заяажээ. Дараа үе л гайгүй байх болтугай.

Зочин [67.184.4.56] 2023-05-23 05:13:21

Намрын таананы айраг уугаад халж дуниартах шиг, Алтайн сэрүүн цэнхэр уулсыг зүүдлээд сэрэх шиг сайхан шүлэг бичээчээ. Бүсгүй минь.

Zochin [66.181.161.24] 2023-05-22 19:21:18

Ene ch yalgagui olj doloj chadagui bolohos adil adil

чимэддорж [124.158.66.12] 2023-05-22 16:35:02

чи дандаа зөв үгийг зоригтой хэлдэг зохиолч бүсгүй нарийн мэдээлэл байнга олж авч байх боломж хэр байдаг юмбол.,Мөнхбаясгалан Б.Отгон гээд бидний мэдэх хуучцуул одоо жаахан хойргоших маяг ороод байна Бүдрагчаа гараад ирлээ та нар хүчээ нэгтгэж илүү тодорхой мэдээлэл олж авах юмсанДандаа муу муухайг жиргэх биш хааяа хүний сэтгэлд нар мандуулах мэдээ дуулгаж байгаарай нас маань уртсаж магалгүй горьдно


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.