ӨНГӨРСӨН 30 ЖИЛД БУС ИРЭЭДҮЙН ТӨЧНӨӨН ЖИЛД САНАА ЗОВОХ...

Aдмин / Нийгэм

Өнгөрсөн хугацаанд хулгай хийсэн мөрөө баллуурдах ажлыг эрчимжүүлж, ард түмний нүдийг гурилаар хуурах оролдлогыг сэтгүүлч А.Баатархуяг:

Нүүрс хулгайлагчид 11 автомашины хилээр гарсан бүртгэл, Боловсролын сангийн зээлдэгч 2100 оюутны бүртгэл, хуурамч дипломтой 700 гаруй багшийн бүртгэл, ЖДҮ сангийн зээлдэгчийн бүртгэлээс их эрт болсон, цөөнгүй баримт) зээлийн жагсаалт устсан! Мөрөө балласаар л... Бүх сангийн мэдээллийг яаралтай ил тод болгох хэрэгтэй, 29 тусгай сан бий!!! Хэмээн онцолжээ.

Энэ тоо баримт бол өнгөрсөн 7-хон жилийн дотор ил болсон 30-аад жилийн хулгай луйврын зөвхөн өнгөц салбархай төдий. Үүний цаана Монголын ард түмнийг ядууруулж, улсын эдийн засгийг сүйрүүлсэн асар их санхүүгийн сэжим, гэмт бүлэглэл, тэднийг тойрон хүрээлэгч хэсэг бий. Харин өнгөрсөнд халаглаж, алмайрч суухын оронд яаралтай бузар булайн үндэс суурийг таслах хэрэгтэй.

Төсвийн хулгайн багагүй нь элдэв сангаар дамжин тоногдож эрээ цээргүй улс төрчдийн карманд ордог нь нэгэнт тодорхой болсон тул яаралтай сангуудын бүх мэдээллийг ил болгон асуудлыг ард түмнээр хэлэлцүүлж хуул шүүхийн байгууллагыг шаардаж ажлыг нь хийлгэх хэрэгтэй.

Шүүхийн үйл ажиллагаа цалгар, хойрго удсаныг ч ард түмэн ажиглаж байгаа. Хэдий улс төрийн хамааралгүй байх ёстой эл салбарын нэр хүнд сүүлийн үед ёроолдоо тулсныг үйл ажиллагааных нь доголдолтой холбохоос өөр арга байхгүй. Ерөнхий сайд нь ажлаа хүчрэхгүй болохоор ард түмний нүдэн дээр луйврын схемийг задлаж бухимдуулдаг дордмол байдал эцэстээ нийгмийн гүн хямралд хүргэх аюултайг хаа хаанаа тооцох л хэрэгтэй.

Ирээдүйд дэлхий дахины нөхцөл байдал эрс өөрчлөгдөн технологийн хурдацтай орчин эдийн засаг, нийгмийг тэр чигээр нь хувьсгах тул авлига хулгайн гацаанаасаа яаралтай гарч хөгжлийн шинэ зураг зурагдах шаардлага бий. Хэтийн төлөвлөлт эдийн засагт голлон анхаарч, уламжлал шинэчлэлийг хослуулахаа мартвал өнгөрсөн 30 жил өнийн хэдэн ч жилээр давтагдах магадлал бий.


Сэтгэгдэл

Зочин [103.26.194.4] 2023-05-23 17:51:39

Өчигдөр өнөөдөр,маргааш болосон болох гэж байгаа үйл явдал үүний үр дагавар биш үү? Ёстой гүн хямрал тулж ирээд байгаа юм шиг л харагдаж байна,иргэд маш их бухимдалтай уур уцаартай тэсрэх бөмбөг шигл байна.ҮАБЗөвлөл нэн даруйхан энэ иргэдийн тэмцлийг хэрхэх талаар дууграач дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.