ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН 101 ГАРААШИЙГ БУУЛГАВ

Aдмин / Нийгэм

Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/321, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/250, А/251, А/252, А/253 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 101 ширхэг тоосгон гараашыг буулган, нийтийн эзэмшил газрыг чөлөөлөх ажил явагдаж байна.


Сэтгэгдэл

hlpgtmcmgu [185.235.146.29] 2023-11-26 22:45:23

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

fgtszwlzez [185.235.146.29] 2023-11-26 22:45:22

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [202.9.40.108] 2023-06-04 00:29:23

Тэр үедээ засгаа төлөөлсөн мануухай сууж байгаад л бариулсан биз дээ.Ард түмнийхээ өмчийг шууд дээрэмдэж байгаа хэлбэр.Авсанмөнгий нь буцаагаад өг, Эсвэл дээр нь дулаан гараж бариад, тал мөнгийг нь ч гэсэн өөрсдөөр нь шийдүүлээд хамтарч ард түмэндээ ээлтэй төр байх хэрэгтэйш дээ.

зочин [103.26.194.22] 2023-06-03 23:01:30

Монголын төр засгийн бодлого шийдвэр яагаад дандаа иргэддээ халтай, иргэдээ дэмжихгүй, иргэдийг туйлдуулсан байдаг юм бол оо? Иргэд нь автомашин хэрэглэхээр буруу талдаа жолооны хүрдтэй гэж ад үзнэ, тоосгон гарааш бариад автомашинаа тавихаар нь зөвшөөрөлгүй гэх нэрээр иргэдийн өмчид шууд халдаж нураагаад нөхөн олговор өгөхгүй иргэдээ хохироогоод хогийн цэг рүү ачуулчихна, хашаандаа амины байшин бариад амьдарч байтал газар дээр нь орон сууц барина гээд өдөр шөнө өглөө үдэшгүй хөөж эхэлнэ, иргэд нь маш олон төрлмйн татвар төлөх ёстой, өр зээлийн байнгын дарамттай, үнийн хөөрөгдөл дунд амьдарч байгааг төр засаг анхаараасай. Сонгуулийн өмнөх жил ёс юм шиг цалин тэтгэвэр нэмнэ гэнэ? 3,5 сая иргэнийг ажилтай байлгаж, хангалттай сайхан амьдруулах боломж Монгол газар шороонд байгаа байх даа?

Зочин [66.181.161.158] 2023-06-03 09:45:13

Бүх грашийг буулга баас шээс болсон орчиноо бохирдуулсан газар

Зочин [64.119.27.94] 2023-06-03 08:05:30

Зөвшөөрөлгүй нэрээр иргэдийн өмчид халдаж, ддэрэмдэж, булааж авч байгаа нь буруу. Ядаж нөхөн төлбөр өгөөд нураах хэрэгтэй ш дээ, Бид ч харж байгаад л өмчөө нураалгачих юм даа. Ажлын арга барил нь нэг л биш байна. Муу үр дагаварт хүргэнэ дээ, Уурласан ядуучууд эн гл өдөр босох вий...

Мгл [59.153.115.246] 2023-06-02 23:41:19

Тохижилтоо хийгээчээ, энд тэнд балгас үлдээгээд бх юм.

Зочин [192.82.87.136] 2023-06-02 22:16:17

Засаг дарга хийсэн ажилгүй хотыг хөгжүүлэх арга энэ биш

Зочин [43.242.243.89] 2023-06-02 20:03:56

Зөвшөөрөл дууссан гээч псдаа чинь


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.