ОЮУТОЛГОЙН МӨНГӨ ГАДНЫН БАНКУУДААР ДАМЖСААР БАЙХ УУ?

Aдмин / Нийгэм

МУИС-ийн эдийн засагч судлаач, доктор Л.Оюун: “...Ер нь хөрөнгө оруулагч талууд хамтран ажиллана гэдэг харилцан ашигтай байхыг хэлнэ. Аль нэг талдаа давуу байдал үүсгэх юм бол энэ хамтын ажиллагаа бус мөлжлөг гэж үздэг. Энэ мөлжлөгт хүргэсэн олон хүн бий. Тэдний нэг нь одоогийн Сангийн сайд гэсэн үг. Тэгэхээр манайд ашигтай байх болзлыг тавьдаг түүнийг хэрэгжүүлэх тал дээр арга хэмжээ авдаг байх ёстой. Хэтэрхий нэг талаа барьсан, нэг талын үгээр асуудлаа шийдээд байгаа нь л бидний буруу.

Оюу толгойн мөнгийг гаднын банкуудаар дамждаг болгож, санхүүгийн мөлжлөгт Монгол Улсыг өртүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой…” хэмээн 2019 онд хэвлэлд ярилцлага өгчээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон зарим УИХ-ын гишүүдийн зүгээс өргөн барьж байсан Валютын зохицуулалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд эл асуудлыг тодорхой хөндсөн ч батлагдаагүй өдий хүрчээ.

Харин үүнийг нэгэн нийтлэлч ийнхүү дүгнэжээ. “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нэг мөчрийг хорт Бобд хоромхон зуур "А" лиценз бэлэглэсэн бирд Н.Энхбаяр , 20 мянган тэгшитгэл зовон зовон бодож хотлын эрх ашгийг хангасан гэх С.Баярцогт, С.Баяр мэтийн элэг хатуу хулигархиуд , харь сайхан балагтнууд анхнаасаа албаар тайрч хаяцгаасан юм.

Түмэн олны баялгийн олборлолт хатуу хяналтанд орших маш чухал нөхцөлийг хэт үнэгүйдүүлсэн аюултай шийдвэрийг 2016 - 2020 оны УИХ засаж залруулахаар огтхон ч чармайгаагүй бөгөөд Монгол Улсын " Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал " - ын 3.2.1.2 ; 3.2.1.3; 3.2.3.3-т тус тус заасан " ..үндэсний орлогыг бүрдүүлэх,.. ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх,.. гадаад валют , алтны нөөцийг.. нэмэгдүүлэх" зорилтуудыг урьдын адил уландаа гишгэцгээж Battulga Khaltmaa ын ээлжит бодит саналыг жадалцгаасан нүгэлтэй.

"Найман шарга" -ыхан нусаа нийхэд л ногооны ханш савлан нөөц хомсоддог нь нүгэл нүдээрээ гарахын үлгэр буюу. Эдийн засгийн гадаад , дотоодын толгой алуурчид , тэдэнд цулбуурдуулагсад Монгол Улс эдийн засгийн орон зайгаа нэгдмэл байдлаар зохистой хадгалах , гал үл алдах гол сувгийг хаасан хэвээр. Зориглон холбогдох хууль , гэрээний ганцхан л заалтыг Монгол Улс , Монгол үндэстнийхээ язгуур эрх ашигт захируулан өөрчилж чадваас хонгилын үзүүрт гэрэл жинхэнээсээ тусна”


Сэтгэгдэл

Zochin [202.126.90.14] 2023-06-04 19:53:43

adilhan hulgai hiih bh daa

зочин [202.9.46.72] 2023-06-04 11:40:57

монголын эдийн засгийн алуурчин Хүрэлбаатар сангийн сайд төрд байгаа цагт монголчууд нар харахгүй горьд

Зочин [202.126.89.132] 2023-06-04 11:33:22

ee dee, eniig bainga sanuulah heregtei shuu

Зочин [192.82.87.136] 2023-06-03 14:23:41

Монголын банкуудаар дамжуулвал эрх баригчид намынхан авах мөнгөө авч чадахгүй ш дээ

Зочин [202.9.46.242] 2023-06-03 14:12:23

Өнгөрсөн 10 жил төгрөгийн ханш зогсолтгүй суларсаны учир шалтгаан нь оюутолгойн экспортоос олсон долларууд монголын банкуудаар биш гадны банкуудаар дамжсантай холбоотой байж.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.